Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2026/00055

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч М******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.С*******д холбогдох  “1,490,529 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.С******* нь "М******* ББСБ" ХХК-тай 2023.08.14-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 85409466 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно.Б.С******* нь уг гэрээний үндсэн дээр 2023.12.28-ны өдөр 940,000 төгрөгийг 2.3% хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

М******* ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.09.17-ны өдрийн байдлаар Б.С******* үндсэн зээлийн үлдэгдэл 940,000 төгрөг, 2023.12.28-ны өдрөөс 2025.10.16-ны өдрийг хүртэлх 627 хоногийн зээлийн хүү 463,797 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,732 төгрөг, нийт 1,490,529 төгрөг  байна.

Б.С******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,490,529 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ

Хариуцагч Б******* овогт Б******* С******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “М******* ББСБ” ХХК 1,490,529 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

“М******* ББСБ” ХХК нь Б.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,490,529 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Б.С******* нь 1,490,529 төгрөгийг “М******* ББСБ” ХХК-нд төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2023 оны 08-р сарын 14-ний өдөр 56 дугаартай “Зээл, зээлийн эрх нээх гэрээ”, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,490,529 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

  Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,490,529 (нэг сая дөрвөн зуун ерэн мянга таван зуун хорин ес) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,798 төгрөгийн тавин хувь 19,399 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,399 төгрөгийг, хариуцагч Б.С*******эс улсын тэмдэгтийн хураамж 19,399 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* ББСБ”  ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “М******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,490,529 (нэг сая дөрвөн зуун ерэн мянга таван зуун хорин ес) төгрөгийг хариуцагч Б.С******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,798 төгрөгийн тавин хувь 19,399 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 19,399 төгрөгийг, хариуцагч Б.С*******эс улсын тэмдэгтийн хураамж 19,399 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М******* ББСБ”  ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.С******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР