Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 311/ШШ2026/00105

 

 Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би  

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын ******* баг, *******ын тоотод оршин суух *******ийн ******* /РД:ИХ68040506/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ийн /РД:*******/-ид холбогдох  

1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын   26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манайхаас 500,000 төгрөгийн үхэр авсан. Үүнээс хойш 8-н жил болж байгаа энэ хооронд миний үхэр байсан бол одоогийн ханшаар шар болоод 2,500,000 төгрөгийн ханштай ингээд би одоогийн ханшаар дундаж үнэ 1,500,000 төгрөгийг гаргаж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Г. нар нь эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Г. нар үхрийн үнэ 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлээ. Үүнд: 1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөг болгож багасгахаар, 2. Хариуцагч Г. нь 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч С.*******гийн Хаан банкны тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. 3. Цаашид энэ асуудлаар хэн аль нь гомдол нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Г.ид холбогдуулан 1,500,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгөөс 500,000 төгрөгөөсөө татгалзсан, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч Г. нь 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлнө гэж талууд эвлэрсэн байна.     

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгөөс 19,475 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр  үлдээж, хариуцагчаас 19,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 19,475 төгрөг тус тус гаргуулж нийт 38,950 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.ид холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

“Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хасаж нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөг болгож багасгахаар, хариуцагч Г. нь 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгч С.*******гийн Хаан банкны тоот дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Цаашид энэ асуудлаар хэн аль нь гомдол нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно” гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгөөс 19,475 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр  үлдээж, хариуцагчаас 19,475 төгрөг, төрийн сангийн орлогоос 19,475 төгрөг тус тус гаргуулж нийт 38,950 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

                                 

                                     ШҮҮГЧ                             Э.ОЮУН-ЭРДЭНЭ