Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 150/шш2025/00403

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2025/00403

Сэлэнгэ аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг *-р байрны зүүн тал хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч * нь шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *тэй 2016 онд танилцсан. Бид хоёр 2017 онд дундаасаа 1 хүүтэй болсон. * 2019 оноос хойш сураггүй алга болсон. Сүүлд сонсоход Эрдэнэтэд байгаа сураг гарсан. Хүүхдийн халамжийн мөнгийг бүгдийг нь захиран зарцуулдаг тул нэхэмжлэл гаргах гэхээр * хаана байгаа нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул шүүхэд эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан...” гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хүсэлт гаргагч * нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасны дагуу *ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээ.

 

Хүсэлт гаргагч * нь *тэй 2016 онд танилцаж тэдний дундаас * оны * дугаар сарын *-ны өдөр * хүү төрснийг төрсний бүртгэлийн * дугаартай бүртгэжээ.

* нь хүсэлт гаргагч *тай холбоо тасраад 7 жил болсон буюу хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, засгийн газраас олгож буй мөнгөн тэтгэмжийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч хаана байгаа нь мэдэгдэхгүй талаар тайлбарлаж байна.

Иймд * нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байх тул Боржигон овгийн Буянжаргалын Түмэндэлгэрийг (РД:*)эрэн сурвалжилж шийдвэрлэлээ.

 

            Хүсэлт гаргагч *ын *ийг эрэн сурвалжлах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

      

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжилсугай.

2. *ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДЭЛГЭРСАЙХАН