| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00423/И |
| Дугаар | 150/шш2025/00383 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 150/шш2025/00383
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 150/ШШ2025/00383 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт *ийн * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,222,841.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 11-р сарын 07-ны өдөр MN* тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон биечлэн уулзаж сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 290 хоног болсон байна.Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21-р зүйл болон Цахим зээлийн эрх нээх гэрээний хавсралтын 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн *аас 4,222,841.59 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 4,222,841.59 төгрөгийг 2025.11.30-ны өдөр 703,807 төгрөг, 2025.12.15-ны өдөр 703,807 төгрөг, 2025.12.30-ны өдөр 703,807 төгрөг, 2026.01.15-ны өдөр 703,807 төгрөг, 2026.01.30-ны өдөр 703,807 төгрөг, 2026.02.15-ны өдөр 703,807 төгрөг төлнө...” гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...*ББСБ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд *т холбогдуулан 4,222,841.59 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд зээлээ төлж барагдуулна гэсэн болно...” гэжээ. /хавтаст хэргийн 28-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК нь хариуцагч *т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,222,841.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “*ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 4,222,841.59 төгрөгийг 2025.11.30-ны өдөр 703,807 төгрөг, 2025.12.15-ны өдөр 703,807 төгрөг, 2025.12.30-ны өдөр 703,807 төгрөг, 2026.01.15-ны өдөр 703,807 төгрөг, 2026.01.30-ны өдөр 703,807 төгрөг, 2026.02.15-ны өдөр 703,807 төгрөг төлнө...” гэсэн тайлбарыг,
Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...*ББСБ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхэд *т холбогдуулан 4,222,841.59 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд зээлээ төлж барагдуулна гэсэн болно...” гэжээ.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,222,841.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 41,257.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 41,257.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,222,841.59 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 82,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 41,257.5 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 41,257.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН