Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 94

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Н.Идэр,

Хохирогч *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар ******* *******, ************** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718001630076 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ******* ******* /РД: *******/, 1982 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 15 дугаар баг, *******тоотод оршин суух, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 4 жил хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

2. Монгол улсын иргэн, ************** /РД: *******, 1986 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, урьд Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жил 10 сар 14 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2017 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 5 дугаар хэсгийн ******* тоотод иргэн *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 5 дугаар хэсгийн ******* тоотод иргэн *******гийн хоолойг боомилж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хохирогч *******гийн өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 5 дахь өдөр байсан. Тэр өдөр манай найз намайг дуудаад хамаатны хүнээ шүүхээс батлан даагаад өгөөч гэж гуйсан учраас би тусалсан. Дараа нь 1 дэх өдөр ******* “Танаар батлан даалгасан хүн байна. Завтай юу. Уулзъя” гэж хэлсэн. Тэр үед намайг “миний утасны дугаарыг хаанаас авсан юм бэ” гэж асуухад манай хүүхдээс миний утасны дугаарыг, манай хүүхдийн утасны дугаарыг манай найзаас авсан байсан. ******* нь батлан даалгасан өдрөөсөө хойш байнга над руу утсаар залгадаг байсан ч би эргэж утсаар залгадаггүй байсан. Хэрэг болдог өдөр 11-12 цагийн үед ******* “Чи олдохгүй юм. Баярласнаа хэлэх гэсэн юм” гэж хэлсэн. Би тухайн үед “үдээс хойш ярья” гэж хэлээд утсаа унтраасан. Харин дараа нь ******* руу залгасан. Гэтэл баярласнаа илэрхийлэх гэсэн юм гэж хэлэхээр нь такси бариад ******* гэрт очсон. Орой 20 цагийн үед гадаа шуурч байсан. Намайг хүүхэдтэйгээ утсаар ярих гэтэл утсыг маань унтраачхаад хамт байсан дүүгийнхээ хүүхдийг “цаашаа бай” гэж хэлээд гэрлээ унтраасан. ******* эхлээд надтай бэлгийн харьцаанд орсон. ******* бэлэг эрхтнээ томруулах ямар нэгэн зүйл хэрэглээгүй байсан. Харин ******* бэлэг эрхтнээ томруулах ямар нэгэн зүйл хэрэглэсэн байсан. Миний хоолойноос багалзуурдаад төвөнхийн гол дээр дарж байгаад хүчиндсэн. ******* тухайн үед “би ял авч байгаа хүн. Дуугүй байхгүй бол боож ална шүү” гэж хэлсэн учраас би дуугараагүй бөгөөд яаж ч эсэргүүцэж чадаагүй. Дараа нь би гуйж байгаад хүүтэйгээ ярья гэж хэлээд боссон. Тэр үед цаг харахад 22 цаг өнгөрч байсан. Би 00 оръё гэж хэлэхэд ******* намайг гаргахгүй байсан бөгөөд гаднаас бохирын хувин оруулж өгсөн. Маргааш өглөө 06 цагийн үед би “Яаж байгаа юм бэ? арай ч дээ яагаад ингэж байгаа юм бэ?” гэж хэлэхэд ******* өрөөний хаалганы урд хэвтэж байснаа “би яасан юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд би ямар ч байсан та хоёрыг цагдаад өгнө гэж хэлсэн. Намайг гарч явах үед ******* араас гарч ирээд “Би согтуу байсан учраас ийм зүйл хийсэн байна” гэж хэлсэн. Би гэр лүүгээ очиж хүүхдээрээ хаалгаа онгойлгуулж гэртээ орсон. ******* миний араас ээмэг болон эд зүйлийг маань авчирч өгсөн. Намайг өмнөх орой нь ална гээд байсан болохоор цагдаад өргөдөл өгсөн. Эмчилгээ хийлгэсэн зардал 285.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

Гэрч Б.******* өгсөн: 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд би гэртээ орж ирэхэд харанхуй өрөөнд манай ах *******, ахын найз гэх хэрэгт хамт холбогдсон залуу, мөн тэр залууг шүүхээс батлан даалтад авсан хүүхэн 3 нэг шил Ерөөл нэртэй архи тавьчихсан, архи нь талдаа орчихсон сууж байсан. Манай ах намайг нэг шил архи аваад ир гэхээр нь би дэлгүүр ороод 0.75 литрийн шилтэй Ерөөл нэртэй архи авч ирж өгсөн. Тэгээд тэд нар архи ууж байгаад орой болсон хойно манай ах жижиг өрөөнд чинь хоноё, бид нар гарахаа болилоо гэсэн. Тэгээд унтаж байтал шөнө 01 цагаас хойш жижиг өрөөнд хонож байсан хүүхэн уйлаад эхэлсэн. Тэгээд тэр хүүхэн “намайг алаад өг” гэж орилоод байсан. Тэгсэн ******* “чи одоо жоохон чимээгүй байгаач” гэсэн. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм бэ” гэхэд манай ах ******* “энэ хоёр уусан архиндаа болоод ингэж байгаа байх” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэн “би явлаа, гэрийн түлхүүр өг, би цагдаа дуудлаа, би та хоёрыг намайг нийлж байгаад хүчиндсэн гэж хэлнэ” гээд байсан. Тэгээд тэр хүүхэн “би шээмээр байна” гэхэд ******* гараад манай муу усны хувинг оруулаад бие засуулж байсан. Тэгээд тэд нарын яриа жоохон намдаад унтах шиг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 18, 19/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 888 дугаартай “*******гийн биед хүзүүний зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. *******гийнх гэх үтрээний арчдас дээр үрийн шингэн илрээгүй. ******* нь эрүүл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/,

Шинжээч эмч Э.Отгончимэгийн өгсөн: Бэлгийн ажил хийж дуусаад босох үйлдэл хийлгүйгээр удаан хугацаагаар хэвтвэл үрийн шингэн дотор үлдэх магадлалтай. Харин бэлгийн ажил хийж дуусаад босоод түүний дараагаар арчиж цэвэрлэсэн мөн бие зассан бол үрийн шингэн урсаж гарах, бэлэг эрхтэн дотор үлдэх боломжгүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4681 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна. Ягаан өмдөнд гарсан 30мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Ягаан өмдөнд гарсан 2х3мм, 1х1мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ цооролтууд байна. Ягаан торон дотоожид гарсан 16мм, 20мм, 10мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалт байна. Дээрх гэмтлүүдийг хэрэг гарсан цаг хугацаанд гарсан эсэхийг тодорхойлох боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь ...би хохирогч *******тай бэлгийн харьцаанд ороогүй. Яагаад намайг хүч хэрэглэж өөртэй нь бэлгийн харьцаанд орсон гээд байгааг мэдэхгүй байна... гэж, шүүгдэгч ******* нь ... Тухайн үед ******* бид хоёр орон дээр, ******* газар унтсан. Тэр шөнө би *******тай бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ ямар нэгэн хүч хэрэглээгүй, хоорондоо тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. ******* анх ирэхдээ хүзүү болон гар нь гэмтсэн байсан. Би *******г эхлээд оролдоогүй. ******* намайг эхэлж оролдсон. ******* нь “******* бэлэг эрхтнээ томруулах зорилгоор ямар нэгэн зүйл хийлгээгүй” гэж байгаа боловч ******* бид хоёр хоёулаа бэлэг эрхтнээ томруулсан. Мөн архи уусан байсан болохоор бэлгийн сулралд орсон байсан. Гэтэл ******* “Чи муу байна. Хурдан хөдөл” гэж хэлж байсан. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү... гэж мэдүүлж байгаа боловч энэ байдал нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн ...******* эхлээд надтай бэлгийн харьцаанд орсон. Миний хоолойноос багалзуурдаад төвөнхийн гол дээр дарж байгаад хүчиндсэн. ******* тухайн үед “би ял авч байгаа хүн. Дуугүй байхгүй бол боож ална шүү” гэж хэлсэн учраас би дуугараагүй бөгөөд яаж ч эсэргүүцэж чадаагүй.” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.******* өгсөн “...Тэгээд унтаж байтал шөнө 01 цагаас хойш жижиг өрөөнд хонож байсан хүүхэн уйлаад эхэлсэн. Тэгээд тэр хүүхэн “намайг алаад өг” гэж орилоод байсан. Тэгсэн ******* “чи одоо жоохон чимээгүй байгаач” гэсэн. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм бэ” гэхэд манай ах ******* “энэ хоёр уусан архиндаа болоод ингэж байгаа байх” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэн “би явлаа, гэрийн түлхүүр өг, би цагдаа дуудлаа, би та хоёрыг намайг нийлж байгаад хүчиндсэн гэж хэлнэ” гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 888 дугаартай ... *******гийн биед хүзүүний зулгаралт, зүүн гуя, шилбэний цус хуралт тогтоогдлоо... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/, шинжээч эмч Э.Отгончимэгийн өгсөн “Бэлгийн ажил хийж дуусаад босох үйлдэл хийлгүйгээр удаан хугацаагаар хэвтвэл үрийн шингэн дотор үлдэх магадлалтай. Харин бэлгийн ажил хийж дуусаад босоод түүний дараагаар арчиж цэвэрлэсэн мөн бие зассан бол үрийн шингэн урсаж гарах, бэлэг эрхтэн дотор үлдэх боломжгүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4681 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-32/ зэргээр үгүйсгэгдэж байна.  

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч ******* нь 285.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан болох нь хавтас хэргийн 154, 155 дугаар талд авагдсан нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирол төлбөр төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 142.500 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч ******* нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3, 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 4 жил хорих ялаар, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, шүүгдэгч ******* нь Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жил 10 сар 14 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар нотлогдож байгаа ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзээд *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар тус бүрт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 6 сар 14 хоногийн хорих ял эдэлсэн, эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 16 хоногийн хорих ялтай, шүүгдэгч ******* нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 10 сар 14 хоногийн хорих ялаас 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 3 сар 25 хоногийн хорих ял эдэлсэн, эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 19 хоногийн хорих ялтай болох нь ялын тооцоо бодсон хорих ангийн тодорхойлолтууд, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд зэргээр нотлогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 6 жил 11 сар 16 хоногоор, шүүгдэгч *******д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 10 сар 14 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 8 жил 6 сар 19 хоногоор тус тус тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 69 хоног, шүүгдэгч ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр, 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 22 хоног тус тус цагдан хоригдсон болох нь хэрэгт авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 69 хоног, *******гийн цагдан хоригдсон 22 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ягаан өнгийн торон дотоож, 1 ширхэг өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* *******, ************** нарыг хүчиндэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос 142.500 /нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг, *******гаас 142.500 /нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум 15 дугаар баг Мангирт 8 дугаар хэсэг 2-12 тоотод оршин суух Ончуул овогт Батсүхийн ******* /РД: ЧЕ81082202, утас: 99941210/-д олгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар ******* *******, ************** нарт тус бүр 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 6 жил 11 сар 16 хоногоор, шүүгдэгч *******д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 10 сар 14 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 8 жил 6 сар 19 хоногоор тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 жил 11 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял, *******д оногдуулсан 8 жил 6 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 69 хоног, шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ягаан өнгийн торон дотоож, 1 ширхэг өмд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР