| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0076/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 89
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч *******нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 1818000940087 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******/РД:*******/, 1983 оны 10 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, *******ХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Дархан-Уул аймаг Шарын гол сумын ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 9 дүгээр байрны хажууд *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч *******нь 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 9 дүгээр байрны хажууд *******ийг зодож эрүүл мэндэд нь хуйхны шарх, тархи доргилт, 2 хавирганы цууралт, нүүрний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Д.Бат-Эрдэнийд цай ууж суусан. Тэгээд би, манай эхнэр *******, *******бид нар караоке орсон. Караокегоос гарч яваад ******* ахтай таарсан. Би *******тай маргасан юм шиг байсан. Тэгсэн ******* ах манай эхнэрийг хойш татаж газар унагаасан. Тэгээд би ******* ахыг газар хальтарч унахаар нь бөгсөн бие рүү нь өшиглөсөн. Хохирогчид хөнгөн гэмтэл учирсан нь миний буруутай үйлдэл байсан. Би хохирогчийн эмчилгээний зардалд 470.200 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч *******ийн өгсөн: Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны орой хамт ажилладаг *******тай хамт караокед дуулахаар бааранд орсон. Тэгээд нэг өрөөний хаалга татахад *******, *******нар эхнэрүүдийн хамт дуулж байсан. Бид 2 тэд нарын дуулж байсан өрөө рүү ороход **************ыг “чи энэ өрөөнд юу хийж байгаа юм. Өрөөнөөс гар” гээд хэрүүл хийх гээд байхаар нь бид 2 гараад баарны нийтийн зааланд сууж архи уусан. Тэгээд ******* бид 2 архиа ууж дуусаад гэр лүүгээ явж байхдаа Хайрхан багийн 9 дүгээр байрны хажууд *******, *******болон эхнэрүүдтэй нь таарсан. ************** луу дайраад хэрүүл өдөөд байсан. *******эхнэртэйгээ цуг зугтаад явчихсан. Тэгээд эхнэр ******* нь бас ******* луу дайраад байхаар нь би *******г авах гээд хойш татсан. Тэгсэн ******* газарт унаад “намайг зодоод байна” гэж чанга орилсон. *******намайг эхнэрийг нь зодож байна гэж бодоод намайг цохих гээд дайрахаар нь би хойшоо ухарч байгаад газар унаад толгойгоо гэмтээсэн. Тэгээд би босох гэтэл *******миний хэвлий рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Миний зүүн талын 2 хавирга цуурсан, тархи доргисон гэсэн шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсныг би хүлээн зөвшөөрч байна. *******аас эмчилгээний зардал болох 471.190 төгрөгийн хохиролоо бүрэн авсан. Би одоо ажилдаа явж байгаа тул шүүх хуралд оролцох шаардлагагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9,10/,
Гэрч *******ын өгсөн: ...******* бид 2 Хайрхан багийн 9 дүгээр байрны орчимд гэр лүүгээ явж байхад караокены өрөөнд сууж байсан *******, *******нар эхнэрүүдийн хамт өөдөөс ирж таарсан. Тэгсэн *******намайг “өрөөнд дайрч орж ирсэн бацаан” гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд ******* болон эхнэрүүд нь бас хажуугаар нь над руу дайраад байсан. Тэгээд *******миний хажуунаас 2 хөлөөрөө хамаад намайг газар унагаасан. Би босоод Цадаа дуудах гээд зугтаасан. Над руу тэд нар дайрч байхад ******* ах *******ын эхнэр *******г хойш татаад авах шиг харагдсан. Тэгээд *******нь *******ийг “эхнэр зодлоо, татаж унагаалаа” гээд нилээн ууртай дайрсан. Би Цагдаагийн газар луу явчихсан учраас ******* ахыг зодуулж байхыг хараагүй. Маргааш нь ******* ахаас юу болсон талаар асуухад “*******намайг зодож гэмтээсэн” гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч******* өгсөн: *******бид хоёр 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн орой эхнэрүүдтэйгээ “Оргил” бааранд орж караокед дуулсан. Бид нарыг дуулж байхад *******, ******* хоёр бидний өрөөнд орж ирсэн. ************** луу өрөөнд дайрч орж ирлээ гэх зэргээр согтуурхаад байсан тул *******, ******* 2 өрөөнөөс гарсан. Тэгээд *******бид хоёр эхнэрүүдтэйгээ цуг харихаар явж байгаад Хайрхан багийн 9 дүгээр байрны орчимд *******, ******* хоёртой таарсан. Тэгтэл *******дахиад ******* луу дайрч хэрүүл маргаан үүсэж барилцаад авсан. Би хажуугаас нь салгах гээд *******ын хоёр хөлийг давхар хамаад газар унагаасан. ******* босоод зугтаасан. Би “нааш ир” гэж дуудан араас нь явсан. Тэгтэл цаанаас цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Тэгээд гомдол санал байхгүй бол явж болно гэхээр нь би эхнэртэйгээ гэр лүүгээ явсан. Замдаа *******түүний эхнэр ******* нартай таараад ******* цүнхээ алга болгосон гэсэн. Би *******, *******нарыг маргалдаж байхад хажууд нь байгаагүй. Сүүлд таарахад *******эхнэр *******гийн хамт *******той маргалдсан байсан. ******* ах бид нарыг салгах гэж байгаад *******г хойш татаж газарт унагааснаас *******, *******нар хоорондоо маргалдсан гэж ярьж байхыг сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч *******ийн өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай нөхөр ******* ажлаасаа ирэхгүй байсан. Би утас руу залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд би хүлээж байгаад унтчихсан. Тэгтэл шөнө 00 цагийн орчимд байрны орцоор хүмүүс шуугилдаад хэрэлдэж байгаа нь сонсогдсон. Тэгээд би гараад харахад манай нөхөр *******, *******, түүний эхнэр ******* нар байсан. ******* манай нөхөр лүү “таниас болж цүнхээ алга болгочихлоо” гээд дайраад байсан. Би нөхрөө аваад гэртээ ороход толгойноос нь цус гарсан байсан. Мөн манай нөхөр зүүн хавирга өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “*******болон түүний эхнэр ******* нар надтай хамт явж байсан хүн рүү дайраад байхаар нь би *******г хойш татсан чинь газар уначихсан. Тэгсэн *******намайг эхнэрийг нь зодлоо гээд намайг зодсон” гэж хэлсэн. Манай нөхрийн тархи доргиж, зүүн талын 8, 9 дүгээр хавирга цуурсан. Нөхрийн эмчилгээний зардал болох 471.190 төгрөгийг бүрэн барагдуулсан тул гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч *******гийн өгсөн: ...бид нар баар хаахаар нь дөрвүүлээ гэр лүүгээ явж байхад *******, ******* хоёртой таарсан. Тэгсэн манай нөхөр *******нь *******ыг “бааранд зөвшөөрөлгүй орж ирсэн бацаан” гээд байсан. Тэгсэн ******* бас өөдөөс нь хэгжүүрхээд согтуурхаад байсан. Тэгээд маргалдахаар нь би нөхрөө “боль” гээд хэлэхийн завдалгүй хажууд байсан **************ын хөлийг хамаад газарт унагаасан. Тэгээд ******* босоод зугтаахад Д.*******, түүний эхнэр хоёр араас нь явсан. Тэгсэн ******* хамт явж байсан *******ыг өмөөрч миний араас татаад намайг газар унагаасан. Тэгэхэд би чанга дуугаар “намайг зодоод байна” гэхэд манай нөхөр *******ирээд *******ийг цохих гэтэл ******* өөрөө хальтраад газарт унасан. Тэгээд босох гэж байхад нь *******гуя, хөл хэсэг рүү нь өшиглөсөн. Би “боль, хүн аллаа” гээд болиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 17/,
Шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Туяагийн өгсөн: *******ийн биед үүссэн хуйхны шарх, тархи доргилт, 2 хавирганы цууралт нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 1-3 хавирга хугарал, цууралт өгөх нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарагдана. Хэрэв нэг хавирга хугарсан ч хугарлын хурц үзүүр нь цээжний гялтан хальсыг нэвтэрсэн бол гэмлийн зэрэг өөрчлөгдөж хүнд ч болж болно гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 214 дугаартай “*******ийн биед хуйхны шарх, тархи доргилт, 2 хавирганы цууралт, нүүрний цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. *******ид учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,
2018 оны 01 дүгээр 27-ны өдрийн 01:55 цагийн орчимд хохирогч *******ийн биед үзлэг хийсэн тухай “Үзлэгээр: Биеийн ерөнхий байдал хүндэвтэр. Арьс хөхөрсөн. Толгойн дагзны дээд хэсгээр ил шархтай. Уушги цулцангийн жигд сулавтар амьсгалтай. Зүрхний авиа тод, Хэвлийн булчин чангарсан. Шээсний гарц хэвийн гэх, Зүүн талын дагзны хэсэгт 1 ширхэг оёдол хийв. Өвчин намдаах эмчилгээ хийв. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэв.” гэх эмчийн тодорхойлолт /хх-ийн 19/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хуйхны шарх, тархи доргилт, 2 хавирганы цууралт, нүүрний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч *******нь эмчилгээний зардал болох 471.190 төгрөг төлсөн ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч *******, гэрч Ж.Оюунчимэг нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгүүдээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д заасныг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР