2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2026/01238

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 21 191/ШШ2026/238

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.*******,

Гэрч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Э.******* миний бие 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөрийн дэвтрээ шүүлгэсэн чинь ажилд орсон тушаал нь байдаг. Ажлаас гарсан тушаал нь олдохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би оны 08 дугаар сарын *******-ны өдрөөс Улаанбаатар хотын ариун цэвэр, халдвар судлалын станцад ариутгагчаар орж ажиллаад 1991 оны дүгээр сарын *******-ны өдөр хүртэл ажилласан. Энэ жилүүдэд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хэргийн оролцогчдоос болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

2.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээсэн №******* Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2025 оны 10 дугаар сарын 20-ны ******* дугаар Чингэлтэй дүүргийн  дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Архивын газрын 2025 оны 09 дүгээр сарын -ний 416 дугаар тодорхойлолт, Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын харьяа ариун цэвэр-халдвар судлалын станцын даргын оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 41 дүгээр Ажилд томилох, Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар Баяр, наадмаар ажиллах хариуцлагатай эргүүл, дуудлагын эмч, ариутгагч нарыг томилох тухай тушаал, хавсралтын хамт, 1990 оны Цалингийн тооцооны карт, Г.*******, Д.******* наын тодорхойлолт, баримтууд, гэрэл зураг 2 ширхэг,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, хавсралт 6 хуудас, Үндэсний төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн *******/ дугаар албан бичиг, Нийслэлийн архивын газрын 2026 оны дүгээр сарын 07-ны өдрийн / дүгээр албан бичиг, хавсартаар Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын харьяа ариун цэвэр-халдвар судлалын станцын даргын оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 41 дүгээр Ажилд томилох, Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1989 оны дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар 1989 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай, тушаал, хавсралтын хамт, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар Баяр, наадмаар ажиллах хариуцлагатай эргүүл, дуудлагын эмч, ариутгагч нарыг томилох тухай тушаал, хавсралтын хамт, 1990 оны цалингийн тооцооны карт, гэрч Г.*******ийн мэдүүлэг зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Хүсэлт гаргагч Э.******* нь оны 08 дугаар сарын *******-ны өдрөөс 1991 оны дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ариун цэвэр халдвар судлалын станцад ариутгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

 

5. Э.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох үйл явдалд хамаарахаар байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1.эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж, 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус заажээ.

 

6. Нэхэмжлэгч Э.******* нь оны 08 дугаар сарын *******-ны өдрөөс 1991 оны дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ариун цэвэр халдвар судлалын станцад ариутгагчаар ажиллаж байсан болох нь 1990 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээсэн №******* Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг, хавсралт 6 хуудас, Нийслэлийн архивын газрын 2026 оны дүгээр сарын 07-ны өдрийн / дүгээр албан бичиг, хавсралтаар ирүүлсэн Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын харьяа ариун цэвэр-халдвар судлалын станцын даргын оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 41 дүгээр Ажилд томилох, Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, 1989 оны дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар 1989 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай, тушаал, хавсралт, 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар Баяр, наадмаар ажиллах хариуцлагатай эргүүл, дуудлагын эмч, ариутгагч нарыг томилох тухай тушаал, хавсралт, 1990 оны цалингийн тооцооны карт, гэрч Г.*******ийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн оны 08 дугаар сарын *******-ны өдрөөс 1991 оны дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Ариун цэвэр халдвар судлалын станцад ариутгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч мөн өдрөөс хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА