Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 315/ШШ2026/00083

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ийн *******ийн  

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... айлын орон сууцны ... тоотод оршин суух, утас *******, *******гийн *******т холбогдох 

зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Т.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Э.*******т хөрөнгө оруулалт нэртэй 10,000,000 төгрөгийг 5645118888 дансанд хийж, сарын 10 хувийн хүү тооцож буцаан авч байхаар гэрээ байгуулсан. Гэвч Э.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 10 хувийн хүүгээ буцаан өгөхөө больсон. Иймд үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 7,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Т.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.*******ээс 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч Э.******* нь 2026 оны 04 дүгээр сард 7,000,000 төгрөг өгөх санал гаргасныг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.******* миний бие бизнесээ босгох гэж Хятад улсад ажиллаж, амьдарч байна. Одоо санхүүгийн боломж муу байгаа тул 2026 оны 04 дүгээр сард багтаан 7,000,000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,000,000 төгрөг нийт 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлага 17,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Э.******* нь 2026 оны 04 дүгээр сард багтаан Т.*******т төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийн 17,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,950 төгрөгийн тал хувь 124,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 7,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийн тал хувь 63,475 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан гаргасан 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч Э.******* нь 2026 оны 04 дүгээр сард багтаан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн нэхэмжлэлийн 17,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,950 төгрөгийн тал хувь 124,975 төгрөгийг улсын төсвийн орлогоос, эвлэрсэн үнийн дүн 7,000,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийн тал хувь 63,475 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулж, нэхэмжлэгч Т.*******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА