| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00406/И |
| Дугаар | 150/шш2025/00381 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 150/шш2025/00381
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 150/ШШ2025/00381 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт *ийн * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,900,057.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*" ХХК-ийн зүгээс зээлдэгч * зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч * нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 645792 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001219204 дугаар * дугаар 91018-38 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 10,400,000.00 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 4,316,248.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 120,809.33 төгрөг, нотариатын зардалд 63,000.00 төгрөг, бүгд 14,900,057.41 (арван дөрвөн сая есөн зуун мянга тавин долоо зууны дечин нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 14,900,058 төгрөгийг 2025.12.31-нд 500,000 төгрөг, 2026.01.30-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сард 2,880,012 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...*” ХХК-ийн нэхэмжлэлтэй *д холбогдох иргэний хэрэгт 14,900,058 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 75-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,900,057.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*” ХХК-аас нэхэмжилсэн 14,900,058 төгрөгийг 2025.12.31-нд 500,000 төгрөг, 2026.01.30-ны өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сард 2,880,012 төгрөгөөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,
Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...*” ХХК-ийн нэхэмжлэлтэй *д холбогдох иргэний хэрэгт 14,900,058 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,900,057.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 116,225 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 116,225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,900,057.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 116,225 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 116,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН