| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 311/2026/00047/И |
| Дугаар | 311/ШШ2026/00103 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 311/ШШ2026/00103
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, -р хороо, *******ын талбай- *******, -р давхарт байрлах хаягтай ******* ХХК-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын дугаар баг, ******* хэсэг гудамж тоотод оршин суух *******ийн ******* /РД:*******/-д холбогдох
403,707.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* ******* нь ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-10-14-ны өдөр 2193635 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 240,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд: 2193635 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 239,500.0 төгрөг, үндсэн хүүнд 134,487.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,920.30 төгрөг, шимтгэлд 1,800.0 төгрөг, Нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 403,707.76 төгрөгийг хариуцагч *******ийн *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан 403,707.76 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Т.******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 403,707.76 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 403,707.76 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,761.24 төгрөгөөс 6,380.62 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,380.62 төгрөг, төрийн сангийн орлогоос 6,380.62 төгрөг тус тус гаргуулж нийт 12,761.24 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 403,707.76 төгрөгийг хариуцагч Т.******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,761.24 төгрөгөөс 6,380.62 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,380.62 төгрөг, төрийн сангийн орлогоос 6,380.62 төгрөг тус тус гаргуулж нийт 12,761.24 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ