Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 149/шш2026/00101

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, *******н 219а тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/рд:*******/-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ******* сумын 6 дугаар баг, *******н 219а тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/рд:/-д холбогдох

 

Гэрэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, хариуцагч Т.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Т.******* бид 2006 онд гэр бүл болж 2007 онд том охин , 2009 онд дунд охин , 2019 онд бага хүү ыг төрүүлсэн. Нөхөр ******* маань санхүүгийн хувьд хариуцлагагүй байсан. Ажил хөдөлмөр эрхлэх дургүй үүнээс болж байнгын хэрүүлтэй байдаг байсан. Сүүлийн жилүүдэд *******ийн архи уух нь ихсэж агсан согтуу тавьдаг болсон. Бид 2023 оноос салж тусдаа амьдрах болсон. Хүүхдүүд маань надтай амьдардаг. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ...Бид хоёр 2006 онд гэр бүл болж 2007 онд том охин 2009 онд дунд охин 2019 онд хүү төрсөн. Бид хоёр анх гэр бүл болсон үеэс л хэрүүл маргаантай байдаг байсан ба 2023 оноос хойш тусдаа амьдарч байна. Бидний маргаан санхүүгийн байдал архи уух агсан согтуу тавьдаг байснаас шалтгаан тусдаа амьдрах нь зөв юм байна гэж үзэж байна. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т.******* миний бие нь П.*******ын шүүхэд өгсөн салах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Цаашид хамт амьдрах боломжгүй учир шүүх шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...эхнэр маань өөр хүнтэй болсноос бид салах болсон. Гурван хүүхэд маань миний хүүхэд мөн маргах зүйл байхгүй. Би хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байдаг. Цаашид цуг амьдрах боломжгүй учраас гэрлэлтээ цуцлуулах саналтай байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Т.*******өөс гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Т.******* нар нь 2005 он анх танилцаж үерхэж дотно харилцаатай болж 2006 оноос эхлэн нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг. ...гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна. ...гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ ...гэж зааснаар гэрлэгчид нь 2007 оны 08 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ хуульд заасны дагуу бүртгүүлж №164 дугаартай гэрлэлийн гэрчилгээ авснаар хууль ёсны эхнэр, нөхөр буюу гэр бүл болсон байна.

Гэрлэгчид нь гэр бүл болон амьдрах хугацаанд 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин ******* овогт *******ийн Ууганцэцэг, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин ******* овогт *******ийн Азжаргал, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү ******* овогт *******ийн Зоригт нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэр бүл болон амьдрах хугацаанд бусад гэр бүлийн нэгэн адилаар амьдарч байсан боловч гэр бүлийн санхүү, эр хүний ар гэрээ тэжээн тэтгэх цалин орлого олж байгаа байдал, бие биеэ хайр халамжаар дутааж гэр бүлийн үл ойлголцох нөхцөл байдлаас шалтгаалан гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж байнгын хэрүүл маргаанаас шалтгаалж, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байснаас шалтгаалан гэрлэгчид нь 2023 оноос эхлэн тус тусдаа амьдарч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. ...гэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. ...гэж, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална. ...гэж зааснаар гэрлэгчдийн хэн аль нь цаашид гэр бүлийн харилцааг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа гаргаж байгаа, шүүхийн зүгээс санал болгосон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулалгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ. ...гэж зааснаар насанд хүрээгүй хүүхдүүд төрсөн эхийн асрамжид амьдрах хүсэлтийг гаргасан, хариуцагч Т.******* нь цаашид хүүхдүүдээ өсөж хүмүүжих, сурч боловсроход эд эд засаг болон эд хөрөнгийн тусламж дэмжлэгийг ганц хүүхдийн тэтгэлгээр тогтохгүй өгөх болно, хүүхдүүдээ төрсөн эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзахгүй гэсэн учраас , , нарыг төрсөн эх П.*******ын асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Тиймээс нэхэмжлэгч П.*******, хариуцагч Т.*******өөс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэрлэгчид нь шүүхээр хянан шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******өөс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******од олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын *******, хариуцагч ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдөр охин ******* овогт *******ийн Ууганцэцэг, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр охин ******* овогт *******ийн Азжаргал, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү ******* овогт *******ийн Зоригт нарыг төрсөн эх ******* овогт *******ын *******ын асрамжид үлдээсүгэй.

3.Гэрлэгчид нь шүүхээр хянан шийдвэрлүүлэх гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан, хүүхдийн тэтгэлэг, асрамжийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59. дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.*******өөс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******од олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Батгэрэлд даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ