| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2038001340278 |
| Дугаар | 2025/ДШМ/35 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/35
2025 06 18 2025/ДШМ/35
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч: Т.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,
Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Гэрэлтуяагийн эсэргүүцэл, хохирогч Б.Бийн давж заалдах гомдлоор Т.Эт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Тын Э, 000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Ү сумын 6 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдаж байсан /регистрийн дугаар 000/.
Т.Э нь Хөвсгөл аймгийн Ү сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө унтаж байсан хохирогч Б.Бийн нүүр рүү цохиж, биед нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эын хөндий гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй Зил-131 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадпага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 00УНЛ улсын дугаартай Субару Аутбек загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Н.Уын эрүүл мэндэд баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, Б.Бгийн эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Д.Цын эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таспавч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндпөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Г.Ггийн эрүүл мэндэд гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, О.Бийн эрүүл мэндэд дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд дээд хана хамарсан нийлмэл хугарал, дух„ баруун хөмсөг хамарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Тын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Тын Эийг Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Тын Эийг 5 (тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан 5 (тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн цагдан хоригдсон 462 (дөрвөн зуун жаран хоёр) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Эаас 8.500.000 (найман сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж бага насны хохирогч Н.Уын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Над, 20,305,199 (хорин сая гурван зуун таван мянга нэг зуун ерэн ес) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Цод, 12,663,480 (арван хоёр сая зургаан зуун жаран гурван мянга дөрвөн зуун ная) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бд, 2,363,665 (хоёр сая гурван зуун жаран гурван мянга зургаан зуун жаран тав) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бэд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн прокурорын газрын барьцааны 100170006350 тоот төрийн санд байршуулсан 5,000,000 (таван сая) төгрөгийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын барьцааны 100170006350 тоот төрийн сангийн данснаас гаргуулж шүүгдэгч Т.Эт буцаан олгож, Эрүүгийн 000дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт хуяглан хүргэж ирэхэд гарсан зардал 347,060 төгрөгийн хохирлоо нэхэмжилвэл зохих этгээд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар, хохирогч Б.Бэ нь үлдсэн 1,519,323 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардпаа, хохирогч Б.Б нь сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, үлдсэн эмчилгээний зардал 19,673,040 төгрөг нийт 69,673,040 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардпаа, хохирогч Д.Ц хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хугацааны цалин 8,163,163 төгрөг нийт 69,694,801 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, насанд хүрээгүй хохирогч Н.Уын хууль ёсны төлөөлөгч Б.Н 10,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа, насанд хүрээгүй хохирогч Г.Ггийн хууль ёсны төлөөлөгч Д.Г 90,000,000 төгрөгийн хохирол болон цаашид гарах эмчилгээний зардпаа, хохирогч О.Б 8,000,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Т.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: “...Дээрх шийтгэх тогтоолыг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Анхан шатны шүүхээс “Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЦХШЗ/116 дугаартай шүүгчийн захирамж (4-р хх-ийн 158-159-р хуудас)-аар 5,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх аватдаж байсан ба уг барьцааны мөнгө одоог хүртэл Хөвсгөл аймгийн прокурорын газрын Төрийн сангийн 100170006350 тоот дансанд байршиж байх тул хохирогч нарт учирсан хохирол төлбөр нөхөн төлүүлэх зорилгоор уг барьцааны 5,000,000 төгрөгийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын Төрийн сангийн 100170006350 тоот данснаас гаргуулж шүүгдэгч Т.Эт буцаан олгох нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь шүүгдэгч Т.Эт 2022 оны 08 дугаар сарын 05-ны.өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх аргга хэмжээг өөрчилж, 5,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад шүүгдэгч Т.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, улмаар эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд шүүгдэгч Т.Эийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хаа байгаа газрыг нь олж тогтоон 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
...Хөвсгөл аймгийн прокурорын газрын Төрийн сангийн 100170006350 дугаарын дансанд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 5,000,000 төгрөг хадгалагдаж байгаа ба шүүгдэгч Т.Э нь барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэл тогтоогдож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох” санал гаргасан байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр барьцааны мөнгийг улсын орлого болгож шийдвэрлээгүй талаараа дүгнэлт хийгээгүй байна.
2.Шийтгэх тогтоолын 15 дугаар талд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг .... дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ” гэж дурдсан байна.
Гэвч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Шарнууд овогт Тын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлалгүй орхигдуулж, эрүүгийн хариуцлага оногдуулсан, шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэг зөрүүтэй байна.
...Дээрх үндэслэлээр Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй үзэв. Үүнд:
1.Шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь:” хэсгийн 7 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн прокурорын газрын барьцааны 100170006350 тоот төрийн санд байршуулсан 5,000,000 төгрөгийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын барьцааны 100170006350 тоот төрийн сангийн данснаас гаргуулж шүүгдэгч Т.Эт буцаан олгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн прокурорын газрын барьцааны 100170006350 тоот төрийн санд байршуулсан 5,000,000 төгрөгийг Хөвсгөл аймгийн прокурорын газрын барьцааны 100170006350 тоот төрийн сангийн данснаас гаргуулж улсын орлого болгосугай” гэж,
2.Мөн Шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 1 дэх заалтад “Шүүгдэгч Шарнууд овогт Тын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Шарнууд овогт Тын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгэзр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,
3.Мөн Шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч Тын Эийг Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02- ны өдрийн) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэснийг “Шүүгдэгч Тын Эийг Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хохирогч Б.Бэ давж заалдах гомдолдоо: “...Миний баруун нүд байхгүй болсон, цаашид байнгын эмчилгээтэй зүүн нүдний хараанд муугаар нөлөөлж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй, хохирол бүрэн төлж барагдуулаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн шүүгдэгч Т.Э нь дээрх гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, гэмт үйлдэлдээ хандаж буй сэтгэл зүйн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэлгүй хөнгөн ял оногдуулсан нь дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж дүгнэж байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 22-ны өдөр 2025/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...прокурорын гаргасан эсэргүүцлийн дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтуудыг журамласантай холбоотой өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй байна.” гэв.
Шүүгдэгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....хохирогч нь удаа дараа худал мэдүүлгүүд өгсөн байсан. Түүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Би хохирогчийг зүгээр байхад нь цохиогүй бөгөөд эхнэрийг минь оролдож байхад нь хараад сууж чадаагүй юм.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч Т.Эт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10 дугаартай яллах дүгнэлтээр Т.Эийг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө унтаж байсан хохирогч Б.Бийн нүүррүү цохиж, биед нь баруун нүдний алимны нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн урагдал, нүд хөдөлгөгч булчингийн урагдал, торлог бүрхүүлийн ховхрол, шиллэг биеийн ховхрол, баруун нүдний хараагүйтэлт бүхий хүнд гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Мөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эын хөндий гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын дугааргүй Зил-131 загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодпогын дадпага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, мөн дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас 00УНЛ улсын дугаартай Субару Аутбек загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Н.Уын эрүүл мэндэд баруун талын хацар ясны нум, баруун нүдний ухархайн доод ханын далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, Б.Бгийн эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, 2 нүдний ухархайн доод хана, дотор хана, гадна хана, 2 талын гайморын урд, дотор, гадна хана, 2 талын хацрын нум, эрүү, тагнай ясны далд хугарал, баруун гарын богтос ясны далд хугарал, дээд үүдэн баруун 1, 2, 3-р шүд, зүүн 1, 2, 3-р шүднүүдийн булгарал, нүүр, уруул, хүзүү, дээд мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Д.Цын эрүүл мэндэд гавлын суурь ясны баруун, зүүн жигүүр сэртэн, хоншоор ясны баруун, зүүн хэсэг, хамар яс, хамрын таславч, баруун, зүүн нүдний, ухархайн доод, дотор, гадна ханын цөмөрсөн, баруун, зүүн хацрын нум, тагнай ясны далд хугарал, сээрний 3, 4, 5, 6-р нугалмын их бие, хөндлөн сэртэн, неврал арк, арын сэртэн хамарсан далд хугарал, цээжний 3-р хавирганы далд хугарал, нүүр, дээд, доод мөчинд цус хуралт, зулгаралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, Г.Ггийн эрүүл мэндэд гавлын дух ясны цөмөрсөн далд хугарал, 2 талын нүдний ухархайн дээд, дотор хана, зүүн нүдний хажуу хана, зүүн зулай яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн духны дэлбэнгийн хатуу хальсны дээрх цусан хураа, хатуу хальсны урагдал, баруун, зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, зулайн хуйх, нүүр, зүүн шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол, О.Бийн эрүүл мэндэд дух ясны цөмөрсөн ил хугарал, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн этмойд хөндийд дээд хана 2 нүдний ухархайн дотор болон доод хана, 2 талын гайморын хөндийн урд болон ар хана, хамрын таславч, этмойд хөндийн таславч, суурийн хөндийн урд дээд хана хамарсан нийлмэл хугарал, дух, баруун хөмсөг хамарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол тус тус учруулсан үйдлийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тус тус зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 000дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор Т.Эийн “...Б.Бийн биед хүнд хохирол санаатай учруулсан” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна /1-р хх-н 1-4-р тал/.
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан эрхийн хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Т.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 000дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчилжээ /5-р хх-н 143-144-р тал/.
Энэ тохиолдолд яллагдагчаас дахин мэдүүлэг авахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд мөрдөгч, прокурор хуулийн энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ