| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00032/И |
| Дугаар | 157/ШШ2026/00067 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 157/ШШ2026/00067
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “О******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б*******д холбогдох “1,204,956.32 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “О******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Монгол Улсын иргэн Г******* овогтой Б******* нь манай байгууллагаас 2023 оны 11-р сарын 28-ны өдөр 22799 тоот, 2023 оны 12-р сарын 1-ний өдөр 22895 тоот зээлийн гэрээг тус тус байгуулж хэрэглээний зориулалтаар 350,000 (гурван зуун тавин мянган) төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1%-ийн хүүтэй авсан. Тус зээлийг авснаас хойш огт төлөлт хийгээгүй Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессеж илгээн, аман болон бичгийн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн 749 хоногийн нэмэгдүүлсэн хүү 136,426.41 төгрөг, үндсэн зээлийн 756 хоногийн хүү 707,030.13 төгрөг, үндсэн зээлийн 350,000.00 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, шуудангийн зардал 6500 төгрөг, нийт 1,204,956.32 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү.” гэжээ
Хариуцагч Б******* овогт Г*******ийн Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “1,204,956.32 төгрөгийг зөвшөөрч байна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“О******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.Б*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,204,956.32 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Б******* нь 1,204,956.32 төгрөгийг “О******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 22799 дугаартай цахим зээлийн гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,204,956.32 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,204,956.32 (нэг сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун тавин зургаан төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,469 төгрөгийн тавин хувь 16,734 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16,734 төгрөгийг, хариуцагч Г.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамж 16,734 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “О******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,204,956.32 (нэг сая хоёр зуун дөрвөн мянга есөн зуун тавин зургаан төгрөг гучин хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Г.Б******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,469 төгрөгийн тавин хувь 16,734 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 16,734 төгрөгийг, хариуцагч Г.Б*******гаас улсын тэмдэгтийн хураамж 16,734 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “О******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Б******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР