Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2026/00068

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатарын хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай, МН tower барилгын 13-р давхар 1304 тоот, утас *******, ******* ******* ББСБ ХХК-ийн

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Наран сумын ... дугаар баг, ... гэх газар нутаглах, утас *******, Өлзийнямын Сүххуягт холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 794,804 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ө.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 690,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлээр авсан. Зээлдэгч нь зээлээр тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул түүнээс зээлийн төлбөрт 690,000 төгрөг, хүү 95,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,528 төгрөг нийт 794,804 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчулуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага 794,804 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 11,812.5 төгрөгийн хамт төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ө.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 794,804 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 794,804 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 11,812.5 төгрөгийн хамт төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна. 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,625 төгрөгийн тал хувь 11,812.5 төгрөгийг хариуцагч Ө.******* нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д нөхөн төлсөн байх тул үлдэх 11,812.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 794,804 төгрөгийг хариуцагч Ө.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,625 төгрөгийн тал хувь 11,812.5 төгрөгийг хариуцагч Ө.******* нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д нөхөн төлснийг дурдаж, үлдэх 11,812.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ П.БОЛОРМАА