Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2026/00025

 

 

 

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2026/00025

Завхан аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М овогт Б-*ын Б, хариуцагч Ц овогт Г-ийн З нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар ........... оны ..... дүгээр сарын .......-ны өдөр төрсөн охин  Ц.......... овогт З-гийн Б-ийг эх М овогт Б-ын Б-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар З.Б-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Ц Г овогт Г-гийн З-аар тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгйн маргаангүй болохыг дурдсугай.

5. Төрөөс хүүхэд олгодог 100,000 төгрөгийг олгох дансыг эх Б.Б-гийн данстай холбохыг эцэг Г.З-д  даалгасугай.

6. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар эцэг Г.З нь охин З.Б-тэй уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх  Б.Б-д даалгасугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Б*д даалгасугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Б-д даалгасугай.

9. Засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг тэтгэлэг авагчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.З-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

11. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

12. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                 
 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ӨЛЗИЙХИШИГ