Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 315/ШШ2026/00089

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас ....., Токи ББСБ ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ийн *******д холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 481,977.08 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 490,977.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч У.******* нь Токи ББСБ ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2182841 тоот зээлийн гэрээ байгуулж 290,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн, 289,999 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээ зөрчиж эргэн төлөлт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 289,999 төгрөг, хүү 167,802.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,175.92 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 490,977.08 төгрөгийг хариуцагч У.*******аас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: У.******* нь нэхэмжлэлийн шаардлага 490,977.08 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч У.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 481,977.08 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 490,977.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан ба хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага 490,977.08 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулсан буюу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө төлсөн үндэслэлээр татгалзаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага 490,977.08 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн байхад нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,379.31 төгрөгийн тал хувь 7,689.65 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 7,689.65 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 481,977.08 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 490,977.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,379.31 төгрөгийн тал хувь 7,689.65 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 7,689.65 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ П.БОЛОРМАА