| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Батжаргал |
| Хэргийн индекс | 138/2024/00469/И |
| Дугаар | 309/ШШ2026/00102 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 309/ШШ2026/00102
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал би,
Нэхэмжлэгч: *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******ийн *******,
Хариуцагч: *******ын *******,
Хариуцагч: *******ын нарт холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* /утас: / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 05 сарын 09-ний өдрийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, 1 гудамж тоотод нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 5000 м2 газрыг өмчилдөг билээ. Гэтэл хариуцагч нь газар өмчлөх эрхийн гэрчилгээгүй боловч миний өмчлөлийн газарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан байшин барьж амьдарч байна. Миний бие тухайн газарт хувийн сууц барьж малын тэжээлийн болон хүнсний ногоо тариалах зорилготой байгаа бөгөөд одоогоор өрхийн аж ахуй эрхлэж байна. Би хариуцагч Г.*******тай биечлэн уулзаж, миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Миний бие нэхэмжлэлийн шаардлагатай хамраалтайгаар аймгийн газрын алба, Засаг дарга болон холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Миний зүгээс Г.*******ад хандаж удаа дараа газар чөлөөлж өгөхыг шаардсан боловч үл тоон, биелүүлэхгүй миний өмчлөлийн газарт амьдарсаар байна. Миний бие энэ хавар тухайн газартаа хувийн сууц барьж малын тэжээлийн болон хүнсний ногоо тариалахаар төлөвлөсөн бөгөөд өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж Дорнод аймгийн сумын 1-р баг, , цагаан 1 гудамж тоотод нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтын 5000 м2 газрыг Г.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* /утас: / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний одоо байгаа оршин суугаа сумын 1 дүгээр баг 0 тоот гэр бүлийн хэрэгцээний 5000 м2 газар нь Ш.*******, , Г.*******, Г. нарын өмчөөр 2010 оны 06 сарын 03-нд бүртгэгдсэн. Нэхэмжлэгч Э.******* нь газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ 2022 оны 05 сарын 09-нд авсан байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь үндэслэлгүй шаардлага гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Бид дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж байна.
Энэ хэмжээ зураглалаар зохигчид орон нутгийн удирдлага, газрын даамалд хандан кадастр хийлгэж, газрын мэдээллийн санд бүртгүүлэх, өөрийн газрын кадастарыг баталгаажуулах зэргээр даруй хурдан шийдвэрлүүлэхэд хэн хэндээ саад болохгүй байх талаар эвлэрэв.
Хамтран өмчлөгч Г.*******, Г. нарт энэ эвлэрэл нэгэн адил хамаарч ойлголцов. Өөр маргаан, үл ойлголцол байхгүй гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Г.*******, Г.*******, Г. нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.*******, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар нь “...Э.******* нь давхцсан гэх 1171,7 м2 газраас Г.*******ын өмчлөлийн орон сууцны байшин, автомашины гражийг буулгахгүйгээр гражийн баруун талаар хашаагаа татаж өөрийн барьсан хашаа хүртэл эгц чигээрээ, хойд хэсгийн хашааг барихдаа гражийн зүүн хойд байшинтай зааглах хэсгээс хойш чигээрээ хашаагаа барьж, үлдсэн хэмжээний газраа Г.*******ын хашааны урдуур байгаа хэсгээс тааруулж авах, зохигч энэ хэмжээ, зураглалаар орон нутгийн удирдлага, газрын даамалд хандан кадастр хийлгэж, газрын мэдээллийн санд бүртгүүлэх, өөрийн газрын кадастарыг баталгаажуулах зэргээр даруй хурдан шийдвэрлүүлэхэд хэн хэндээ саад болохгүй байх”-аар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.*******, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нарын “...Э.******* нь давхцсан гэх 1171,7 м2 газраас Г.*******ын өмчлөлийн орон сууцны байшин, автомашины гражийг буулгахгүйгээр гражийн баруун талаар хашаагаа татаж өөрийн барьсан хашаа хүртэл эгц чигээрээ, хойд хэсгийн хашааг барихдаа гражийн зүүн хойд байшинтай зааглах хэсгээс хойш чигээрээ хашаагаа барьж, үлдсэн хэмжээний газраа Г.*******ын хашааны урдуур байгаа хэсгээс тааруулж авах, зохигч энэ хэмжээ, зураглалаар орон нутгийн удирдлага, газрын даамалд хандан кадастр хийлгэж, газрын мэдээллийн санд бүртгүүлэх, өөрийн газрын кадастарыг баталгаажуулах зэргээр даруй хурдан шийдвэрлүүлэхэд хэн хэндээ саад болохгүй байх”-аар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн 50 хувь болох 35,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ