Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 311/ШШ2026/00102

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын******* баг, Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын******* багт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт холбогдох

******* ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт ******* иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгуулах нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Улиастай сумын******* багт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ийн Завхан аймаг дахь салбар Завхан аймаг дахь салбарт ******* иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгаж шийдвэрлүүлэх, *******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт "******* төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл" чөлөөлөгдөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.  

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газар нь хариуцагч*******" ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт холбогдуулан******* ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт ******* иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    

Хариуцагч*******" ХХК-ийн Завхан аймаг дахь салбар нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай байгууллага Завхан аймгийн *******ын газраас ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2026 оны 5 сард багтааж ажлыг гүйцэтгэнэ” гэжээ.   

Нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлийн шаардлага болох******* ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт ******* иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгуулахыг хариуцагч*******" ХХК-ийн Завхан аймаг дахь салбар нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.        

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн *******ын газрын нэхэмжилсэн “******* ХХК-ийн Завхан аймаг дахь салбарт ******* иргэдэд зориулсан налуу шат болон чиглүүлэх замтай болохыг даалгуулах” шаардлагыг хариуцагч*******" ХХК-ийн Завхан аймаг дахь салбар нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.     

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

                                       ШҮҮГЧ                            Э.ОЮУН-ЭРДЭНЭ