2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/00445

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 07 191/ШШ2026/00445

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  оршин байх, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  оршин байх, ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

-2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн "л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээ" ,Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн,

-Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд ******* чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******-, М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. үнд: дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр "*******" ХХК-аас 2,427,608,334.41 төгрөгийг гаргуулж "******* ******* ******* *******" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт дурдсанаар үүргийн гүйцэтгэл хангах баталгаа болгож "*******" ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх *******, газар эзэмших эрх болон үйлдвэрийн тоног төхөөрөмж, гуравдагч этгээдүүдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээг байгуулсан.

үнд: 1. "*******" ХХК-ийн өмчлөлийн  тоотод байрлах 1884.6 м.кв талбайтай дөрвөн давхар үйлдвэрлэлийн зориулалттай :, тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд *******,

2. "*******" ХХК-ийн эзэмшлийн  тоот хаягтай 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тоот шийдвэртэй : , нэгж талбарын тоот дугаар бүхий 2800м.кв газрын эзэмших эрх,

3. "*******" ХХК-ийн тоот хаягт байрлах эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж,

4. овог ийн /РД:/-ийн өмчлөлийн Нийслэлийн тоот хаягт байршилтай, 45.08 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай :, - дугаар бүхий үл хөдлөх *******,

5. овогт гийн /РД:/ өмчлөлийн Нийслэлийн  тоот хаягт байршилтай, 80.80 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай, :, - дугаар бүхий үл хөдлөх *******,

6. овогт гийн /РД:/ өмчлөлийн Нийслэлийн  тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, :, - дугаар бүхий үл хөдлөх *******,

7. овогтой , гийн , ын нарын дундын өмчлөлийн Нийслэлийн тоот хаягт байршилтай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай, :, - дугаар бүхий үл хөдлөх *******,

Манай байгууллагын зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч тал болох ******* ******* ******* *******" ХХК-тай харилцан тохиролцож "*******" ХХК-ийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд ******* үйлдвэрийн барилга, тоот нэгж талбарын дугаартай 2800м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 2 жилийн хугацаанд буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр төлөх ёстой 2,427,608,334.41 төгрөгийн төлбөрт тооцуулан шилжүүлэн өгч "******* ******* ******* *******" ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Шүүхийн шийдвэр биелэгдсэн байх бөгөөд ******* ******* ******* *******" ХХК-ийн зүгээс бусад барьцаа *******, гуравдагч этгээдүүдийн барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхөд тоот л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах", тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г "******* ******* ******* *******" ХХК-ийн зүгээс байгуулах шаардлагатай гэсний дагуу манай байгууллага хариуцагчтай тус, тус тоот гэрээнүүдийг байгуулсан.

Харамсалтай нь бусад барьцаа *******, гуравдагч этгээдүүдийн барьцаа хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэлх хугацаанд барьцаанаас чөлөөлж өгөлгүй, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын дагуу төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа бусад барьцаа болон гуравдагч этгээдүүдийн барьцааг чөлөөлж өгөх тухай шаардлага тавьж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь нэхэмжлэгчийн хувьд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар байгуулан хариуцагч ******* ******* ******* *******" ХХК-д 2,427,608,334.41 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр буюу өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд ******* үйлдвэрийн барилга, газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаанд буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр шилжүүлэн өгч үүргийг гүйцэтгэж дуусгасан. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсэг, 180 дугаар зүйлийн 180.6 дах хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн хангаж хариуцагчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон ба бусад барьцааны зүйл болох тоног төхөөрөмж, гуравдагч этгээдүүдийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах барьцааны эрх дуусгавар болсон байхад дүр эсгэж хийсэн хэлцлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг шаардаж барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус байна.

Иймд тус гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 1.3-д заасан бусад хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж үзэж байгаа. Учир нь нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны хүрээнд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгсөн. Гэхдээ шилжүүлж өгөхөөр тохиролцсон байсан боловч үүн дээр нэмэлт нөхцөл тогтоогоод гуравдагч этгээд нарыг оролцуулалгүйгээр гуравдагч этгээд нарын барьцаа хөрөнгүүдийг оролцуулан тодорхой хугацаанд зээл төлөх байдлаар буюу 2,4 тэрбум төгрөгийг төлөх байдлаар тохируулсан байгаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн талуудын хоорондын тохиролцоог халхавчлах зорилгоор хийсэн гэрээ байна гэж үзэж байгаа учраас хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Хэлцэл гэдэг нь өөрөө эрх зүйн үр дагавар буюу хууль зүйн факт бий болгож байгаа хүсэл зоригийн илэрхийллийг хэлж байгаа. Нэгэнт талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад арай өөр нөхцөлөөр тохиролцоод, одоо тайлбарлаж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бид нар хоёр гэрээгээр тохиролцсон учраас бид нар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээд авчихсан. Манай өмчлөлд шилжээд ирчихсэн байгаа гэдэг тайлбарыг гаргаж байгаа учраас энэ хэлцэл үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах эсэхээс хамаараад сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань өөрөө үндэслэл бүхий байх уу, үгүй юү гэдэг нь шалтгаалах юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.1 Хариуцагч тал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "******* ******* ******* *******" ХХК-д холбогдуулан "*******" ХХК нь л хөдлөх ******* худалдах, худалдан авах гэрээ" мөн "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. үнд:

1. Нэхэмжлэлд дурдсан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн , тус тус дугаартай гэрээ нь "******* ******* ******* *******" ХХК-ийн хүсэлтээр байгуулсан гэрээ бус харин "*******" ХХК-иас гаргасан гэрээ байгуулах саналыг үндэслэн байгуулагдсан болно.

Тодруулбал: "*******" ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаартай албан бичиг болон 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаартай "******* ******* ******* *******" ХХК-д ирүүлсэн албан бичгүүдээр үл хөдлөх ******* болон газрыг буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлэн "******* ******* ******* *******" ХХК-д ирүүлсэн.

2. Мөн "*******" ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаартай "******* ******* ******* *******" ХХК-д ирүүлсэн албан бичигт "...2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүлээн зөвшөөрч гэрээнд даасны дагуу төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлөлт хийнэ..." гэдгээ илэрхийлсэн байдаг. Дээр дурдсан "*******" ХХК-ийн удаа дараагийн албан бичиг болон албан бичгийн агуулгаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан Иргэний хуулийн 56.1.2-д заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл"-ийн шинжийг агуулаагүй байна. Тодруулбал: "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно" гэж тайлбарласан байдаг.

******* ХХК нь өөрсдөө үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******ны өмчид шилжүүлж өгье, тодорхой хугацаа тохироод бид нар мөнгийг нь төлөөд буцаан худалдан авъя гэдэг асуудлыг ярьж байсан. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 458 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2,4 тэрбум төгрөгийг танайх руу буцаагаад төлчихье. Тэгээд бид нар үл хөдлөх эд *******ө буцаан худалдан авъя гэдэг асуудал ярьж байсан. Түүнийхээ хүрээнд бид нар зээлдэгчдээ боломж олгож байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу дуудлага худалдаагаар орох юм бол үнэлгээ гарна, 50 хувиар нь үнэлэгдэнэ, нөгөө талд ашиггүй болохоор бид танайх эргэлтийн ******* гаргаад ир, дараа буцаагаад худалдаад авчих гэдэг асуудлыг ярьсан.

Нэхэмжлэгч гуравдагч этгээдүүдийн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөөгүй гэдэг асуудал ярьдаг. Манай *******наас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар барьцаа чөлөөлөх бичгүүдийг гаргаад бэлэн болгочхоод өмчлөгч нарт нь мэдэгдчихээд хүлээж байсан. Түүнийхээ хүрээнд өмчлөгч нар нь 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр л ирж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон барьцаа чөлөөлөх бичгүүдээ авсан байгаа. 

Иймээс "*******" ХХК-иас "******* ******* ******* *******" ХХК-д ирүүлсэн 4 удаагийн албан бичиг нь "2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг" байгуулах хүсэл зоригийг илэрхийллээ хангалттай дурдсан мөн уг гэрээний дагуу төлбөрөө төлж газар болон үл хөдлөх *******ө буцаан авах зорилготой байгаа болохоо хангалттай илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: "******* ******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч "******* ХХК-д холбогдох иргэний хэргийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. нэхүү захирамжаар дугаартай үл хөдлөх *******, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн - дугаартай аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг "******* ******* ******* *******" ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн.

нэхүү захирамжийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дугаартай үл хөдлөх *******, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн - дугаартай аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг "******* ******* ******* *******" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн гэрчилгээ гарсан.

Гэтэл өнөөдрийг хүртэл ******* ******* ******* *******" ХХК-ийн дугаартай үл хөдлөх *******, нэгж талбарын , эрхийн улсын бүртгэлийн - дугаартай аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээтэй хөрөнгийг өмнөх өмчлөгч буюу "******* ХХК-д хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтууд: 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дугаар л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, ******* ******* ******* ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* ХХК-ийн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, .ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, итгэмжлэлүүд, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт, дансны хуулга, Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар хариу мэдэгдэх хуудас,

 

3.2 Хариуцагчаас шүүхэд гарган өгсөн баримтууд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, ******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18 дугаар, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаар, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19 дугаар албан бичгийн хуулбарууд, сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийн баримт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 458 дугаар захирамжийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 813 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 17 албан бичгийн хуулбар, ******* ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 18 албан бичгийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээний хуулбар, ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, .ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, ******* ******* ******* ******* ХХК-ийн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ******* ХХК, ******* ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн м үйлдвэрийн тоног төхөөрөмж хүлээлцэх актын хуулбар, мийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн жагсаалтын хуулбар, ******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар 23 албан бичгийн хуулбар, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар мэдэгдлийн хуулбар, ******* ******* ******* ******* ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар , , , дугаар албан бичгүүд, үл хөдлөх эд ******* өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/Г., Т./, итгэмжлэл, гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгээр албан тоот /хавсралт 201 хуудас баримт/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар албан бичиг /хавсралт 84 хуудас баримт/, Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3-5/7209 дугаар албан тоот /хавсралт 23 хуудас баримт/ зэрэг баримт хэргийн материалд авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

НДСЛХ нь:

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-д холбогдуулан 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн "л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээ", Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн, хариуцагч Бусдын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд ******* чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

 

5.1 Нэхэмжлэгч тал ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн хангаж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж хариуцагчийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болсон, бусад барьцааны зүйл болох тоног төхөөрөмж, гуравдагч этгээдүүдийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах барьцааны эрх дуусгавар болсон байхад дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцлийн дагуу үүрэг гүйцэтгэхийг шаардаж барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус байна ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн талуудын хоорондын тохиролцоог халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж, хариуцагч тал энэхүү гэрээг байгуулах саналыг нэхэмжлэгч тал гаргасанд үндэслэсэншийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгүүдийн өмчлөгч болсон тул албадан чөлөөлүүлэх эрхтэй гуравдагч этгээдүүдийн хөрөнгийг 2025 оны 12 дугаар сард чөлөөлж өгсөн гэж тус тус мэтгэлцсэн.

 

6. Хэрэгт цугларсан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн дараах дүгнэлтийг хийв. үнд:

 

6.1 ******* ХХК, ******* ******* ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас зэргээр нотлогдож байна.

 

6.1.1 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 2,427,608,334.41 төгрөг гаргуулж, барьцаа *******өр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай маргааныг шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 57-60-р тал/

 

6.1.2 Тус захирамжийн захирамжлах хэсэгт дараах барьцаа *******өс үүргийн гүйцэтгэл хангуулах талаар тусгасан. үнд:

 

- "*******" ХХК-ийн өмчлөлийн дүүрэг,  тоотод байрлах 1884.6 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай :, дугаартай үл хөдлөх эд *******,

- "*******" ХХК-ийн эзэмшлийн дүүрэг,  2800 м.кв талбайтай, :, нэгж талбарын дугаар бүхий газар,

- овогт ийн /РД:/-ийн өмчлөлийн Нийслэлийн тоот хаягт байршилтай, 45.08 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай :, - дугаар бүхий үл хөдлөх *******,

- овогт гийн /РД:/-ын өмчлөлийн Нийслэлийн  хаягт байршилтай, 80.80 м.кв талбайтай гурван өрөө, орон сууцны зориулалттай, :, - дугаар бүхий үл хөдлөх *******,

- овогт гийн /РД: /-ын өмчлөлийн Нийслэлийн  тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны зориулалттай, :, - дугаар бүхий үл хөдлөх *******,

- овогт гийн /РД: /, овогт ын /РД:/, овогт ын /РД:ЧН53050101/ нарын өмчлөлийн Нийслэлийн хаягт байршилтай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, :, - дугаар бүхий үл хөдлөх *******,

- Нийслэлийн  хаягт байрлах эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд,

 

6.2 Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамж, гүйцэтгэх хуудаст үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна. /1хх-ийн 63-р тал/

 

6.2.1 Улмаар нэхэмжлэгч (төлбөр төлөгч) ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар албан бичгээр төлбөр авагчтай харилцан тохиролцож... худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа 24 сарын хугацаатай байх бөгөөд 13 дахь сараас төлбөр төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулах саналтай байна...талуудын хооронд байгуулах гэж буй Шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан худалдан авах тухай гэрээг баталгаажуулан гуравдагч этгээдүүдийн барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд ******* болон газар эзэмших эрхийг төлбөр авагчид шилжүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт-ийг Банкны төлбөр барагдуулах газарт хүргүүлсэн болох нь албан бичгээр нотлогдож байна. /1хх-ийн 64-р тал/

 

6.2.2 Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор зохигчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ./1хх-ийн 67-р тал/

 

6.2.3 ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн  тоотод байрлах 1884.6 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай :, дугаартай үл хөдлөх эд *******, байрлах, 2800 м.кв талбайтай, :, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрх хариуцагч ******* ******* ******* ******* ХХК (төлбөр авагч)-ийн өмчлөл, эзэмшилд шилжин бүртгэгдсэн болох нь үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоно./1хх-ийн 71, 75-р тал/

 

6.3 Талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанаас хойш буюу 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тоот "л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээ" болон мөн өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, тайлбараар нотлогдсон. /1хх-ийн 68-77-р тал/

 

6.3.1 Дээрх гэрээгээр талууд ******* ******* ******* ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн  тоотод байрлах 1884.6 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай :, дугаартай үл хөдлөх эд *******,  байрлах, 2800 м.кв талбайтай, : , нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн үнийг гэрээнд заасан нөхцөлөөр төлж, өмчлөх эрхийг ******* ХХК шилжүүлэн авахтай холбоотой харилцааг тохиролцсон байна.

 

6.3.2 Уг гэрээний 2.1-т үл хөдлөх хөрөнгийн нийт үнийг 2,300,000,000 төгрөг, газар эзэмших эрхийн нийт үнийг 140,394,527.31 төгрөгөөр тус тус тохирчээ.

 

6.3.3 л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээний 2.2-т үнийг төлөх хуваарь гаргасан, төлбөрийг хуваарийн дагуу төлөхтэй холбоотойгоор -, -, -, - дугаар барьцаа хөрөнгийг *******наас чөлөөлнө гэх нөхцөлийг тусгажээ.

 

6.3.4 Дээрх үл хөдөх хөрөнгийн дугаар бүхий хөрөнгүүд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамжид тусгагдсан үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа ******* болох Г.ын 2 үл хөдлөх *******, Б., Д., Ж. нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг гэрээний нөхцөлд хамааруулж тусгасан байна.

 

7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.6 дахь хэсэгт үрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангасан бол үл хөдлөх эд хөрөнгийн албадан удирдлагыг хэрэгжүүлж байгаа эрх бүхий этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчид нь шилжүүлнэ гэх заалтыг үндэслэжээ.

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар захирамжаар шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч ******* ******* ******* ******* ХХК нь төлбөр төлөгч ******* ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцон шийдвэрлэсэн.

 

үний дараа төлбөр авагч нь худалдагч талаас, төлбөр төлөгч худалдан авагч талаас тус тус гэрээ байгуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлсэн хөрөнгүүдийг буцаан худалдан авахаар тохиролцож, улмаар уг тохиролцоондоо шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгүүдийг дахин барьцаалах нөхцөлөөр гэрээ байгуулсан.

 

Шүүхийн 2,427,608,334.41 төгрөг гаргуулах, барьцаа *******өр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийн үр дагавар буюу төлбөрийг ******* ХХК-ийн хөрөнгүүдээр харилцан тооцож дуусгавар болгосон боловч дахин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас гадуур гуравдагч этгээдүүдийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж тохиролцож байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж гэрээний чөлөөт байдлын зарчмыг хуульчилсан, гэрээний зүйл хөрөнгүүдийн захиран зарцуулах эрх хариуцагч, төлбөр авагч ******* ******* ******* ******* ХХК-д шилжсэн хэдий ч шүүхийн шийдвэрт дурдсан барьцаа хөрөнгүүдийг дахин барьцаалан шинэ хэлцэл байгуулсны зөвтгөх үндэслэлгүй.

 

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны зорилго шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлэх бөгөөд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх, төлбөр авагч төлбөрийг авах харилцаанаас үүдэлтэй байна.

 

Төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа *******өр хангуулахаар шаардах эрхийг хэрэгжүүлэх аргыг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх, улмаар барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах, зээлийн гэрээний үүргийг хангуулах эрхтэй болохыг хуульчилсан, гэвч талууд барьцааны зүйлийг дахин барьцаалах агуулгаар шинэ хэлцэл байгуулж буцаан худалдаж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байна гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

Шүүх энэ маргааны агуулга, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

нэ шийдвэр нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шилжүүлэн авсан хөрөнгийн талаар эдлэх эрх, түүнтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэх аливаа эрхийг хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлбөл зохих, төлөх хугацааг хойшлуулсан 12,359,923 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 06 сарын 25-ны өдрийн тоот "л хөдлөх эд ******* худалдах, худалдан авах гэрээ" болон мөн өдрийн тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд ******* чөлөөлүүлэх тухай хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлбөл зохих, төлөх хугацааг хойшлуулсан 12,359,923 төгрөгийн хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШГЧ Н.ГАНТУЯА