| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 207102270344 |
| Дугаар | 2025/ДШМ/36 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Буяндалай, Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/36
2025 7 сарын 02 2025/ДШМ/36
Ч.Т д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Эрдэнэбат,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч Ч.Т ,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ч.Т-д холбогдох эрүүгийн 207102270344 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 60 хоногийн хугацаагаар хорих ялыг, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ШЦТ/106 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож 68 хоногийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 5 жил 128 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан. Ч.Т
Ч.Т нь Өвөрхангай аймгийн ... сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин шатахуун түгээх станцын хойд талд 1200 метрийн зайд байх жалганд 2007 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Б.Ө-ын биед баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1.2х0.3 см зах ирмэг нь жигд 2.5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2х0.3 см гялтан хальс зах эрмэг нь тэгш орчны эдэд цус хуралттай цооролт бүхий гэмтэл учруулж, улмаар түүнийг шатаасны улмаас угаарын хийн хордолтод оруулж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Чогдонхорлоогийн Ч.Т ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Т-г хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 12 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т ын цагдан хоригдсон 153 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 400,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б хэлэлцэхгүй орхисон 400,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл бусдын амь насыг нотлох баримтгүй байхад ял оногдуулсан нь үндэслэлгүй. Учир нь Ч.Т ыг 2007 оноос хойш 2, 3 удаа шалгаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-д зааснаар хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан . Үүнээс хойш 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүний цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгах байр суурьтай оролцоно. Шүүгдэгч Ч.Т ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Ч.Т д холбогдох хэрэг нь 2007 оны 5 дугаар сарын 15-16 нд шилжих шөнө Б.Ө нас барсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг шалгагдаж эхэлсэн. Шүүгдэгч Ч.Т д хувьд 2007 оны 5 дугаар 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2007 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр баривчилсан. Үүнээс хойш буюу 2011 оны 12 дугаар сард мөн эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ нь 2017 оноос өмнө нь үйлдэж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т заасан үндэслэлээр нотлогдохгүй байна гэж хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгож байсан. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр уг хэрэгт Ч.Т ыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр энэ хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлт, гэрч Г.С 3-н удаагийн, гэрч Д.Э ы мэдүүлэг зэргээр прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Энэ гэрчийг шүүх хуралдаанд биечлэн оруулах хүсэлт гаргасан боловч Д.Э шүүх хуралдаанд оролцох боломжгүй, 2009 онд нас барсан байна гэсэн лавлагааг гаргаж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Э мэдүүлгээр би юм үзэж харж мэргэлдэг, шүүгдэгч над дээр ирж үйлчлүүлдэг байсан. Ч.Т би хүн аллаа намайг аргалаад өгнө үү гэж байдлаар надад хандсан гэдэг. Мөн эхнэр нь ч гэсэн ийм байдлаар хамт орж ирсэн гэсэн мэдүүлгийг өгч байгаа нь дамжмал нотлох баримтын нэг. Мөн гэрч Г.С гийн 3-н удаагийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Энэ хэрэг үйлдэгдээд мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн үеэс өнөөдрийг хүртэл 18-н жилийн хугацаа өнгөрсөн байдаг. Энэ хооронд 2007, 2011 онуудын үйлдлээс шалтгаалаад шүүгдэгч Ч.Т д хамааралгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрч Г.С гийн хувьд шүүгдэгч Ч.Т тай гэр бүлийн харилцаатай эхнэр, нөхөр хамтран амьдарч байсан. Харин 2020 оноос хойш эхнэр нөхрийн харилцаа дуусаж тусдаа амьдарснаас хойш гэрч Г.С гийн хувьд 2024 оны 12 дугаар сард дахин мэдүүлэг өгч, гэр бүлийн таарамжгүй харилцаатай байсан. Гэрч Г.С тухайн хэрэг болох үеийн нөхцөл байдлын үед шүүгдэгч Ч.Т нь гэртээ ирж хоноогүй, цустай дээлтэй ирсэн гэсэн мэдүүлгийг өгсөн. Тухайн үед гэртээ байсан. Харин Өвөрхангай аймгийн төв рүү нэг удаа орсон гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Мөн цустай дээлтэй ирсэн учир нь С.Б гэдэг хүнтэй мотоциклын наймаа хийхдээ зодоон хийж нүүрэн дээрх шарх сорвитой байсан гэдгийг гэрч С.Б ын мэдүүлэг болон эхнэрийнх нь өөрийнх нь өгсөн мэдүүлэгт байгаа. Тухайн хэрэг 2007 оны 5 дугаар сарын 15-16 нд шилжих шөнө үйлдэгдсэн. Тухайн үед хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны үед Ч.Т тай холбоотой мотоцикль болон цусны дээжийн шинжилгээ авсан шүүх эмнэлгийн дүгнэлтүүд байдаг. Гэрч С.Б тай зодоон хийсэн асуудал нь хятад мотоцикль худалдан авч С.Б тай энэ асуудлаасаа болж наймаа хийсэн гэдгээрээ архи ууж байгаад зодоон хийсэн гэдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлтүүдэд Ч.Т ын унаж явсан байсан мотоциклын дугуйны хээний дүгнэлт гарсан нь хавтаст хэрэгт авагдсан. Мотоцикль нь дугуйны элэгдлээс шалтгаалсан хэв мөн учраас Ч.Т ын мотоциклын дугуйнд ийм дүгнэлт гарсан. Энэ талаар тэмдэглэл байхгүй байдаг. Шүүгдэгч Ч.Т ын хувьд цусний дээжийн шинжилгээ авсан байдаг. Хэргийн газрын үзлэг болон өмсөж байсан шатаасан хувцснаас цусны толбо илэрсэн учраас мөрдөн байцаалтын ажиллагааны үед шүүгдэгч Ч.Т аас цусны дээжийн шинжилгээ авч дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Ч.Т нь 0 бүлгийн цуста, талийгаач өөр бүлгийн цустай. Гэтэл гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, цусны бүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэл болгож яллах дүгнэлт үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Т ын үйлдэл үгүйсгээд байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй. Мөн нэмэлт ажиллагаа хийгдэх шаардлагатай. Тухайн хэрэгт шүүгдэгч Ч.Т аас гадна 7-н хүн шалгагдсан байдаг. Гэтэл хэв шинжилгээ болон цусны шинжилгээ зэргээр Ч.Т д чиглэсэн ажиллагаа хийгдсэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах үндэслэл байна. Шүүгдэгч Ч.Т 17-н жилийн өмнө үйлдэгдсэн хэргийг үйлдсэн үү гэдгийг шалгах тогтоох шаардлагатай. Тэгэхгүй бол өөр хүн ял завшиж байгааг анхаарч үзэх шаардлагатай. Шүүгдэгч Ч.Т ын хувьд хохирогчтой ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, огт таньдаггүй хүн байсан. Гэрч Г.С гийн мэдүүлэг зөрүүтэй байдаг. Гэрч Д.Э ы мэдүүлэг нь дамжмал нотлох баримт юм. Гэрчүүдийн мэдүүлэг үгүйсгэгдэж байгаа учраас гэмт хэргийн шинжгүй. Шүүгдэгч Ч.Т д холбогдох хэргийг нотлох баримтаар хөтөлбөргүй тогтоож гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах ёстой.
Иймд 17-н жилийн өмнө үйлдэгдсэн хэрэгт шүүгдэгч Ч.Т ын үйлдлийн хамааралтай зүйл байгаа юу гэдэг нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн өдөр нь тохиож байсан. Төрсөн өдрөө тэмдэглэнэ гэж яваад буцаж ирээгүй гэдэг. Гэрч Цогзолмаа, Г.С гэж ээж охин хоёрын мэдүүлэг хэрэгт авагдсан. Тухайн газар орны байршил, цаг хугацаа нь тохирсон гэдгийг тайлбарласан мэдүүлэг байгаа юм. Энэ мэдүүлэг нь хохирогчийн нас барсан өдөртэй тохирч байдаг. Гэрч Г.С гийн 2007 онд 2 удаа, 2024 онд дахин өгсөн мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн цаг хугацаанд Ч.Т хаашаа явсан, хэзээ гэртээ эргэж ирсэн, ирэхдээ дээл нь цус болсон орж ирсэн, дээлийг тухайн цаг хугацаанд шатаасан нөхцөлийг тайлбарлаж байгаа нь мэдүүлгийг давхар нотолж байна. Гэрч Д.Э ы мэдүүлгээр Г.С , Ч.Т хоёр буюу эхнэр нөхөр хоёр ламд үзүүлж байх цаг хугацаанд Ч.Т аас бой буюу мал нядлах цехийн хойно би одоо өнгөрсөн хүн гэдэг байдлаар тайлбарласан байдаг. Энэ хугацаанд эхнэрээ гарч бай гэж хэлсэн. Эхнэр нь нохойноос айгаад орж ирэх болгонд нь ярьж байгаа яриаг нь тасалдуулж байсан гэдэг мэдүүлгийг өгдөг. Иймд гэрч Д.Э , Г.С нарын мэдүүлгийг шүүх нотлох баримтаар нь үнэлэх боломжтой. Гэрч Г.С гийн мэдүүлэг нь дамжмал нотлох баримт биш шууд нотлох баримт гэж үзнэ. Тухайн үед Г.С мэдүүлэг өгөх гээд цагдаа дээр ирэхэд лам Д.Э цагдаа дээр ирсэн сууж байсан гэдэг. 2020 онд Ч.Т шүүхийн шийтгэх тогтоолоор ял эдэлж эхэлсэн. Энэ цаг хугацаанаас хойш Ч.Т , Г.С нар нь тус тусын амьдралыг эхлүүлсэн. Үүнээс өмнө гэр бүлийн эхнэр, нөхрийн харилцаатай байсан. Гэрч Г.С гийн 2007, 2011 онуудад өгсөн мэдүүлэгт өөрчлөгдөөгүй. Шүүгдэгч Ч.Т ын хувцас нь цус болсон орж ирсэн. Би түүнийг шатаасан гэдэг. Мөн шүүгдэгч Ч.Т нь ээж, эгч нар луугаа хутга барьж дайрсан. Гудамжинд явж хүний толгойд нь заазуурдаж байсан гэдэг. Тэгэхээр энэ нотлох баримтыг няцаах хууль зүйн үндэслэлгүй ба нотлох баримтаар үнэлэх боломжтой байна. Өмгөөлөгч цустай дээлний асуудлыг яриад байна. Шүүгдэгч Ч.Т өөр хүмүүстэй зодолдсон нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар цаг хугацааны хувьд зөрдөг. Тэгэхээр бусад хүмүүстэй маргалдаж байсан, хэзээ хаана ямар үйл явдал болсон, яагаад маргасан талаар хэрэгт тодорхой авагдсан тусдаа болсон үйл явдал учраас хэрэгт хамааралгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Ч.Т ыг анхан шатны шүүхээс хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Энэ хэргийн тухайд 2007 онд үйлдэгдсэн хэрэг байдаг. Цаг хугацаа өнгөрсөнтэй холбоотой ямар нэгэн хэргийг шалгах ажиллагаа удааширч хэд хэдэн хүнийг буюу 7-н хүнийг энэ хэрэгт сэжигтнээр татаж цагдан хорьсон байдаг. Хэрэг шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэдэг. Энэ гэмт хэрэг 2007 оны 5 дугаар сарын 15-16-нд хохирогч нас барсан гэх үйл баримтаар хөтөлбөргүй тогтоогдсон. 2007 оны 5 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед зайрмаг авах гэж гэрээсээ гараад маргааш нь ирээгүй гэсэн. Хэрэг болсон газар амьдардаг хүмүүс буюу гэрч Саранхүү, Цогзолмаа хоёр явж байгаад 2007 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш тэр цогцостой таарсан гэдгээс үйлдэгдсэн цаг хугацаа тодорхой болсон. Хохирогч ямар шалтгаанаас болж нас барсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б.Ө нь цээжиндээ нэвтэрсэн шархтай угаарын хийн хордлогод орж нас барсан нь тодорхой болсон. Энэ гэмт хэргийг хэн үйлдсэн бэ гэдэг талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Гэрч Д.Э , Г.С гэдэг хоёр хүний мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. 2007 онд Д.Э , Г.С нараас мэдүүлэг авахад шүүгдэгч Ч.Т ыг тухайн үед хаана байсан талаар тодорхой мэдүүлсэн. Шүүгдэгч Ч.Т ойр ойрхон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэртээ ирэхгүй олон хоногоор явдаг үйл явдал удаа дараа давтагдаж байсан гэдэг нь харагддаг. Шүүгдэгч Ч.Т ганцхан удаа гэрээсээ гарч алга болоод хүн нас барсан цаг хугацаатай давхцаад яллаад байгаа зүйл биш юм. Энэ гэмт хэргийг шүүгдэгч Ч.Т үйлдсэн гэдэг нь гэрч Д.Э ы мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч Ч.Т нь би хүн алсан хүн, би өнгөрсөн хүн гэж надад өөрөө хэлсэн. Мөн дээрээс нь надад тэр бойны хойно шатсан хүн гээд надад юм хэлэх гээд байсан. Гэтэл эхнэр нь гаднаас орж ирээд нуугаад хэлэхгүй байсан гэдэг. Гэрч Г.С лам дэр очиход манай нөхөр гарч бай гэж хэлээд ламтай юм ярья гээд байсан. Би нохойноос нь айгаад эргээд 2, 3-н удаа гарч орсон гэдэг. Шүүгдэгч Ч.Т бойны хойно шатсан хүн бол гэж хэлэх гээд яриаг нь тасалчихсан гээд лам хэлж байсан. Мөн шүүгдэгч Ч.Т би өнгөрсөн хүн гэж хэлээд уйлаад байсан гэдэг мэдүүлгийг лам хэлдэг. Энэ цаг хугацаанаас хойш шүүгдэгч Ч.Т нь одоо би өнгөрсөн хүн, хүн алчихсан гэж архи уусан байхдаа хэлж өөрийнхөө амийг хутга барьж алах гэж байсан үйл явдал тогтоогдсон. Энэ үйл явдлаас нь болж түүнийг эрүүлжүүлж байсан баримт авагдсан. Цаг хугацааны хувьд талийгаачийг нас барсны дараа буюу 5-6 хоногийн дараа болсон гэдэг нь эрүүлжүүлэгдсэн цаг хугацаанаас харагдаж байгаа юм. Цэвэлмаа гэдэг хүн 2007 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрийн үед согтуу байхаар нь цагдаа дуудаад эрүүлжүүлсэн гэдэг. Гэрч Д.Э гэдэг лам гэрчээр мэдүүлэг өгөхдөө эрүүлжүүлэгдсэн цаг хугацааг тодорхой дурдаж хэлдэг. Шүүгдэгч Ч.Т эрүүлжүүлэгдэхээс өмнө Г.С манайд ирээд манай нөхөр архи уугаад алга болчихлоо гэртээ ирэх нь үү та үзээд өгөөч гэж хэлж байсан. Би гэртээ харь өнөөдөр ирнэ гэж хэлээд явуулж байсан гэж мэдүүлэг өгсөн. Г.С таны хэлснээр манай нөхөр гэртээ ирсэн байсан гэж мэдүүлсэн. Эдгээр үйл явц цаг хугацаануудыг нь харахад шүүгдэгч Ч.Т талийгаачийг нас бардаг өдөр гэртээ хоноогүй гэдэг нь тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Т ыг хэрэг гарсан өдөр хаана байсан гэдгийг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Дашзэвэг гэж шүүгдэгч Ч.Т ын төрсөн ахаас мэдүүлэг авсан. Мэдүүлэгтээ манай эхнэр 2007 оны 5 дугаар сарын 5-нд төрсөн, 2007 оны 5 дугаар сарын 8-нд хүүхэд өвдөөд эмнэлэгт хэвтээд 2007 оны 5 дугаар сарын 11-нд эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарахаас 2 хоногийн дараа би ямаа самнахаар аавындаа очиход Ч.Т гэртээ байсан гэж мэдүүлж байгаа юм. Харин маргааш нь Ч.Т, Б-той хамт Б-ын хадмынд хонь өгөхөөр аймгийн төвд ороод ирчихсэн зах руу явж байхад тааралдаад үдээс хойш харилаа хэлсэн байсан. Тэгэхлээр 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн үдээс хойш аймгийн төв дээр Ч.Т ыг ирчихсэн явсан гэдэг талаар мэдүүлсэн. Харин тэр шөнөө гэртээ ирээгүй гэдэг нь Г.С гийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч Г.С 2024 онд мэдүүлэхдээ Ч.Т шөнө ирэхдээ дээл нь нил цус болсон ирээд дээлээ сольж өмсөөд гараад явсан. Дээл нь маш их хэмжээний цусаар бохирдчихсон байсан. Тийм учраас энэ дээлийг нь шатаасан гэдэг. С.Б гэдэг хүнтэй сүүлд маргалдаад зодолдсон байсныг хольж тайлбарлаад байна. Эдгээр үйл явдал нь тус тусдаа болсон. Иймд гэрч Г.С гийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй. Шинжээч мотоциклын дугуйны мөрөнд хийсэн шинжилгээг цусны бүлэгт хийсэн шинжилгээний талаар сая өмгөөлөгч яриад байх шиг байна. Яллах дүгнэлтэд тусгаагүй гэм бурууг нотлоход прокурор нотлох баримтаар үнэлээгүй талаараа анхан шатын шүүхийн шийдвэрт дурдсан. Мөн хэзээ яаж дээж авсан нь тодорхойгүй, цаг хугацааны хувьд болоод өнгөрчихсөн, дахин сэргээж хийх боломжгүй учраас нотлох баримтаар үнэлэхгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ч.Т д холбогдох хэргийг нотлогдоогүй гэж үзэж 2 удаа хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Явцын дунд гарсан шийдвэр нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр биш, өмнө нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр учраас ингэж дүгнэх боломжгүй. Өмгөөлөгч 7-н хүнийг холбогдуулж шалгах шаардлагатай гэж тайлбарлаад байна. Энэ хэргийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааг хангалттай явагдсан. Хохирогч зайрмаг авах гэж явахдаа хамгийн сүүлд орсон айлд байсан хүмүүс, тэднийд ирж хоносон хүмүүс, маргааш нь ирсэн хүмүүс , ер нь тухайн цаг хугацаанд хэсэг бүлгээрээ нийлж аймгийн төвд архи дарс хэрэглэж хоносон хүмүүсийг бүгдийг нь шалгасан. Энэ хэрэг сэжиглэж болох бүх үндэслэлүүдийг шалгасан байгаа.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмгөөлөгчийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна. Би өмнө нь 2 удаа шалгагдаж намайг хэрэгсэхгүй болгож байсан. Би эхнэр Г.С той 2020 оноос өмнө хамт амьдарч байсан боловч 2019 оноос эхнэр Г.С нь цагдаагийн газарт үйлчилгээний ажилтнаар ажилд орсноосоо хойш зан ааш нь өөрчлөгдөж намайг шоронд явуулах гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Намайг надад огт хамааралгүй хэрэгт гүтгэж байгааг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх зүйл алга байна. Хуулийнхаа хүрээнд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Ч.Т нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин шатахуун түгээх станцын хойд талд 1,200 метрийн зайд байх жалганд 2007 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хохирогч Б.Ө-ын биед баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1.2х0.3 см зах ирмэг нь жигд 2.5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2х0.3 см гялтан хальс зах эрмэг нь тэгш орчны эдэд цус хуралттай цооролт бүхий гэмтэл учруулж, улмаар түүнийг шатаасны улмаас угаарын хийн хордолтод оруулж амь насыг хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б гийн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Талийгаач Б.Ө бол манай хоёр дахь хүүхэд маань байгаа юм. Дээрээ нэг эгчтэй. Доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй байсан юм. Талийгаач маань 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр З сумын Өвдөгийн худаг гэх газар төрсөн. Өвдөгийн худгийн 8 жилийн сургуульд 4 жил сураад сургуулиасаа гарсан. Бага боловсролтой. Цэргийн алба хаагаагүй. Биеийн жингээрээ цэрэгт тэнцээгүй байсан юм. Бөөр өвдөөд гэж сүүлийн үед ярьдаг болсон байсан. Бөөрөө улаан өнгийн хүрэн өнгийн бүсээр баадагнаж боож явдаг байсан. Зан байдлын хувьд даруу төлөв. Архи, тамхи хэрэглэдэггүй. Элдэв муу зуршилгүй хүүхэд байсан. Хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүүхэд байсан юм. 2006 оны намар 11 дүгээр сарын хавьцаа хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтэс дээр барилгын засал чимэглэлийн 14 хоногийн сургалтад сууж засал чимэглэлийн мэргэжил эзэмшиж байсан. 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. Төрсөн өдөр нь болоод ажил тарсны дараа 20 цаг өнгөрч байхад 9 дүгээр хорооны урд талын дэлгүүр орж шоколад авчирна гээд ганцаараа гэрээсээ гараад гэртэй эргэж ирээгүй. Алга болох үедээ бор шаргал өнгийн ноолууран цамц, түүний дотор хөх саарал өнгийн сорочкин цамц дотуураа цэнхэр хөх өнгийн подволк, бүсэлхий хэсгээрээ улаан хүрэн өнгийн бүс баадагнаад уячихсан доогуураа бэлтгэлийн ногоон цоохор өмдтэй. Хар өнгийн ботинктой гарсан юм. Гэрээс гараад алга болчихоор нь 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр билүү 17 өдөр цагдаад мэдэгдсэн. Тэгээд очиж болох айлуудаар нь болон ойр хавийн суу жалгаар хайгаад олдоогүй. Тэгсэн чинь өнөө өглөө нэг авгай манай ажил дээгүүр ирж төв колонкын хойд жалганд нэг хүний цогцос байгаа талаар хэлсний дагуу очиж үзэхэд манай хүү Б.Ө ын цогцос мөн байсан. Манай хүүгийн цогцос мөн болохыг манай авгай гарын бугуйн дахь цаганд наалдсан ноосон цамцных нь тасархай болон биеийнх нь ерөнхий байдлаар нь таньсан юм. Хүүгийн минь цогцос нь шатсан байдалтай нуруу хэсгийн хувцасны үлдэгдэл үлдээд нүүр ам нь танигдахын аргагүй байдалтай болсон байсан. Хоёр гутлынх нь нэг талын ул хэсэг нь үлдсэн нөгөө тал нь шатсан байдалтай олдсон. Өмсөж явсан хувцаснаас нь өмднийх нь мядсан материалтай гадна тал хэсгээрээ бичигтэй, татаад чангалчихдаг төмөр аралтай тэлээ нь байхгүй байх шиг байна лээ. Уг нь тэлээнийх нь төмөр арал нь ч байсан үлдмээр юм. Өөр хувцаснууд бол бүрэн бүтэн байсан юм шиг байна лээ. Дутуу шатсан хэсгийг нь харахад өмссөн хувцасны үлдэгдэл хэсгүүд үлдсэн байна лээ. Хүү маань бусдын гарт амь үрэгдсэн нь тодорхой. Ямар хүн ийм ажил хийсэн талаар нь хэлж мэдэхгүй юм. Талийгаач маань бусдад өгөх өр төлбөргүй. Эхнэр хүүхэн эргүүлээд байдаггүй. Ер нь томоотой хүүхэд байсан. Хамт ажиллаж байсан Нэргүй гэж хүн нь надад манай хүүг Ганаа гэх 9 дүгээр хороонд байдаг залуу нь ална гэж занаж байсан гэж ярьдаг юм. Тэр өдөр өглөө 09 цаг гэж ажилдаа гараад орой 20 цагийн үед ажлаасаа буусан. Тэгээд гэрээсээ гаралгүй гэртээ байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Тэгээд 2007 оны 05 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа гараад орой 20 цагийн үед ажлаасаа буугаад дэлгүүр орж шоколад авчирна гэж гараад эргэж ирээгүй юм. Харин 2007 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу бүтэн сайн өдөр Бүрэнмэндийн гэрт нийвий хүргэж өгнө гэж 19 цагийн үед гэрээсээ гараад удалгүй буцаж ирсэн юм. Тэрнээс өмнө болон гэртэй ирснээсээ хойш гэрээсээ гараагүй. Тэр өдөр гарахдаа сайндаа л 1000 төгрөгтэй гарсан байх. Өөр мөнгө авч гараагүй. Ямар нэг юм авч гараагүй гэх мэдүүлэг /1хх-ийн 36-39 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн 2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Манай 2 ширхэг хутга, 1 заазуур, 1 мухар хайч зэрэг байдаг. 2 хутганы 1 нь төө хэрийн урттай, хуруу жоохон гарантай, өргөнтэй, цагийн бугын эвэр шиг бариултай хутга байдаг. Нөгөө нь сөөм хэрийн урттай хуруу хэрийн өргөнтэй хар пяварь бариултай хутаг байдаг. Эдгээрийг гэрийн баруун урд хэсэгт байдаг тогооны саван дотор хадгалдаг. Талийгаачийг гараад явснаас хойш манай авгай, манай хүү, охин бид 4 талийгаачийг гарснаас хойш цуйван хийж идчихээд орой 21 цаг өнгөрөөгөөд бүгдээрээ амрахаар хэвтэцгээсэн. Тэр өдөр талийгаач малгай өмсөлгүй орхиод гарсан байсан. Тэр малгай нь одоо манай гэрийн зүүн талд байдаг. Сервантан дотор өөрийнх нь хувцсаа хийдэг байсан шургуулгад дотор нь байгаа. Алга болсноос хойш малгайг нь байгаа эсэхийг нь үзэхэд хувцастайгаа цуг байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 40-41 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б гийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:... Миний зүгээс гомдолтой байна. Талийгаачийн оршуулгын зардал болон амь насыг нь хохироосон хүнээс амь насны даатгалыг шүүхээс нэхэмжилж байна. Миний зүгээс хэргийн материалтай танилцлаа гэх мэдүүлэг /4 хх-ийн 112 хуудас/,
Гэрч Д.С-гийн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2007 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрийн орчимд аргал түүхээр гэрээсээ ганцаараа гарсан. Тэгээд гэрээсээ баруун урагшаа гарч яваад жалганы баруун талд хэдэн хомоол байхаар нь авах гээд очтол хомоол байсны зүүн талд жалган дотор дээшээ харсан байдалтай бие болон хувцас нь шатчихсан эрэгтэй хүний цогцос байгаа харагдсан. Би сайн хараагүй жалганых нь баруун талын эрэг дээр зогсож байгаад буцсан. Гэртээ очоод хүүхдүүд болох Хатанбаатар, Цогзолмаа нарт хэлсэн чинь цагдаад мэдэгдээч гэсэн. Би утасгүй болохоор цагдаад мэдэгдэж чадаагүй юм. Тэгээд Ц гэх охинтойгоо аргалд явж байгаад нөгөө жалганд очиж цогцсыг үзүүлсэн. Тэр үед нөгөө цогцос яг хэвээрээ байрандаа байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч А.Ц-гийн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2007 оны 05 дугаар сарын 16-ны орой 16-17 цагийн хооронд манай ээж С аргал түүж ирээд. Аргал түүж явахад төв клонкоос нэлээд хойно жалганд нэг юм харагдахаар нь үзсэн чинь хүн юм шиг байна. Шатаагаад хаячихсан уу яасан аймар юм байна гэж ярьж байсан. Маргааш нь буюу 05 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг өнгөрч байхад ээжтэй хамт аргалд явсан. Би үзье гэхэд ээж маань уншаарай гээд очиж үзэхэд нэг жалга өгсөөд миний зогсож байгаа газраас 50м зайд өвдгөөрөө нугаларч боссон юм шиг хар хүрэндүү өнгөтэй харагдсан. Гар, нүүр зэргийг нь хараагүй. Би хүн байна гэдгийг нь ойлгосон ч удаан биш дөнгөж харчхаад явсан гэх мэдүүлэг /1 хх 47-49 хуудас/,
Гэрч Д.Д.Э ы 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Б.Ө танихгүй. Ч.Т бол танина. Гэхдээ төрөл садангийн холбоо байхгүй. Би гэрээрээ шашны ном үзэж зурхай зурдаг юм. Ойр зуурын мэрэг төлөг ч тавьдаг болохоор хүмүүс орж ирж юм асууж, ном уншуулдаг юм. Ч.Т 2005, 2006 онд над дээр тус бүр 1 удаа ирж юм асууж байсан. Ийнхүү орж ирэхдээ өөрийнхөө жилийн нурууг л асууж байсан. Харин түүний эхнэр нь над дээр олон удаа орж ирдэг. Тэрээр Ч.Т архи уугаад байх юм. Архинаас гаргах арга байна уу гээд л яваад байдаг. Авгай нь заримдаа 3-4 хоногоор Ч.Т архидаад алга болчихдог гээд эрж хайгаад яваад байдаг. Ах дүү нарындаа байдаггүй. Тэнээд явчихдаг бололтой юм билээ. Би урьд эднийхний алдсан 2 морийг мэргэлж олж өгч байсан болохоор намайг их шүтдэг юм. Ч.Т бол над дээр бүтэн жил шахуу орж ирээгүй юм. Харин авгай нь эрүүлжүүлэгдэхийнх нь өмнө 7-8 хоногийн өмнө юм болов уу манайд орж ирээд 3-4 хоног алга болчихлоо өнөө маргаашгүй гэртээ харих нь уу үгүй юу аавтайгаа муудалцчихаад гараад алга болчихлоо гэсэн юм. Би мэргэ төлөг тавиад одоо гэртээ харь харь гэртээ ирчихсэн байгаа гэсэн юм. Тэгээд 2007 оны 05 сарын 27-нд авгайн эгч Д гэгч над руу утсаар ярьж 2 дүүгээ явууллаа үзэж хараад уншуулах ном заслыг нь хийгээд өгөөч гэсэн юм. Удалгүй Ч.Т эхнэртэйгээ эрүүл орж ирээд юм асуусан. Эхнэрээс нь дээр нөхөр чинь чамайг гэртээ очиход харьсан байна уу гэхэд харьсан байсан гэсэн. Сая бас алга болчихсон чинь Түмээ мотоциклио журамлуулаад өөрөө эрүүлжүүлэхэд 3 хоносон байна. Уруул нь сэтэрчихсэн дээл хувцсаа цус болгосон, мотоциклио худалдаж авсан С.Б гэдэг хүндээ зодуулсан байна. Энэ хүнийг нь шүүхэд өгч болох уу мотоцикль нь таарах нь уу буцаачих уу гэсэн юм. Үнэндээ намайг харахад Ч.Т өрөөсөн нүд нь улайсан, уруул нь сэтэрч омголтсон байсан. Ч.Т ч би аймар зодуулсан, сандал дуустал зодсон. С.Б тэр айлаас гараад гэртээ аваачаад мөн л зодож нүдсэн. Юунаас болж зодсоныг мэдэхгүй байна гэсэн. Авгай нь энэ хүнийг архинаас гаргах арга байна уу хаашаа хэзээ нүүх вэ гэж бас асуусан. Тэгээд бид 2 нэг шил архи хувааж уусан. Ч.Т 1-2 удаа уугаад хэл яриа нь өөрчлөгдөөд байхаар нь чи боль боль согтчих юм байна гэхэд би 5, 6 архины цаана л гардаг гээд байсан. Үнэндээ бол амархан согтчихож байна лээ авгай ч архийг нь хориглосон. Жоохон согтчихоод авгайгаа гарч бай би ахтай нэг юм яриадхья гээд авгайгаа гарч явсан хойно надад хандан тэр бой мал нядлах цэгийн хойно шатаасан хүн бол гэхэд эхнэр нь нохойноос айгаад ороод ирсэн чинь би бол дуусчихсан хүн гээд уйлаад байсан. Авгайгаа гарч бай даа гээд 2, 3-н ч удаа гаргасан чинь эхнэр нь дөнгөж хаалгаар гарчхаад орж ирээд юу ч яриулахгүй байсан. Гараа зангидчихаад би бол чөргөр ч гэсэн шөрмөстэй л хүн гээд байсан. Авгайгаа нэг гарахад нь би хүн алчихсан хүн. Би дуусчихсан хүн гээд л уйлдаг тэр үед нь авгай нь ороод ирсэн. Тэгээд ерөөсөө ярих боломж олдохгүй, цэргийн ангийн Оюунаа гэж хүүхэн дээр очно би бас шүтдэг юм. Орой тийшээ очиж ном уншуулна гээд байсан. Би юу яриад байгаа учрыг нь ухаж асуух гэхээр эхнэр нь орж ирчхээд ерөөсөө юм яриулахгүй байсан. Яах аргагүй бойны хойно шатаасан хүн би хүн алчихсан, өнгөрсөн гэж яах аргагүй хэлэхийн хувьд хэлсэн. Дэлгэрэнгүй ярих ямар ч боломж байгаагүй. Надтай авгайгаасаа л юм нууж ярих гээд байсан. Авгай нь хэд дахин гараад тэр дороо л орж ирчхээд юм яриулаагүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 169-172 хуудас/,
Гэрч Г.Г.С гийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Лхагва гариг буюу 2007 оны 05 оны 23-ны орой Нараа гэдэг эгчийндээ архи уучихсан очоод ээжтэйгээ хэрэлдчихээд Нараа эгчийн гэрт ганцаараа орчхоод хаалгаа дотроос нь түгжээд өөрийгөө ална гээд хутга барьчхаад суугаад байхад нь цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн юм билээ. Тэгэхэд нөхөр 2 хүүхэдтэйгээ хар өнгийн эксел таксигаар хүргүүлж ирсэн юм. Би машины номерыг хараагүй, жолоочийнх нь нэрийг мэдэхгүй. Яах гэж ирсэн бэ гэвэл манай нөхөр 2007 оны 05 дугаар сарын 21-нд буюу даваа гаригт өглөө эрт үхрээ харъя гэж яваад 15 цагийн үед үхэр байхгүй байна бензин хийчхээд ирье бензинээ дуусчхаж гэж жоохон байж байгаад аймаг руу явсан юм. Манай гэр аймгийн төвөөс урагш 10 км зайд байдаг. Ийнхүү явж алга болчхоод маргааш нь мягмар гарагийн 14 цагийн үед гэртээ явган ирээд өчигдөр аймаг орох гээд явж байхад төв клонкоос урагш О-ны П тааралдаад аккумлятор суучихлаа холбоод асаагаад өг гэхэд нь би яаралтай ажилтай явна үхэр харах гэж байгаа юм гэхэд тэр асахгүй байгаа мотоциклийн эзэн за юун сүртэй юм хужаа мотоцикль уначихаараа ийм болчихдог юм уу гэсэн гэнэ лээ. Тэгээд мотоциклийг асааж өгөх гэж саатахад нөгөө Памбага нь манай нөхрийн мотоциклиор архинд явж ууж байгаад, машинтай /микро автобус/ хүнтэй тааралдаж 2 мотоциклио тэнд нь орхиод архинд яваад 2 цагийн дараа буцаад очсон чинь 2 мотоцикль нь алга болчихсон байсан гэсэн. Тэгээд тэр оройгоо архидаж хоноод маргааш нь 14 цагт ирсэн. Д.Э гэдэг ламынд орж засал хийлгэсэн, нүүх газар асуусан. Тэнд Ч.Т Д.Э гуай 2 архи уусан. Ч.Т нэг их уугаагүй. Тэр 2 намайг түр гарч бай гэж 2 ч удаа хэлсэн. Би нохойноос нь айгаад тэр дороо буцаж орчхоод байсан юм. Д.Э ыхаас гараад орой нь Оюунаагийнд Ч.Т бид 2 очсон чинь байхгүй байсан. Тэр О нь мэргэ төрөг тавьж ойр зуур юм үздэг хүн. Харин тэгээд уйлаад байсан би өнгөрсөн хүн юмаа, ингэж явах тавилантай юм байхдаа гэж уйлж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 155-158 хуудас/,
Гэрч Г.Г.С гийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ:... 2007 оны хавар ямаа самнаж байх үеэр 2 хоног алга болчихсон юм. Манайх хадам аав Ч-той Хадан хошуу гэх газар байсан. Нэг өдөр Ч.Т ноолуур авч явах гээд явган ирсэн. Тэгтэл аав Ч-г аашлаад би ч өгөөгүй. Буцаад явсан тэр үед Ч.Т БНХАУ-ын үйлдвэрлэсэн мотоцикль С.Б гэдэг хүнээс авсан байсан. Би аашилж байгаад 7 хоноод буцаасан юм. Одоо тэр мотоцикль хаана байгааг нь мэдэхгүй. С.Б буцааж аваад зарчихсан байх. Ч.Т нь 2007 оны зун манайх дайрагт байхад яг хэдийд гэдгийг нь санахгүй байна. Хэн хэнтэй хаагуур архидаж явсныг нь мэдэхгүй. Нэг шөнө гэртээ согтуу ирчхээд би хүн алсан хүн шүү гэсэн. Би шөнө нь юм хэлээгүй. Маргааш нь Ч.Т аас чи урьд шөнө би хүн алсан гээд байсан. Юугаа яриад байгаа юм бэ гэж асуутал Ч.Т согтуу хүний үг байгаа биз гэсэн. Эрүүлдээ бол ерөөсөө дуугардаггүй юм. Тэрнээс хойш дахиж ерөөсөө тэгж хэлээгүй. Би уг нь ямар хүн хаана юм гэж асууж байсан. Согтуудаа бол дуугараагүй. Маргааш нь харин юу яриад байгаа юм согтуудаа солиорч байхгүй юу гэсэн. Би тэрнээс хойш байнгын тэр талаар хоргоодог байсан юм. Хэлдэггүй байсан. Шатаасан гэж хэлээгүй. Харин алсан гэж хэлсэн. Байнга уудаг уухаараа овилгогүй хүнтэй их маргалддаг. Архи уучихаараа хутга шөвөг их барьдаг. Харин биедээ бол хутгагүй байдаг байх. Далд авч явдаг нь юу юм гэхээс биш. Ер нь архи уучихаараа хүнтэй маргалдаад хутга барьчихаараа алахаас сийхгүй. Ямар сайндаа өвөл шөнө согтуу ирчхээд шургуулгаас хутга гаргаж ирээд бага хүүхэд дээрээ хутга барьчхаад ална. Та гурвыг гээд би арай хийж хутгыг нь авч байсан. Мөн хавар согтуудаа намайг ална гээд заазуур барьж элдэж байсан. Тэр үед бага хүүхэд 6 сартай л байсан. Тэрнээс хойш ерөөсөө тэгж яриагүй. Харин согтохоороо дандаа ална шулна. Нэг шөнө л тэмтрүүлнэ шүү гэдэг байсан гэх мэдүүлэг /3хх-ийн 61-63 хуудас/,
Гэрч Г.Г.С гийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай хамгийн том хүүхэд маань гарсан байсан. Тухайн жилийн 5 сард нөхөр Ч.Т гэрээсээ гараад 5 хоног ирээгүй байснаа шөнө 03 цагийн үед унтаж байхад гаднаас орж ирсэн. Ирэхдээ ганцаараа явган орж ирсэн унаа тэрэг байхгүй ирсэн нөмгөн дээлтэй, бүс бүслээгүй байсан. Унаа эвдэрсэн явган явж ирлээ гэж байсан өөрөө тэндээс ирлээ одоо тийшээ явах гэж байгаа талаараа надад ямар нэгэн зүйл яриагүй. Би ажилтай байна буцаад явлаа гээд гэрт байсан шуудайтай ноолуур аваад гараад явсан. Тухайн үедээ өмсөж ирсэн дээл нь нил цус болсон байсан. Ногоон өнгийн нудрагатай дээл байсан. Би бүсээ яасан юм гэж асуухад мотоциклио чирч яваад хаячихсан юм гэж байсан. Тэгээд удалгүй өмсөж байсан дээлээ тайлаад оронд нь өөр дээл өмсөөд гараад явсан. Би тухайн үедээ ямар нэгэн зүйл бодоогүй. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү тухайн дээлийг шатаачихсан. Ч.Т гэртээ ирэхгүй байсан чинь 5 хоногийн дараа /энэ худлаа байна/ цагдаагаас нэг хүн дуудаад мэдүүлэг авна гээд би аймаг дээр ирж мэдүүлэг өгсөн. Намайг ирж мэдүүлэг өгөх үед Ч.Т , Д.Э хоёр цагдаа дээр байсан. Би мэдүүлгээ өгчхөөд гараад ирэх үед Д.Э гуай намайг чи надтай нэг уулзаадахаараа гэж хэлж байсан. Би тухайн үедээ юм бодоогүй тухайн жилийн намар нь Д.Э гуай дээр очиж уулзсан чинь Д.Э гуай Ч.Т над дээр согтуу ирээд аргалаад янзлаад өг гээд манайхаас гарахгүй хэчнээн юм болсон. Би тэрийг нь аргалж өгсөн гэж хэлж байсан. Наад хүн чинь аймаар хэрэг хийх нь хийсэн би тэрийг нь аргалж өгсөн өөрөө хүнд битгий хэлээрэй гэж хэлсэн. Д.Э гуай бөө гэсэн бөөлж ном засал хийдэг хүн байсан юм. Би Ч.Т тай хамт 2 удаа очиж байсан. Нэг удаа хамт очих үед Д.Э гуай намайг гарч бай гээд Ч.Т тай хамт уулзсан. Би Ч.Т тай 2003 оноос хойш 10 гаран жил хамт амьдарсан дундаасаа хоёр хүүхэдтэй. Дундуур нь манай нөхөр Ч.Т 2 удаа шоронд орж байсан. Одоогоор гэрлэлтээ цуцлуулаагүй, 2022 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Ч.Т нь архи уусан үедээ их тавьтаргүй, эрүүлдээ ямар нэгэн зүйл ярихгүй дуугардаггүй хүн байгаа юм. Архи уусан үедээ манай дунд хүүхэд ээж рүүгээ зүтгэсэн чинь дандаа ээж рүүгээ зүтгэж байх юм хогийн пизда шүү гээд хутга шидэж байсан азаар нөгөө хутга нь манай хүүхдийг оноогүй. Дандаа ална гэж намайг болон хоёр хүүхдээ заналхийлдэг. Аав ээжтэйгээ их таарамжгүй. Намайг олон удаа цохиж зодож байсан. Хамгийн сүүлд миний эрүүг хугалснаас хойш би ямар нэгэн юм ярихаа больсон. Планета-5 мотоцикльтой байсан. Сүүлд нэг хүнээс хятад мотоцикль худалдаж авсан. Дараа нь наймаа таараагүй гээд буцаасан гэх мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 164-165 хуудас/,
Гэрч Ч.Д-гийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Манай эхнэр 2007 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн юм. Эхнэрийг төрөхөөс өмнө намайг Уянга яваад ирсэн чинь мотоциклийнхоо моторыг зууруулчихсан гэж манай хашаанд мотоциклио орхичихсон байсан. Би өөрийнхөө эксел машинаар бараг өдөр болгон Уянга сум руу хүн зөөдөг юм. Тэр хойгуур мотоциклио эвдчихээд үлдээсэн байсан. Би өдрийг нь сайн санахгүй байгаа учраас эхнэрийнхээ хүүхэд төрүүлсэн. Эмнэлгээс гарсан буцаж хэвтээд дахин гарсан зэргээр барагцаалж ярьж байна. Миний эхнэр 2007 оны 5 дугаар сарын 7-нд эмнэлгээс гарсан. Хүүхэд шөнөжин уйлаад. 2007 оны 5 дугаар сарын 8-ны өдөр эмнэлэгт хэвтээд 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан юм. Баасан гаргийн өглөө ийнхүү эмнэлгээс гарснаас хойш 2 хоногийн дараа буюу 2007 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би хөдөө аавынх руугаа ямаа самнах гэж явсан юм. Ямаа самнах гэж очиход Ч.Т гэртээ байж байсан. Үүний маргааш Б-той Б-ын хадмынд хонь хүргэх гэж ирсэн. Намайг зах руу үдээс хойш таарахад одоо ингээд буцлаа. Ямаа самнаж гүйцээмээр байна гээд ярьж байсан. Тэгээд л салаад явсан. Ингэхдээ хоёулаа эрүүл байсан. Харин 2007 оны 5 дугаар сарын 15-нд бороо орсон өдөр гараагүй юм. Тэр өдөр Ч.Т ирээгүй. Маргааш нь буюу 2007 оны 5 сарын 16, 17-нд хөдөө очиж ямаа самнахад Ч.Т гэртээ байж байсан. Ч.Т архи л сүрхий уудаг болчихсон байгаа юм гэх мэдүүлэг /2 хх-ийн 173-174 хуудас/,
Гэрч О.Б-гийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2007 оны 4 дүгээр сарын эхээр манай саахалтын Лүндээ Өөдөс нартай цуг архи уучхаад би Өөдөс гэгчийнх нь хамрыг цохчихсон юм. Түүний ар гэрийнхэн нь эмнэлэгт үзүүлээд цагдаад хэлье гээд байхаар нь Ч.Т ын мотоциклиор төвд ирэхдээ Ө, Л нартай уулзаж уучлалт гуйж 30,000 мянган төгрөг өгөхөөр тохирсон юм. Нэг шил архи 4-үүлээ уусан. Хээр уусан архины 2 шилийг хагалаад байсан. Архины шилийг хагалж байхдаа гарын мөр үлдчихдэг юм гээд хагалаад байсан. Ер нь Отгонбаяр тэгдэг юм байна лээ. Өнгөрсөн жил Уянга суманд Өлтийн уурхай дээр архи уучхаад шилээ хагалаад байсан /2 хх-ийн 180-182, 185 хуудас/,
Гэрч Ц.О-ын 2007 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ... Би тэр өдөр аймгийн төвд байж байгаад гэрээ зөөх гэж ах С.М нарын хамт хөдөө гэртээ зусланд нь буулгах гэж мотоциклиор яваад 10 цаг өнгөрч байхад Бямбасүрэнтэй таарсан юм. Бямбасүрэн Жагар гэдэг залуутай жоохон халамцуу явсан. Тэгээд надтай хамт явъя. Хэдүүлээ танайд очиж гэрийг чинь зөөе гэснээ хамт явж Загарынд очсон. Загар гэрээсээ 5000 төгрөг аваад намайг аймаг явж архинд явъя гээд байсан. Би Хоовон гуайнд очихын өмнө С, М нараас салсан юм. Уг нь эдний араас очих гэж хамт явсан юм л даа. Тэгээд бид архи уух санаатай аймгийн төв рүү явж байхад 13 цагийн үед Ч.Т ганцаараа малдаа явж байгаад аймаг орж бензин авъя гэж явсан. Тэгээд Б бид хоёр Ч.Т тэнд үлдээчхээд тэрний мотоциклиор аймаг явж Ө, Л хоёртой Б уулзах ажилтай гэж ирсэн. Ягаан толгой хороололд очиж уулзахдаа шил архи хувааж уусан. Тэгээд 10 цагийн үед Ч.Т Загар хоёрын байгаа хээр газар очиход яасан удав гэж байсан. Тэгээд Загарын 5000 төгрөгийг аваад Б бид хоёр архи авчрах гэж явсан. Эвдэрхий мотоциклийнхоо тэнд нь үлдээгээд Загар Ч.Т хоёрыг эндээ байж бай гэж хэлээд явсан. 1 дүгээр хорооны нэг дэлгүүрээс 3 шил нутгийн буян, 1 алтай дарс аваад буцаж очоод нэг шил архи ууж байхад баруун талаас 2 явган хүн хүрээд ирсэн. Микро автобус нь өлийнд зоогдчихлоо гаргаад өг гэж хэлсэн. Тэнд нь очиж машиныг нь данхраадаж хажуу тийш нь гаргасан. Үлдсэн 2 шил архиа тэнд тэд нартаа хувааж уусан. Жолооч нь машинаараа аймаг явж архи авъя гэхээр нь 2 мотоциклио, Б-гийн дээл бүсүүдийг тэнд нь орхиод 1 дүгээр хороо руу явсан. С ах нөгөө М гэдэг хүнээ хүргэж өгөх гээд явж байсан. Энэ үед 17 цаг өнгөрч байсан. Тэгээд С ахын мотоциклийг би унаад М-ыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. С микро автобусанд сууж араас хүрээд ирсэн. М-хаар очоод би мотоциклио унаад 3 дугаар хороо руу шууд ахынд очсон 19 цагийн үед мотоцикль дээрээ түрүүлж очоод байж бай гэхээр нь мотоцикль үлдээсэн газар очсон чинь мотоцикль байхгүй байсан. Араас нөгөө хэд микро автобустай ирж нэг шил архи ууцгаасан. Тэр архинаас Загар бид 2 уугаагүй. Тэгээд С ах гэртээ харилаа гээд мотоциклиороо явчихсан. Микро автобусны жолооч, Үрчиг, Ч.Т , Загар, Бямбасүрэн бид нар хоносон. Маргааш өглөө нь урд өдөр машин гаргалцсан хонины хүн хүрч ирээд надад хандан 2 шил архи аваад ир бензинийг чинь хийгээд өгье гэхээр нь С ах Ү хоёр явсан. 2 шил архи авчирч, тэрийг нь Б, Ү, Ч.Т , хонины хүн уусан. Загар С бид 3 уугаагүй. С ах өглөө 10 цагийн үед гэрээсээ ирсэн. С ахыг ирэнгүүт нь Б бид 2 журмын хашаанд үзэхэд 2 мотоцикль маань хашаанд байсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад З, Ч.Т 2 алхаад явсан. С ах Б нар мотоцикльдоо сундлаад гэртээ харьсан. Манайхаас С ах Б хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр 12 цаг 30 минутаас 12 цаг, 40 минут хэртэл 10 минутын хугацаатай явж ирсэн. Би 2007 оны 5 дугаар сарын 15-ны үед хөдөө ногооны талбайдаа ажиллаж байсан. 2007 оны 4 дүгээр сарын 25-ны үед орж ирэхдээ хүнсний ногоо ирж авсан. Түүнээс хойш 2007 оны 5 дугаар сарын 21-нд л орж ирсэн. Үүнээс өмнө гэвэл ойр бараг орж ирээгүй. Би бол архи уугаагүй. Алтай дарс уусан. Бямбасүрэн өөдсийг зодчихсон байсныг цагдаад хэлэх гээд байхад нь бид 2 очсон юм. Гэхдээ би тэр ярианд нь оролцоогүй. Бямбасүрэн л тэдэнтэй уулзаж 30 мянган төгрөг өгье гэж тохиролцчихоод нөгөө хүнээ аргалчихлаа гэж ярьж байсан гэх мэдүүлэг /2хх-ийн 186-190 хуудас/,
Гэрч Ц.С-ын 2007 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2007 оны 5 дугаар сарын 21-ний 10 цагийн үед Мягмартай хамт аймгийн төвөөс манай хөдөө гэр лүү О-тай хамт явсан. Бид 3 манай хужаа мотоцикль дээр сундалчихсан явж байсан юм. Манайхыг өвөлжөөнөөс зуслан дээр буулгаж өгөх гэж явж байтал Дайргын гол дээр Б, З хоёртой таарсан. Б, З хоёр Б-гийн Планета-5 мотоцикльтой явж байсан. Тэгээд З, Б, О гурвуулаа сундлаад З-гийн аав Хоовон гуайн гадаа буусан. Би М-тай хамт шууд цааш гэр лүүгээ явсан. Манайх гэрээ өвөлжөөнөөс зусланд нүүлгэж зөөчхөөд орой нь 20 цагийн үед Мягмарыг хүргэж өгөхөөр бид 2 буцаж авсан. М-ын гэр нь Өвөрхангай аймгийн төвд 2 дугаар хороонд байдаг юм. М бид 2 өндөрлөгийн зүүн талд 2 дугаар хороо руу явж байтал Б, О, З, Т 4 хар саарал өнгийн микро автомашинтай давхиж ирсэн. Тэгээд бид нар М гуайг гэрт нь хүргэж өгсөн. Б өөрийнхөө мотоциклио колонкын урд талын овооны зүүн урд талын өвөрт орхисон. Мотоциклио авчирна гээд М гуайн гэрт үлдээд бусад нь хамт урагшаа явцгаасан. Мотоцикль байсан гэх газар иртэл Б-гийн мотоцикль нь байхгүй. Тэр хавьд нь жип болон Портер машины мөр гарсан байсан. Тэд нар тэндээ унтана гээд унтацгаасан. Тэд нар согтуу байсан. Унтаад сэрэхгүй болохоор нь шөнийн од цагийн үед би гэр лүүгээ явсан. Маргааш нь буюу 22-ны өглөө 9 цагийн үед би санаа зовоод Б нарын хээр хоносон газар ирэхэд мотоциклио олоогүй байсан. Б, О 2 журмын хашаа руу явж үзэхээр яваад. Б, Т хоёр мотоцикль журмын хашаанд байна. Санаа зоволтгүй боллоо гээд буцаж ирсэн. Б мотоциклио журмын хашаанаас авах мөнгө байхгүй буцъя гэсэн. О, Б хоёр хөдөө гэр лүүгээ надаар хүргүүлсэн. Би гэртээ харьсан. Ү гээд манай нутгийн бандийн микро машинтай явсан юм. Төмөрөө манайхантай саахалт Бямбасүрэн нартай 21-ний өдөр салж явснаас хойш хээр тараад архидсан бололтой юм байна лээ. Гэртээ байсан гэрээсээ гараагүй. Манай гэрийнхэн буюу аав, ээж, дүү нар мэднэ ээ гэх мэдүүлэг /2хх-ийн 190-192 хуудас/,
Гэрч С.О-ны 2007 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... За байз 2007 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үеэр ганцаараа аймаг орно гэж гарсан. Тэгээд 2 хоногийн дараа билүү дээ. Мотоцикль хээр асаахгүй орхичхоод явчихсан чинь цагдаад журамлуулсан гэж ирсэн. Уг гэрээс гарахдаа яахаараа мотоциклио журамлуулсан юм бэ гэхэд асахгүй болохоор нь аймаг яваад ирсэн юм шиг байсан. Үүнээс 5-6 хоногийн өмнө байсан байх л гэж бодоод байна. Манай охин 2007 оны 5 дугаар сарын 15-нд аймгийн төв рүү Б-гээр хүргүүлсэн гэсэн. Охины нэрийг О гэдэг юм 2007 оны 5 дугаар сарын 15-нд яг ямар үйл явдал болж өнгөрснийг тодорхой мэдэх юм алга. Аймаг руу заримдаа 3-4 хоноод заримдаа 7-8 хонож байгаад явдаг гэх мэдүүлэг /2хх-ийн 193-194 хуудас/,
Гэрч С.С.Б ын 2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Ч.Т тэр үед манай мотоциклийг унаж байснаа ахаа та мотоциклио зарчих би хятад мотоцикль сонирхоод байгаа юм гэсэн. Чи мотоциклио яасан юм гэхэд Д ахын хашаанд орхичихсон гэсэн. Бид хоёр архи уусан. Тэр үед Ч.Т би ундаанд явъя гэхээр нь чи эрүүлдээ хужаа мотоцикль унаж чадахгүй байж согтуудаа яаж унадаг юм гэж хэлсэн чинь Ч.Т уурлаад бид хоёр маргалдаад юм. Тэгээд би нүүр хавьд нь гараараа хоёр гурван удаа цохисон. Тэгээд сундалдаад манай гэрт очсон. Гэрт очоод бас маргалдаж модон сандлаар нуруу хавьд нь 2-3 удаа цохисон. Тэр үед өглөө 08-09 цаг болж байсан байх. Тэгээд 12-13 цагийн орчимд гэр лүүгээ явсан. Баруун талын нүдний доод тал хавьд бага зэрэг хөхөрсөн харагдсан. Мөн хоёр хөмсөгний хооронд шалбарсан байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 175-177 хуудас/,
Гэрч О.Ц-гийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2007 оны 5 дугаар сарын 23,24-нд өдрийг нь сайн санахгүй байна. Гадуур явж байгаад гэртээ ирэхэд Ч.Т согтуу ганцаараа архи уучихсан далжганаад сууж байсан. Авгай хүүхдийнхээ байгаа айл руу очих гээд байсан. Харц нь хачин жигтэйхэн болчихсон байсан. Тэгтэл ээж цаашаа харж бай даа гэхээр нь би байшингаас гарахад хутга барьчихсан цонхны цаана зогсоод ингэнэ гээд байгаа юм уу хаашаа юм хоолойгоо хэрчих гэж байгаа юм шиг дүр үзүүлээд хувцсаа тайлж цээжээ нүцгэлээд байхаар нь цагдаа дуудсан гэх мэдүүлэг /2хх-ийн 160-162 хуудас/,
Шинжээчийн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №51/1241 дугаартай:... Нүүр, шанаа, хүзүү мөр, шуу, бугалга, сарвуу, цээж хэвлийн хажуу, хэвлийн доод хоёр гуяны дотор, гадна хажуу, ар, шилбэний ар өвөр, эргэн тойрон хар тортог сууж түлэгдсэн цээжний баруун хажуу доод хэсэгт 24x10см, хоёр цавины хэсэг умдагны дээд хэсэг язарч нарийн гэдэсний гогцоо ил гарсан гуяны хэсэг харласан, бэлгийн шодой харласан хоёр гарын сарвуу харлаж хорчийсон, баруун хөлийн доод хэсэгт 2x0.2см өнгийн зах эрмэг нь жигд бус шархтай, цээжний баруун хөндийд 500гр цусархаг шингэнтэй. Баруун уушгины дунд урд дунд хэсэгт 1,2х0,3см зах ирмэг нь жигд 2,5 см гүн шархтай, цээжний баруун 5-6 хавирганы завсраар өвчүүний хажуу эгэмний дунд уушгины ард 2x0,Зсм гялтан хальс зах эрмэг нь дунд орчмын эдэд цус хуралттай цооролттой зэрэг гэмтэл нь задлан шинжилгээгээр тогтоогдсон. Уушгины баруун дунд ирмэгт баруун 5, 6 хавирганы завсраар үүссэн шарх гэмтэл нь хурц эрмэгтэй зүйлээр үүссэн байж болно. Бусад гэмтэл өөрчлөлт нь дулааны үйлчлэл өөрчлөлтийн улмаас үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд өөрчлөлтүүд нь амь биед аюултай өөрчлөлт болно. Түлэгдэлт нь амьд үедээ үүссэн байх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Үхэлд хүргэсэн үндсэн шалтгаан нь угаарын хийн хордолт болно. Нас барснаас хойш ямар цаг хугацаа өнгөрснийг тогтоох бололцоо муутай, цогцост гарсан өөрчлөлтүүдийг баримжаалбал 4-8 хоногийн өмнө байх боломжтой гэх дүгнэлт, /2хх-ийн 249-250, 3хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Шинжээчийн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №51/1241 дугаартай дүгнэлт, /2хх-ийн 249-250, 3хх-ийн 1-2 дугаар хуудас/,
2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 5-10 хуудас/,
2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-20 хуудас/,
2007 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 24-25 хуудас/,
2007 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 26-28 хуудас/,
2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Сэжигтнээр тооцоох тогтоол /2хх-ийн 178 хуудас/,
2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №2488 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн Б.Ө-ын гэх цусны дээжид 1.7 промилль, ходоодны шингэнд 1.3 промилль спиртын алкоголын агуулга тус тус илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, /2хх-ийн 227 хуудас/,
2007 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2486 дугаартай шинжээчийн шинжилгээнд хүргүүлсэн шатсан хувцас, эд зүйл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр шатсан болох, шатамхай шингэн бодис ашиглаж шатаасан эсэхийг тогтоох нь тус төвийн химийн лабортарын тодорхойлох шинжилгээний хүрээнд хамаарахгүй бөгөөд тогтоох бололцоогүй гэх дүгнэлт /2хх-ийн 229 хуудас/,
2007 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 282/7342 дугаартай шүүх шинжилгээний үзлэг хийсэн акт /2хх-ийн 240 хуудас/,
2007 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2566, 67, 68, 69 дугаартай шинжээчийн гэрч Болдбаатарын гэх дээлүүд болон куртик дээр цус илэрсэн. Энэ нь амьтны цус байна. Ямар амьтны цус болохыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /2хх-ийн 243 хуудас/,
2007 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2478 дугаартай Шинжээчийн шинжилгээнд ирүүлсэн шүдэнзийн хайрцаг дээрээс гарын мөр илрээгүй гэх дүгнэлт /2хх-ийн 232 хуудас/,
2007 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Сэжигтнийг баривчлах тогтоол /2 хх-ийн 150 хуудас/,
2007 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2487.89.94.95.96.2570 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 241 хуудас/,
2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг явуулах хугацааг тогтоох тогтоол /3хх-ийн 14 хуудас/,
2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч Д.Б.Ө ын гэрт туршилт хийсэн тэмдэглэл /3хх-ийн 16 хуудас/,
2008 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /3хх-ийн 30 хуудас/,
2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг сэргээх санал /3 хх-ийн 32 хуудас/,
2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /3 хх-ийн 52 хуудас/,
2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийг сэргээлгэх тухай санал хүргүүлэх тогтоол /3 хх-ийн 54 хуудас/,
2011 оны 11 дүгээр сарын 17-ны Сэжигтнийг өөр газарт шилжүүлэн цагдан хорихоос татгалзах тухай шүүгчийн захирамж /3 хх-ийн 68 хуудас/,
2011 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай №31 дугаартай прокурорын тогтоол /3хх-ийн 76 хуудас/,
2011 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 69 дугаартай Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол /3хх-ийн 77 хуудас/,
2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох мөрдөгчийн санал /3хх-ийн 74 хуудас/,
2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3хх-ийн 76 хуудас/,
2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн №04 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /3хх-ийн 78 хуудас/,
2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх санал /3хх-ийн 86 хуудас/,
Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /3хх-ийн 87-94 хуудас/,
2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №61 дугаар түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай /3хх-ийн 95 хуудас/.
2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 33 дугаар тогтоол /3хх-ийн 100 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс Чогдонхорлоогийн Ч.Т хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.
Шүүгдэгч Ч.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Т ыг цагаатгаж өгнө үү... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд гэрч Д.Б, Г.Г.С , ... нарын мэдүүлгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх уг гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 10 жилээс 15 жил хүртэл хугацаагаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг 8 жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан тул шүүгдэгч Ч.Т д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж зөв дүгнэсэн байна.
Гэтэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэх зохицуулалтыг журамлаагүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамласан алдааг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/105 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2025 оны 4 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 64 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...” гэж өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.