Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 150/шш2025/00397

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00397

Сэлэнгэ аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймаг * сум *-р баг * тоот хаягт оршин суух, * овогт *ийн * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 332,817.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44610392, 50514326, тоот "Үйлчилгээний гэрээ" байгуулан **, дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1. Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ"-ний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 332817.01 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид 10635 төгрөг төлсөн болно...” гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * уг зээлийг 2025.12.25-нд төлж барагдуулна...” гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...* нь нэхэмжлэлийн шаардлага болох 332,817.01 төгрөгийн өр төлбөрийг 2025.12.25-ны дотор бүрэн төлж барагдуулах тайлбарыг  хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 23-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 332,817.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие * уг зээлийг 2025.12.25-нд төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг,

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “...* нь нэхэмжлэлийн шаардлага болох 332,817.01 төгрөгийн өр төлбөрийг 2025.12.25-ны дотор бүрэн төлж барагдуулах тайлбарыг  хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 332,817.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 5,317.5 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 5,317.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 332,817.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 10,635 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 5,317.5 төгрөгийг хариуцагч *гаас, улсын орлогоос 5,317.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН