| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00069/И |
| Дугаар | 315/ШШ2026/00084 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 315/ШШ2026/00084
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал 8-р давхарт байрлах, утас 86117079, Токи ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн... гудамжны ... тоотод оршин суух, утас ..., *******ийн *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 497,454.53 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 506,454.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* нь Токи ББСБ ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2156692 тоот зээлийн гэрээ байгуулж 280,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн, 279,470 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээ зөрчиж эргэн төлөлт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 279,470 төгрөг, хүү 183,427.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,057.27 төгрөг, шимтгэл 5,500 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 506,454.53 төгрөгийг хариуцагч Э.Мөнхтөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 506,454.53 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх санал гаргасныг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 506,454.53 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 497,454.53 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 506,454.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 506,454.53 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,843.65 төгрөгийн тал хувь 7,921.82 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,921.82 төгрөгийг хариуцагч Э.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 497,454.53 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 506,454.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,843.65 төгрөгийн тал хувь 7,921.82 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 7,921.82 төгрөгийг хариуцагч Э.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА