Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 315/ШШ2026/00069

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Худалдааны гудамж, Баялаг зоогийн газрын 2-р давхарт байрлах, утас 88101518, Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ийн *******д холбогдох 

малын индексжүүлсэн даатгалын төлбөр 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Даатгуулагч Э.******* нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр малын индексжүүлсэн даатгалд 3 төрлийн малыг нийт 750,000 төгрөгөөр даатгуулсан боловч уг даатгалын төлбөрийг хийгээгүй. Тиймээс Э.*******аас уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын захирал ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 750,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлж барагдуулна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбар нь хариуцагч Э.*******д холбогдуулан малын индексжүүлсэн даатгалын төлбөр 750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 750,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлөхөөр нэхэмжлэгчийн Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын захирал *******тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 төгрөгийн тал хувь 11,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,275 төгрөгийг хариуцагч Э.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарт олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын малын индексжүүлсэн даатгалын төлбөр 750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 төгрөгийн тал хувь 11,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 11,275 төгрөгийг хариуцагч Э.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ард даатгал ХК-ийн Сүхбаатар салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ П.БОЛОРМАА