| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2025/00604/И |
| Дугаар | 149/ШШ2026/00095 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 149/ШШ2026/00095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хаан банк/-ий нэхэмжлэлтэй
Хаяг:Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1 Хаан банк цамхаг/рд:*******/
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар баг, Ширхэнцэгийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* *******/рд:*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 27403303 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул/онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрсөн байна.
Иймд банк талуудыг хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч З.*******д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үндсэн зээлийн төлбөрт-10657549 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөрт-15005595 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт-1740160 төгрөг,
Нотариатын зардал-47000 төгрөг нийт 17450303 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хууль гэрээ зэргийг үндэслэн хариуцагч З.*******гаас 27450303 төгрөгийг гаргуулах шаардлагыг гарсан боловч хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд ямар нэгэн байдлаар хариу тайлбарыг ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэж ойлгохоор байна. Тиймээс З.*******гаас дээрх 27450303 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч З.*******гаас банкны зээлийн гэрээний үүрэгт 27403303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул нь хаан банкны шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэгт 27403303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. ...гэж, 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. ...гэж тус тус зааснаар хариуцагч З.******* нь нэхэмжлэлийг хувийг гардан авснаас хойш 14 хоногийн хугацаанд шүүхэд хариу тайлбарыг бичгээр гаргаж ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан учраас хариуцагч З.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч З.******* нь Хаан банк ХК-ний Спортын төв ордон тооцооны төвөөс 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № дугаартай зээлийн гэрээг байгуулан 9000000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй цалингийн зээл,
-2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай зээлийн гэрээг байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 8192255.13 төгрөгийн зээл дээр нэмж 4000000 төгрөг авч нийт 12192255.13 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр,
-2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн № дугаартай зээлийн гэрээг байгуулан, мөн № дугаартай хөдлөх болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан цалингийн зээлийг авсан байна.
Хариуцагч З.******* нь 2018 оны 07 дугаар сараас 2025 оны 06 дугаар сарын хооронд үндсэн зээлийн төлбөрт 2342451 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2511789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 809 төгрөг нийт 4855050 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд төлсөн бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, зээлийг эргэн төлсөн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч хаан банк нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийн хариуцагч З.*******гийн харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлсэн ба хариуцагч З.******* нь зээлийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэгтэй болно.
Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. ...гэж, ... мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. ...гэж, № дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай зээлийн гэрээний 2.1.6-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг төлөх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 5.1.10-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг хариуцагч З.*******гаас шаардах эрхтэй.
Мөн нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч З.******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн № дугаартай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгчээс шаардах, ...5.1.7-д зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч хэнээс нь ч бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах, ...6 дугаар зүйлийн 6.1.1-д зээл олголт эргэн төлөлтийн хуваарь-ийг удаа дараа зөрчсөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлахаар тохиролцон гэрээг байгуулсан ба хариуцагч З.******* нь зээлийн гэрээг удаа дараа зорчин зээлийг хуваарийн дагуу төлөөгүй нь гэрээг нэг талын саналаар цуцлах буюу нэхэмжлэгч гэрээг цуцалж эрхтэй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт зааснаар талууд нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно. ...гэж зааснаар хариуцагч З.*******гийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг удаа дараа сунгаж байсан хэдий ч хариуцагч З.******* нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан хугацаанд мөн л зээлийг хуваарийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлж байсан нь нэхэмжлэгчийн зээл төлөх төлөөр мэдэгдэж байсан мэдэгдэх хуудас, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт зээлийн гэрээ зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.
Тиймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч З.*******гаас үндсэн зээл, зээлийн хүүг нэмэгдүүлсэн хүү нийт 27450303 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* овогт ******* *******гаас үндсэн зээлийн гэрээний үүрэгт 24450303 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295202 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.*******гаас 295202 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банканд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ