Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 315/ШШ2026/00090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ... дүгээр багийн ... гэх газар нутаглах, утас *******, *******, *******ийн *******ийн  

*******тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: М.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч М.******* нь *******тэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нөхөр *******тэй 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч 1 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамт амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Малчны тэтгэвэрт гарах гэсэн боловч малын А данс нөхрийн нэр дээр байгаа учраас хамтран амьдарч байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд М.******* намайг *******тэй 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025.11.28-ны өдрийн 03-04/8192 дугаартай лавлагаа, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1-р багийн Засаг даргын 2025.11.24-ний өдрийн 10/132 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.  

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч М.******* нь *******тэй 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. *******ийн ******* нь *******ын *******тэй 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн ...Миний бие нөхөр *******тэй 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамт амьдарч 1 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр олон жил хамт амьдарч байгаа боловч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. гэх тайлбар, 2008.11.17-нд төрсөн *******гийн төрсний гэрчилгээний хуулбар (эцэг *******, эх М.******* гэх бичиглэл бүхий), Үндэсний архивын сан хөмрөг архивын 2025.11.28-ны өдрийн 03-04/8192 дугаартай 2010 оны улсын тооллогод өрхийн тэргүүн *******, эхнэр М.******* гэж бичигдсэн лавлагаа, Хүн ам, өрхийн бүртгэлд *******, М.******* гэж бичигдсэн дэвтэр, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1-р багийн Засаг даргын 2025.11.24-ний өдрийн 10/132 дугаартай тодорхойлолт (хх 5-13х), 

5. Гэрч *******ын шүүхэд өгсөн: *******ийн ******* 2003 онд манай дүү *******ын *******тэй гэр бүл болсон. Түүнээс хойш энэ хоёр Дарьганга суманд мал маллан амьдарч байгаа. Энэ хоёр нэг хүүхэдтэй. Хүүхдийг нь *******гийн Соёлмаа гэдэг. М.*******, ******* хоёр 2003 оноос одоог хүртэл тасралтгүй хамт амьдарч байгаа. Одоо Дарьганга сумын 1-р багт мал маллан амьдардаг. Ямар шалтгаанаар гэрлэлтээ батлуулаагүйг мэдэхгүй байна. М.******* 1975 онд, ******* 1970 онд төрсөн хүмүүс юм. гэх мэдүүлэг (хх-23х) 

6. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: М.******* бид хоёр 2003 оны зун танилцаж, 2003 оны намар гэр бүл болж, Дарьганга сумын Лууяын гол гэх газарт хурим найраа хийж байсан. Бид гэр бүл болоод дундаасаа бол хүүхэдгүй. Манай эхнэр хүүхэд олохоороо эндээд байсан учраас охин Соёлмааг садангийн хүнээсээ өргөж авч байсан. Бид ер нь гэрлэлтээ батлуулах талаар бодож байгаагүй. Гэрлэлтийн батлах амьдралд хэрэг болж байгаагүй учраас тоохгүй явдаг байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-24х), 

7. Иймд М.******* нь *******тэй 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан *******ийн ******* нь *******ын *******тэй 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА