| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00038/И |
| Дугаар | 157/ШШ2026/00070 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 157/ШШ2026/00070
|
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т*******д холбогдох “921,013.25 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Э******* Т******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-06-10-ны өдөр ЗГ2024061023212 тоот гэрээний дагуу Samsung Galaxy А55 маркийн rap утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
ЗГ2024061023212 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 844,616.77 төгрөг, үндсэн хүүнд 60,834.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,562.47 төгрөг, нотариатын төлбөрт 12,000.0 төгрөг, нийт 921,013.25 төгрөгийг хариуцагч Э******* Т*******гээс гаргуулах” гэжээ.
Хариуцагч А******* овогт Э******* Т******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие түр хугацаанд ажил хийх боломжгүй байсан. ...одоо цагийн ажил хийж байгаа тул үлдэгдэл мөнгөө 2, 3 хувааж төлөх болно” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“Т******* ББСБ” ХХК нь Э.Т*******д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт “921,013.25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Т******* нь “921,416.25 төгрөгийг “Т******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ2024061023212 дугаартай “Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 921,013.25 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 921,013.25 25 (есөн зуун хорин нэгэн мянга арван гурван төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,654 төгрөгийн тавин хувь 13,327 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 13,327 төгрөгийг, хариуцагч Э.Т*******гээс улсын тэмдэгтийн хураамж 13,327 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 921,013.25 (есөн зуун хорин нэгэн мянга арван гурван төгрөг хорин таван мөнгө) төгрөгийг хариуцагч Э.Т******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,654 төгрөгийн тавин хувь 13,327 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 13,327 төгрөгийг, хариуцагч Э.Т*******гээс улсын тэмдэгтийн хураамж 13,327 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Э.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР