Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 157/ШШ2026/00071

 

 

 

 
 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

          Хэнтий аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн Хэнтий салбар ******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* нэхэмжлэлтэй Ц.М*******т холбогдох  “4,166,636 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн Хэнтий салбар ******* тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.М******* нь 2023 оны 09-р сарын 27-нд ЗГ/53047465 тоот зээлийн гэрээ байгуулж 7,239,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай сар бүр тэнцүү төлөх нөхцөлтэйгөөр авахдаа БГХ/53047465 тоот барьц*******ы гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.

Зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж 317 хоног хугацаа хэтэрсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйл /Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг/-ийн 751.4-т “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ”, 752.1-д “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллаг*******д хэргийг нэг шүүх хуралд*******аар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ” гэж энэ хуулиар зохицуулсны дагуу тус шаардлагыг гаргав.” гэжээ

 Хариуцагч Т******* овогт Ц******* М******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “4,166,636 төгрөгийг зөвшөөрч байна. Төлбөрийг 3 сараас эхлэн төлж барагдуулна.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* б******* ХК нь хариуцагч Ц.М*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,166,636 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Ц.М******* нь 4,166,636  төгрөгийг Х******* б******* ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны ЗГ/53047465 дугаартай зээлийн гэрээ, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны БГХ/53047465 дугаартай барьц*******ы гэрээ, нэхэмжлэл Ц.М*******ын Х******* б*******ин дахь дансны хуулгууд, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаг*******ы явцад хариуцагч Ц.М******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,166,636 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,166,636  (дөрвөн сая нэг зуун жаран зург******* мянга зург******* зуун гучин зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,616 төгрөгийн тавин хувь 40,808 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 40,808 төгрөгийг, хариуцагч Ц.М*******аас улсын тэмдэгтийн хураамж 40,808 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* б******* ХК-ийн нэхэмжилсэн 4,166,636  (дөрвөн сая нэг зуун жаран зург******* мянга зург******* зуун гучин зургаа) төгрөгийг хариуцагч Ц.М******* нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,616 төгрөгийн тавин хувь 40,808 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 40,808 төгрөгийг, хариуцагч Ц.М*******аас улсын тэмдэгтийн хураамж 40,808 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х******* б******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.М******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР