Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 150/шш2025/00380

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 150/ШШ2025/00380

Сэлэнгэ аймаг

 

                       

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт *ийн * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,204,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч * ХХК нь * 2025-01-16ны өдөр 18080 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1. 2025 оны 1 сарын 16-ний өдөр 800,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000849657 тоот зээлийг * дахь * тоот дансанд зээлдэгч * нь шилжүүлэн авсан. Хариуцагч * нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-10-13 ний өдрийн байдлаар: 1. 2000849657 тоот зээл 2025 оны 2 сарын 15-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 800,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 270 хоногийн хүү 396,000 төгрөг + шимт 8,000 төгрөг нийт хүү 404,000, Бүгд нийлээд 1,204,000 /нэг сая хоёр зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * тус аппликейшнээс 800,000 төгрөгийг авсан боловч өдийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. Тиймээс одоо нэхэмжилсэн 1,204,000 төгрөгийг 202 оны 12 сард багтаан 3-4 удаа хувааж төлж нэхэмжлэгч газрыг алдагдалгүй болгоно...” гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...*” ХХК-ийн нэхэмжлэлтэй  *д холбогдох иргэний хэрэгт 1,204,000 төгрөгийг төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна..” гэжээ. /хавтаст хэргийн 25-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,204,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * тус аппликейшнээс 800,000 төгрөгийг авсан боловч өдийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. Тиймээс одоо нэхэмжилсэн 1,204,000 төгрөгийг 202 оны 12 сард багтаан 3-4 удаа хувааж төлж нэхэмжлэгч газрыг алдагдалгүй болгоно...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...*” ХХК-ийн нэхэмжлэлтэй  *д холбогдох иргэний хэрэгт 1,204,000 төгрөгийг төлөх тайлбарыг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,204,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 16,723 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 16,723 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,204,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 33,446 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 16,723 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 16,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН