| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 191/2026/01540/И |
| Дугаар | 191/ШШ2026/01222 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2026/01222
2026 21 /ШШ2026/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хаягт оршин байх ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн ******* /РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогт *******ийн ******* нь оны дүгээр сарын -ний өдөр тус *******тай --// дугаартай Зээл болон барьцааны гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 27,090,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлж, түүнийг сар бүрийн 25-ны өдөр гэрээний хавсралт зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөхөөр тохирсон.
Гэвч зээлийн оны 02 дугаар сараас эхлэн хуваарийг зөрчиж заасан хэмжээнд бүрэн төлөлт хийхгүй явсаар байсан бөгөөд төлөлтийг зохих ёсоор хийгээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөөр байна.
Улмаар "******* *******" *******-ийн зүгээс зээлдэгч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,668,796.07 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн оны 12-р сарын 04-ний өдрийн /ШЗ/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хариуцагчийн хаяг тодорхойгүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
"******* *******" *******-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын тус *******инд харилцагчаар бүртгүүлэхдээ мэдэгдсэн хаяг болох зээлдэгч Н.*******гийн хаягаар нэхэмжлэлээ гаргасан бөгөөд үүнээс өөр хаяг *******инд бүртгэгдээгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна.
Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох ******* овогтой *******ийн ******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.*******г эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.
Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.
******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, оны 02 дугаар сарын 11-ний Кредит картын тооцооллын хүснэгт, оны дугаар сарын -ний өдрийн Дижитал зээлийн гэрээ Дижитал цалингийн зээлийн хуулбар, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Зээлийн хүсэлтийн мэдээлэл, 2021оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний хуулбар, Дижитал *******ны үйлчилгээ үзүүлэх гэрээний хуулбар, харилцагчаар бүртгүүлэх хүсэлт, хүү тооцооллын хүснэгт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардах эрхээ хэрэгжүүлэх иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.
Н.******* нь тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй" болох нь тус шүүхийн шүүгчийн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу этгээд Н.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн *******/РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. //-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА