| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00422/И |
| Дугаар | 150/шш2025/00384 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 150/шш2025/00384
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 150/ШШ2025/00384 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт *ийн * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,600,996.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч * нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр ТО-БЗГ/2022-77618 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,037,400 төгрөгийн зээлийг нэг сарын 3.18%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч * нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 866 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Үндсэн зээл: 3,316,355.89 Үндсэн хүү: 2,944,113.00 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 340,527.61 төгрөг, Нийт: 6,600,996.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * *” ХХК-аас нэхэмжилсэн 6,660,996.50 төгрөгийг 2025.12.20-ны өдрөөс эхлэн сард 825,124.6 төгрөгөөр 8 сарын хугацаанд тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч *” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч *ийн хариу тайлбарыг бүрэн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 29-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *” ХХК нь хариуцагч *өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,600,996.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * *” ХХК-аас нэхэмжилсэн 6,660,996.50 төгрөгийг 2025.12.20-ны өдрөөс эхлэн сард 825,124.6 төгрөгөөр 8 сарын хугацаанд тус тус төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,
Нэхэмжлэгч *” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч *ийн хариу тайлбарыг бүрэн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,600,996.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 60,283 төгрөгийг хариуцагч *өөс, улсын орлогоос 60,283 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *өд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,600,996.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч *” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 120,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 60,283 төгрөгийг хариуцагч *өөс, улсын орлогоос 60,283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН