Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2026/00070

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Худалдааны гудамж, Баялаг зоогийн газрын 2-р давхарт байрлах, утас ........, Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр баг, ... зам дагуу, сумын төвөөс урагш ... километрт нутаглах, утас *******, *******ийн *******т холбогдох 

малын индексжүүлсэн даатгалын төлбөр 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Даатгуулагч Д.******* нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр малын индексжүүлсэн даатгалд хонь ямаагаа нийт 1,800,000 төгрөгөөр даатгуулсан боловч уг даатгалын төлбөрийг хийгээгүй. Тиймээс Д.*******аас уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын захирал Ө.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Д.******* нь манай нэхэмжлэлийн шаардлага 1,800,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбар нь хариуцагч Д.*******т холбогдуулан малын индексжүүлсэн даатгалын төлбөр 1,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,800,000 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийн тал хувь 21,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,875 төгрөгийг хариуцагч Д.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй байна 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын нэхэмжлэлийн шаардлага малын индексжүүлсэн даатгалын төлбөр 1,800,000 төгрөгийг хариуцагч Д.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,750 төгрөгийн тал хувь 21,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,875 төгрөгийг хариуцагч Д.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА