| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2025/08604/И |
| Дугаар | 191/ШШ2026/01109 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2026/01109
2026 01 19 191/ШШ2026/009
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.******* нь 1970 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* суманд *******ийн 4 дахь охин болж мэндэлсэн. 1986 оны 06 дугаар сарын 18-нд 8 дугаар 1970 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн ******* ангиа төгсөөд ******* аймаг гийн сангийн аж ахуй"-д тогооч, хадлан бригадад туслах ажилчнаар ажиллаж байгаад хадлангийн ажил дуусахад 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл усан санд ус түгээгч мэргэжлээр ажиллаж байсан, буцаад 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс-1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймаг, гийн сангийн аж ахуйд тогооч, хадлан бригадад туслах ажилчнаар ажиллаж байсан.
Намайг ажиллаж байх хугацаанд нийгмийн шилжилтээс үүдэн 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс "******* аймаг, гийн сангийн аж ахуй" нь " ХХК" болж өөрчлөгдсөн тухайн байгууллагад тогооч мэргэжлээрээ 2003 оныг хүртэл ажилласан. 2025 оноос өндөр насны тэтгэвэр авах насанд хүрч тэтгэврээ тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлж харьяа нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзахад, ажилд орсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй байна шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. ******* аймгийн архивын тасгаас баримт шүүлгэхэд ******* аймаг, гийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар ажилд томилох тухай тушаал, 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тэтгэмж олгох тухай тушаал, 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаар ажилд түр авах ба ажил өөрчлөх тухай тушаал, 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар ажил өөрчлөн ажиллуулах тухай тушаал, 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 75/149 ажилд түр томилох тухай тушаал тус тус гарч ирсэн өөр баримт гарч ирээгүй. Нийслэлийн архивын газраас баримт шүүлгэхэд тус архивд ******* аймгийн гийн сангийн аж ахуй, ******* сумын "" ХХК-ийн баримт тус тус хадгалагддаггүй болно гэж хариу мэдэгдсэн, Үндэсний төв архиваас баримт шүүлгэхэд архивын сан хөмрөгт ******* аймгийн гийн сангийн аж ахуй, ******* аймгийн ******* сумын ХХК Байгууллагын бүгд *******д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэж хариу мэдэгдсэн.
Иймд Б.******* миний 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ******* аймаг гийн сангийн аж ахуйд тогооч, хадлан бригадад туслах ажилчнаар, усан санд ус түгээгчээр ажиллаж байсныг мөн 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ХХК-д хадлан салааны тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний төв архивын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Д.*******, Ц., Г. нарын тодорхойлолт, баримтууд, ******* аймаг гийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Ажилд томилох тухай тушаал, 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Тэтгэмж олгох тухай тушаал, хавсралт, 1986оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Ажилд түр авах ба ажил өөрчлөх тухай тушаал, 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар Ажил өөрчлөх ажиллуулах тухай тушаал, 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд түр томилох тухай тушаал, 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалын хавсралт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: ******* аймгийн архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн 5 хуудас баримт, гэрч Г., Ц., Д.******* нарын мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагч Б.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ******* аймаг гийн сангийн аж ахуйд тогооч, хадлан бригадад туслах ажилчнаар, усан санд ус түгээгчээр, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ХХК-д хадлан салааны тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
5. Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1.эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус заажээ.
6. Нэхэмжлэгч Б.******* нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймаг гийн сангийн аж ахуйд тогооч, хадлан бригадад туслах ажилчнаар, усан санд ус түгээгчээр,
-1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймаг, ******* сумын ХХК-д хадлан салааны тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймаг гийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар Ажилд томилох тухай тушаал, 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дугаар Тэтгэмж олгох тухай тушаал, хавсралт, 1986оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Ажилд түр авах ба ажил өөрчлөх тухай тушаал, 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар Ажил өөрчлөх ажиллуулах тухай тушаал, 1989 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Ажилд түр томилох тухай тушаал, 1992 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалын хавсралт, ******* аймгийн архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн тушаалын хуулбарууд, гэрч Г., Ц., Д.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 5 дугаар зүйлийн 5.2.1, 6, 8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймаг гийн сангийн аж ахуйд тогооч, хадлан бригадад туслах ажилчнаар, усан санд ус түгээгчээр,
-1992 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймаг, ******* сумын ХХК-д хадлан салааны тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч мөн өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА