| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0230/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 49
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Н.Идэр,
Шүүгдэгч******* , ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******** , * ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000341 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ******** /РД: ******* /, 1967 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг*******тоотод оршин суух, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2. Монгол Улсын иргэн, * ******* /РД: *******/, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг *******тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* ,******* нар нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах ******* ХХК-д ажиллаж байхдаа 1.093.350 төгрөгийн үнэлгээтэй 197 кг үхрийн махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* ,******* нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт байрлах *******” ХХК-д ажиллаж байхдаа буюу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.093.350 төгрөгийн үнэлгээ бүхий 197 кг үхрийн махыг нууцаар, хууль бусаар авч гүн хөлдөөгч дотор оруулан хөлдөөгчийн араар нуусныг тус компаний ажилтан ******* мэдсэнээр тэдний үйлдэл таслан зогсоогдсон байна.
Энэ байдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* ын өгсөн: “******* ” ХХК-д технологичоор ажиллаж байхдаа ******* бид хоёр мах зөөж байгаад 190 килограм махыг гүн хөлдөөгчний араар нуусан. Махаа нууж байгаад компаний ажилтан ******* т баригдсан. Одоо ажилгүй байгаа. Миний буруу гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ******* ийн өгсөн: Өглөө ажилдаа ирэхэд ******* ах мах зөөлцөөд өгөөч гэсэн. Тэр үед нэг складыг суллаад нөгөө склад руу мах зөөж байсан юм.******* аас “Болж байгаа юм уу” гэхэд “болно” гэсэн болохоор нь зөөгөөд гүн хөлдөөгчний ард нуусан. Хулгай хийж байгааг мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч ******* ын өгсөн: ... Одоогоос 3 хоногийн өмнө буюу 2017 оны 6 дугаар сарын 10-нд ажил дээрээ ирэхэд манай ажлын ерөнхий технологич ******* манай ажлын ******* , ******* нар 197 кг үхрийн мах хулгайлж баригдаад цагдаад өгсөн байгаа гэж надад хэлсэн юм. Манай компанид 2009 оноос хойш ажиллаж байгаа мэргэжлийн ажилчид байгаа юм. Санал гомдол гэх юм алга. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,
Гэрч ******* ийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байж байхад манай ажил дээр байдаг гүний хөлдөөгчнөөс*******гарч ирсэн. Манайх тухайн үед тус хөлдөөгчийг ашиглаагүй байсан, гэтэл удаа ч үгүй араас нь ******* гарч ирсэн. Тэгээд би гайхаад зөрөөд хөлдөөгч рүү ороод хөлдөөгчний араар харахад 5 ширхэг үхрийн гулууз мах тавьсан байсан. Тэгээд би *******д энэ талаар хэлсэн. Дараа нь ******* ирээд уучлалт гуйсан гэж ******* хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч *******гийн өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр миний бие муудаад эмнэлэгт хүргэгдэж хэвтсэн. Тэгээд манай нөхөр ажилдаа явсан. 2-3 хоногийн дараа манай ажлын ******* танай нөхөр ******* асуудалд орсон байна, та мэдсэн үү гэхээр нь би мэдээгүй гэхэд 2-3 гуя хулгайлж байгаад баригдсан гэсэн. Тэгээд нөхрөөсөө асуухад ******* чи эмнэлэгт хэвтээд мөнгө олдохгүй, хэдэн гуя заръя гэж бодсон юм гэсэн. Надад хэлэхдээ******* тай хамт байсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч*******н өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн дотоод хяналтын албаны дарга ******* нь ажилтан ******* , ******* нарыг хөргөлтийн өрөөнөөс гарч байхад нь шалгахад 6 ширхэг үхрийн гуя мах нуусан байна гэсэн. Тэгэхээр нь би тэр нар махыг яаж авах юм бол гээд хараад байсан чинь тэд нар ажлаа хаяад явсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Капитал зууч компанийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хулгайлахаар завдсан 197 кг мах нь 1.093.350 төгрөгийн үнэлгээтэй гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхээр завдсан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.
Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж байгаа илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл агуулгад орсон өөрчлөлт, хүний эрх зүйн байдлыг ямар нэг хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн бусад зохицуулалтууд мөн адил багтдаг.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасч, шүүгдэгч******* , ******* нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх ба Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч******* , ******* нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч******* , ******* нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч******* , ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч******* , ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч******* , ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* , ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** , * ******* нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* , ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч******* , ******* нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч******* , ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч******* , ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР