| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2017/0271/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 55
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 1718000000004 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД: *******/, 1981 оны 12 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 дүүгийн хамтаар Дархан-Уул аймаг Дархан сумын 7 дугаар баг ******* тоотод түр оршин суух, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, урьд Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 -т зааснаар 1 жил хорих ялаар,
-Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 116 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь 2017 оны 7 дугаар сарын 15-нд 23 цагийн орчим Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадаа иргэн *******г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *******нь 2017 оны 7 дугаар сарын 15-нд 23 цагийн орчим Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадаа *******г зодож биед нь тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 7 дугаар сарын 23-ны орой Хуучин хорооллын 22 дугаар байрны гадаа *******тай сууж байсан. Тэгэхэд хохирогч ******* нэг найзтайгаа ирсэн.*******, ******* 2 дэлгүүрээс 1 шил архи авч ирсэн. Би тэр архийг онгойлгох гэж байгаад газар унагаад хагалчихсан. *******нилээн уурлаад*******тай босоод явсан. Би тэр хоёртой хамт явах гэтэл ******* “та архи хагалчихлаа. Наанаа үлд” гээд намайг түлхсэн. ******* намайг түлхэхэд би газар шилэн дээр унасан. Тэгээд би босохдоо гарт таарсан зүйлээ аваад *******г цохисон. Удалгүй цагдаа ирээд ******* бид хоёр эмнэлэгт очсон. Эмнэлэгт очоод ******* толгойн тус газраа таван оёдол хийлгэсэн. Хохирол 18000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч *******гийн өгсөн: ...*******тай хамт явж байсан хүн худалдаж авсан архийг гараараа хагалаад дахиад архины мөнгө нэхэхээр нь би “одоо мөнгө байхгүй байна” гэсэн.. Тэгтэл *******тай хамт явж байсан танихгүй хүн хажуу талд байсан жижиг чулууг аваад миний толгойны баруун хэсэг рүү чамархай орчим цохиход би газар унасан. ...Тэр ах намайг ганцаараа зодож хэл амаар доромжилж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч Ц*******ын өгсөн: ..******* тэр архийг задлах гэж байгаад амсрыг нь хагалчихсан. Тэгэхээр нь үлдсэн архийг нь тойруулаад уусан. Нилээд согтсон байсан тул тэд нар дахиад нэг шил архи яриад байхаар нь та нар өөрсдөө явцгаа миний хөл өвдөөд байна гээд 22 дугаар байрны 5 дугаар орцны урд би үлдсэн. Тэд үйлчилгээний төвийн зүг явсан. Би араас нь хартал зам дээр Даагий *******тэй зодолдож байх шиг байхаар нь би салгаад удаагүй байхад цагдаа нар ирээд аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаартай *******гийн биед тархи доргилт, нүүрний шарх, цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно.*******гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн биед тархи доргилт, нүүрний шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь эмчилгээний зардалд 300.000 төгрөг нэхэмжилжээ.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ... манайх ах *******хохиролд 18.000 төгрөг төлсөн... гэж мэдүүлж, ХААН банкны депозит дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Гэвч уг баримтаар ХААН банкин дахь *******гийн ******* тоот данснаас 18.000 төгрөгийг ******* тоот данс руу шилжүүлсэн болох нь нотлогдож байгаа боловч уг ******* тоот дансны эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй тул хохирогчид 18.000 төгрөгийн хохирол төлсөн гэж үзэх боломжгүй байна.
Хавтас хэргийн 46 дугаар талд авагдсан нотлох баримтаар хохирогч 18.304 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгчээс 18.304 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогч нь хохиролын баримтууд болох тархины зураг, толгойгоо бариулсан баримт зэргийг мөрдөн байцаагчид өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй тухай гомдлоо эрх бүхий байгуулллагад нь гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 -т зааснаар 1 жил хорих ялаар, Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар 116 тоот Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн ба Хорих 445 дугаар ангид уг ялаа эдэлж байгаад 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 4 сар 12 хоногийн хорих ял эдэлсэн, эдлээгүй үлдсэн 1 сар 18 хоногийн хорих ялтай болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, ялын тооцоо зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ад оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 18 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 сар 18 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 112 хоног цагдан хоригдсон байх тул түүнийг ял эдэлсэнд тооцож суллах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч*******аас 18.304 төгрөг гаргуулан хохирогч*******д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялаар тооцож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 18 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 3 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 3 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялаас хасч, түүнийг ял эдэлсэнд тооцож сулласугай.
7. Хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР