| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2026/00070/И |
| Дугаар | 315/ШШ2026/00098 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 315/ШШ2026/00098
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Гандигийн гудамж 31/1, Эн Эм Тауэр, 20 дугаар давхарт байрлах, утас ..., Стор пэй ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас ..., *******гийн *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 315,000 төгрөг, торгууль 10,000 төгрөг, алданги 147,500 төгрөг нийт 472,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.******* нь Стор пэй ББСБ ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 437,090 төгрөгийн зээлийг 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөөс 122,090 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээний үүргийг зөрчсөн. Иймд үндсэн зээл 315,000 төгрөг, торгууль 10,000 төгрөг, алданги 147,500 төгрөг нийт 472,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага 472,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7,413 төгрөг нийт 479,913 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буйг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК нь хариуцагч Ц.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 315,000 төгрөг, торгууль 10,000 төгрөг, алданги 147,500 төгрөг нийт 472,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 472,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 7,412.5 төгрөгийн хамт төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,825 төгрөгийн тал хувь 7,412.5 төгрөгийг хариуцагч Ц.******* нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-д нөхөн төлсөн байх тул үлдэх 7,412.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 472,500 төгрөгийг хариуцагч Ц.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,825 төгрөгийн тал хувь 7,412.5 төгрөгийг хариуцагч Ц.******* нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-д нөхөн төлснийг дурдаж, үлдэх 7,412.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч Стор пэй ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА