| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00698/И |
| Дугаар | 315/ШШ2026/00067 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 315/ШШ2026/00067
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө ТВ5 оффисын 7-р давхарт байрлах, утас *******, ******* ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, утас *******, ******* ХХК-д холбогдох
барааны үнэ 391,520 төгрөг, алданги 195,760 төгрөг нийт 587,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Очир мөнхийн булаг ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагатай Бараа нийлүүлэх, борлуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 330,800 төгрөгийн үнийн дүнтэй электрон тамхи, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 60,720 төгрөгийн үнийн дүнтэй электрон тамхи, нийт 391,520 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн авсан. Очир мөнхийн булаг ХХК нь хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд манай байгууллагад төлөөгүй байна.
Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт борлуулагч нь нийлүүлэгч талын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцож төлнө гэж заасны дагуу 155 хоног хугацаа хэтэрсний алдангийг хоногийн 0.5 хувиар бодоход 77.5 хувь буюу мөнгөн дүнгээр 303,428 төгрөг болж байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан үндсэн төлбөрийн 50 хувиар тооцсон дүн 195,760 төгрөгийг үндсэн төлбөр 391,520 төгрөгт нэмж нийт 587,280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 587,280 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан барааны үнэ 391,520 төгрөг, алданги 195,760 төгрөг нийт 587,280 төгрөгийг хариуцагч ******* ХХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,268 төгрөгийн тал хувь 9,134 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,134 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн барааны үнэ 391,520 төгрөг, алданги 195,760 төгрөг нийт 587,280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК нь төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,268 төгрөгийн тал хувь 9,134 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 9,134 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА