Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2025/00396

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00396

Сэлэнгэ аймаг

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт *ийн * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,282,772.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 93001-126496 дугаартай зээлэнд Үндсэн зээлийн үлдэгдэл: 4,343,912.28 төгрөг, зээлийн хүү: 1,833,582.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт: 79,277.17 төгрөг, нийт 6,256,772.15 төгрөг, "* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч * зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч * нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 200315 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001- 126496 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,343,912.28 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,833,582.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 79,277.17 төгрөг, нотариатын зардалд 26,000.00 төгрөг, бүгд 6,282,772.15 (зургаан сая хоёр зуун наян хоёр мянга долоон зуун далан хоёр зууны арван тав) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *-с гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 6,282,773 төгрөгийг 2025.12.30-нд өдрөөс эхлэн сард 1,047,129 төгрөгөөр 6 сарын хугацаанд барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэсэн тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй  *д холбогдох иргэний хэрэгт 6,282,772.15 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 38-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,900,057.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * нь “* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 6,282,773 төгрөгийг 2025.12.30-нд өдрөөс эхлэн сард 1,047,129 төгрөгөөр 6 сарын хугацаанд барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй  *д холбогдох иргэний хэрэгт 6,282,772.15 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах хариу тайлбартай танилцлаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,900,057.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 115,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 57,737 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 57,737 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,282,772.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 115,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 57,737 төгрөгийг хариуцагч *гээс, улсын орлогоос 57,737 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “* ББСБ” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН