| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/04515/И |
| Дугаар | 191/ШШ2026/00154 |
| Огноо | 2025-12-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 191/ШШ2026/00154
| 2025 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 191/ШШ2026/00154 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ******* ******* консал*******нг ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-д холбогдох,
108,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М./цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., гэрч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* консал*******нг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..."******* ******* знес Консал*******нг ХХК /РД: *******/ нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ******* *******тай дугаартай Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахтай холбоотойгоор ******* *******ны нээлттэй сонгон шалгаруулалт манай компаний зүгээс 2019 оны 11 дүгээр сараас эхлэн оролцож, өөрсдийн багийн бүрэлдэхүүн, зөвлөх үйлчилгээний ажлын санал, танилцуулга зэргийг хийж олон удаагийн уулзалтыг хийж улмаар 2020 оны 7 дугаар сарын 08-ны Зөвлөх үйлчилгээний гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний гол зорилго нь "Дижитал *******" гэх 2000 оноос хойш дэлхий нийтэд хөгжиж байгаа мэдээллийн технологид суурилсан ******* санхүү болон бусад *******ийг уялдуулсан цогц шийдлийг хэрхэн хөгжүүлэх, тухайн зах зээлд ямар шийдлийг хөгжүүлэх үү? Уламжлалт санхүүгийн зах зээлд ажиллаж буй ******* моделийг дижитал байдлаар хэрхэн шинэчлэх үү? ингэхийн тулд ******* модель, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа, санхүү, орлогын модель, мэдээллийн технологийн шийдэл, өрсөлдөөн, марке*******нг зэрэг бүхий л талаас нь тодорхойлсон бичиг баримтыг боловсруулах, боловсруулах явцдаа ******* *******ны оффист байрлаж, манай компаний баг болон тэдний талаас тогтмол ажиллах баг таргуулж, гэрээнд заасан тогтсон хугацаанд бутэн цагаар хамтран ажиллаж, ажиллах явцдаа тодорхой хугацааны давтамжтайгаар ******* *******ны удирдлагы баг болон ТУЗ /толоолон удирдах зөвлөл/- танилцуулга, хэлэлцүүлэг, workshop зэргийг хийж, гэрээний хавсралтад заасан бүхий л ажлуудыг бүрэн дүүрэн, чанартай дуусгаж, уг гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 20-нд "******* ******* знес Консал*******нг" ХХК-ний зүгээс ******* *******инд "******* 2.0" дижитал ******* төслийн бодлогын баримт бичгийг боловсруулан эцэслэж хүлээлгэн өгсөн. Энэхүү төслийн хүрээнд ******* *******ны ТУЗ /Төлөөлөн удирдах зөвлөл/ болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд мөн "******* 2.0" дижитал *******ны төслийн баг зэрэгт уг зөвлөх үйлчилгээний гэрээний хавсралт 1-т заасан 1-ээс 12 дугаар бүлгийн ажлыг зөвлөх, таниулах сургалт байдлаар хийж гүйцэтгэсэн. Уг төслийн үндсэн гол зорилгуудын нэг нь ******* *******ны ТУЗ болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдэд орчин үеийн Дижитал ******* болон / /*******ны тренд мөн , буюу нийлүүлэлт болон өртгийн сүлжээнд уламжлалт *******, дижитал байдлаар хэрхэн *******ээ үр дүнтэй явуулах, зах зээлийн өрсөлдөөнд шат ахих талаар үндсэн онол, прак*******кийн ойлголт, мэдлэг олгох, үүнээс гадна хэрэгжүүлж болох бодит шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний тооцоолол, түүнд уялдах стратеги зэргийг таниулах, ойлгуулахад чиглэж байсан. Энэхүү төслийг хэрэгжүүлсний үр дүнд ******* ******* алсын хараа, эрхэм зорилго, зах зээлд баримтлах стратеги, компанийн соёл, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэгт дижитал хэв шинж, агуулгыг шингээж улмаар 2021, 2022, 2023, 2024 онуудын үйл ажиллагааны үр дүнд Дижитал *******ны шинэчлэл, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, түүний төрөлжилт, марке*******нгийн бодлого, PR, хамтын ажиллагаа, харилцагчийн тоо, санхүүгийн үр дүн зэрэгт томоохон өөрчлөлтүүд гарсан. Эдгээр үр дүнгүүд нь 2020 оноос 2021 оны хооронд цогц байдлаар хэрэгжүүлсэн "******* 2.0 дижитал *******ны төслийн суурь бодлогын бичиг баримт дээр тулгуурлаж, санаа авч хэрэгжүүлсэн ажлуудын үр дүн, нөлөөлөл хэмээн харж болно. Иймд манай компанитай байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээ-ний үлдэгдэлтэй төлбөр болох 3.5.2.5 -д заасан гэрээний үнийн дүнгийн 20% болох 72,400,000 /Далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үлдэгдэл төлбөрийг, мөн уг гэрээний 6.3-т заасны дагуу алданги гэрээний хангагдаагүй үүргийн 50% хувь буюу 36,200,000 /Гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн алдангийн хамт нийт 108,600,000 /Нэг зуун найман сая, зургаан зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэж байна. ******* *******тай байгуулсан гэрээний 3.1-д заасны дагуу ажлыг 2020 оны 7 дугаар сарын 20-ноос 2020 оны 11 дүгээр сарын 20-ны хооронд хийж гүйцэтгэж, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр талууд ажил хүлээлцэх актаар хүлээлгэн өгсөн. Ингээд уг гэрээний 3.5.2.5-д заасны дагуу тодорхой хугацаанд хүлээгээд улмаар энэхүү нэхэмжлэлтэй холбоотойгоор гэрээний үүргийг хангуулах тухай 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 13:32 минутад Монгол г ХК-н дүүргийн тө*******йн салбарт ******* *******инд албан тоот хүргүүлэхээр өгсөн бөгөөд бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй болно. Монгол ХК-ны www..mn вэб хуудаснаас шуудан хүргэгдсэн эсэхийг хянахад 2025 оны 2 дугаар сарын 14 өдрийн 18:07 минутад ******* *******инд хүргэгдсэн гэдэг нь харагдсан. гэв.
Нэхэмжлэгч Ти Ви Ти ******* консал*******нг ХХК-ийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Сонгон шалгаруулалтын явцад өөрийн нөхрийн компанид давуу байдал олгосон гэдэг. Б. нь 2021 оны хавар танилцсан гэх тайлбараар няцаагдаж байна.
Хариуцагч тал ажлын гүйцэтгэл нь доголдолтой байсан, эсхүл хүлээж аваагүй гэдгийг нотлох баримтаар нотолсонгүй. Нотлох баримтад тулгуурлуулсан байдлаар тайлбарлаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эсхүл худлаа ярьж байна эсхүл захирлууд нь хүлээж асан баримтаа танилцуулаагүй.
16 сарын дараа үйл ажиллагаа явуулаагүй юм гэж маргаж байгаа боловч нотлох баримтад тулгуурлан үйл ажиллагаа явуулаагүй гэж маргадаггүй. Гэрч Б.ийн мэдүүлгээр зөвлөх үйлчилгээний үр дүнг ашиглаж байсан гэдэг тогтоогдож байна.
Ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан, хүлээж авснаасаа хойш ямар нэг маргаан үүсгээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.
Хариуцагч "******* *******" ХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банк нь "******* ******* знес Консал*******нг" ХХК-тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тоот Зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж, хамтран ажиллаж эхэлсэн ба "******* 2.0 Дижитал *******" төслийн бодлого, стратеги тодорхойлох, баримт бичиг боловсруулах, ажлын төлөвлөгөөг 3 үе шатын хүрээнд хийж гүйцэтгүүлэх, *******ны хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын баг, ажилтнууд, ******* талын багийн гишүүдэд засаглалын зөвлөгөө, сургалт, таницуулгыг хийх зэрэг ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон.
Харин "******* ******* знес Консал*******нг" ХХК-ийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй буюу боловсруулсан төлөвлөгөө, баримт бичгийг үндэслэн шинэ систем, төслийг зах зээлд нэвтрүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд үүнээс үүдэн "******* 2.0 Дижитал *******" төслийн бодлого, стратеги тодорхойлох баримт бичгийг хэрэгжүүлсэн төсөл зах зээлд нэвтрээгүй болно.
2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 20/454 тоот гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байх ба гэрээнд заасан үйлчилгээг бүрэн үзүүлж, заасан хугацаанд хүлээлгэн өгсөн хэмээн тэмдэглэсэн байна. Гэрээ дүгнэсэн акт гэдэг талуудын гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил ямар явцтай дууссан буюу бүрэн бол бүрэн, дутуу бол дутуу тухай тодорхой тэмдэглэж, ямар ажил хүлээн авч байгааг тодорхой тусгасан баримт бичгийг хэлнэ. Гэтэл 20/454 тоот гэрээ дүгнэсэн акт нь ямар ажил хүлээн авч байгаа нь тодорхой бус, ойлгомжгүйгээс гадна сургалт, воркшоп, зөвлөгөөний гүйцэтгэл хэсэгт гүйцэтгэлийг 70 хувь, 60 хувь зэрэг гүйцэтгэлийг зуун ху*******ар үнэлээгүй атлаа гэрээ дүгнэх хэсэгт энэ тухай дурдаагүй зэрэг агуулгын хувьд хоорондоо зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй ажлыг хүлээн авсан зэрэг зөрчилтэй нөхцөл байдал илэрсэн.
Дижитал *******ны төслийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг гүйцэтгүүлэх компанийг сонгон шалгаруулахад хариуцаж байсан ажилтан нь ******* *******ны Цахим *******ны хэлтсийн захирал Б. гэх хүн бөгөөд энэ гэрээний ажлыг гүйцэтгүүлэхэд *******наас хяналт та*******х, ажлыг хүлээн авах, акт үйлдэх үйл ажиллагааг зохион байгуулсан ажилтан юм. Гэтэл тус ажилтан нь ******* ******* знес Консал*******нг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.тай гэр бүлийн холбоотой буюу эхнэр, нөхөр байсан ба энэ тухай *******анд урьдчилан мэдэгдээгүй бөгөөд тус ажилтан нь өөрийн нөхрийн эзэмшдэг компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт дээр ажлын гүйцэтгэлийг 100 ху*******ар үнэлж, гарын үсэг зурсан байна.
Банк нь энэ ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай хожим олж мэдсэн ба *******ны дотоод журамд тухайн сонгон шалгаруулалтанд оролцож байгаа компанитай холбоотой тухай хороонд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ тухай мэдэгдээгүй, түүнчлэн ажил хүлээн авсан хүн нь ажлыг гүйцэтгэсэн хүнтэй гэр бүлийн харилцаатай байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүссэнийг харуулах төдийгүй тухайн гэрээ дүгнэсэн акт нь хууль бус буюу хүчин төгөлдөр бус байх боломжтойг харуулж байна.
Мөн Б.ийг ажиллаж байх хугацаанд / / үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулахад "******* ******* знес Консал*******нг" ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.ын эзэмшдэг өөр нэгэн холбоотой компани болох ******* " ХХК нь шалгарсан байдаг бөгөөд 2 жилийн хугацаатай хамтран ажиллаж эхэлсэн боловч ******* " ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс үүдэн ******* тус маргааныг дүүргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр " ******* " ХХК-аас хохирол гаргуулахаар болсон байдаг. Энэ хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.
Дээрх шаардлага хангаагүй ажлыг хүлээн авсан, ашиг сонирхлын зөрчилтэй этгүүдэд гэрээ дүгнэсэн акт үйлдсэн нь гэмт хэргийн шинжийг агуулж байх боломжтой байгаа тул *******ны зүгээс тус асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар төлөвлөж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ******* консал*******нг ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хулбар, ******* ******* ******* ******* консал*******нг ХХК-ийн эзэмшлийн ******* *******ны харилцах дансны хуулга/1-р хавтас, хх-7-12/, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн № Зөвлөх үйлчилгээний гэрээ болон хавсралтуудын хамт, ******* ******* ******* ******* консал*******нг ХХК болон **************-ны хооронд байгуулсан тоот зөвлөх үйлчилгээний гэрээ дүгнэсэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар акт болон хавсралтуудын хамт, 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* 2.0-Дижитал *******ны төсөл/1-р хавтас, хх-117-235/,
Хариуцагч талын баримтаар гаргасан ************** ХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар, ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/271 дугаар тушаалын хуулбар, ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/61 дугаар тушаалын хуулбар, ************** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/601 дугаар тушаалын хуулбар, ************** ХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн хуулбар,
Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар албан бичиг, Н.ын Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэл*******йг бүртгэх анкетын хуулбар, Төрсний бүртгэлийн лавлагаа, № Төрснийг бүртгэх анкетын хуулбар, CVL2511990001023200 Төрсний бүртгэлийн лавлагаа, № Төрснийг бүртгэх анкетын хуулбар, CVL2511990001023202 Төрсний бүртгэлийн лавлагаа, Б.ийн Төрсний бүртгэлийн хуулбар, CVL2511990001023203 Төрсний бүртгэлийн лавлагаа, Б.ын Төрсний бүртгэл, Ц.гийн Төрсний бүртгэлийн хуулбар, CVL251199000102310 Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, CVL2511990001023209 Төрсний бүртгэлийн лавлагаа, Б.ийн Төрсний бүртгэлийн хуулбар, CVL2511990001023207 Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, CVL2511990001023205 Төрсний бүртгэлийн лавлагаа, Б.гийн Төрсний бүртгэлийн хуулбар, Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар, CVL2511990001023206 Төрсний бүртгэлийн лавлагаа, Б.ын Төрсний бүртгэлийн хуулбар, Б.ийн өргөдлийн хуулбар, Н.ын өргөдлийн хуулбар, гэрч Б.ийн гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч ******* ******* ******* консал*******нг ХХК хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг, алданги 36,200,000/гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 108,600,000/нэг зуун найман сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ХК нь чанарын шаардлага хангаагүй ажлыг хүлээн авсан зэрэг зөрчилтэй нөхцөл байдал илэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр № Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан болох нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № Зөвлөх үйлчилгээний гэрээ болон гэрээний хавсралт №1-р тогтоогдож байна.
2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № Зөвлөх үйлчилгээний гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 3-ын 3.4, 3.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн ******* 2.0 дижитал ******* төслийн бодлогын баримт бичиг боловсруулах буюу хавсралтаар баталгаажуулсан зөвлөх багийн гишүүд болон төлөвлөгөөний дагуу хариуцагч талаас томилсон багтай хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээг үзүүлэх, хариуцагч нь ажлын нийт төлбөр 362,000,000/гурван зуун жаран хоёр сая/ төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн № Зөвлөх үйлчилгээний гэрээ болон гэрээний хавсралт №1-р тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасныг ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ/-ий шинжтэй байна.
Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Гэрээний 3-ын 3.1, 3.5, 3.5.1, 3.5.2, 3.5.2.1, 3.5.2.2, 3.5.2.3, 3.5.2.4, 3.5.2.5-д зааснаар Гэрээний хугацаа нь 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 88/наян найм/ хоногийн хугацаатай, энэ гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор үндсэн төлбөрийн 40/дөч/ хувь болох 144,800,000/нэг зуун дөчин дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг шижлүүлэхээр, үлдэгдэл 60/жар/ ху*******йн төлбөрийн 20/хорь/ хувь болох 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нэгдүгээр хавсралт болох ажлын төлөвлөгөөнд заасан Нэгдүгээр үе дууссаны дараа, 10/арав/ хувь болох 36,200,000/гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг нэгдүгээр хавсралт болох ажлын төлөвлөгөөнд заасан Хоёрдугаар үе дууссаны дараа, 10/арав/ хувь болох 36,200,000/гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг нэгдүгээр хавсралт болох ажлын төлөвлөгөөнд заасан Гуравдугаар үе дууссаны дараа, дээрх төлбөрүүдийг үе тус бүрийн хийсэн ажлын тайланг хариуцагчид танилцуулж, хариуцагч тайланг хүлээн зөвшөөрч, акт үйлдэн хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 3/гурав/ хоногийн дотор шилжүүлэх, нийт төлбөрийн үлдэгдэл 20/хорь/ болох 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гэрээг хүчин төгөлдөр болсноос 16/арван зургаа/ сарын дараа буюу хариуцагчаас зөвлөх үйлчилгээний хүрээнд тодорхойлогдсон баримт бичгийн агуулгын 50/тавь/ ху*******ас доошгүй ху*******йг хэрэгжүүлсэн төслийг зах зээлд нэвтрүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Гэрээнд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн төлбөрийн 40/дөч/ хувь болох 144,800,000/нэг зуун дөчин дөрвөн сая найман зуун мянга/ төгрөгийг, үлдэгдэл 60/жар/ ху*******йн төлбөрийн 20/хорь/ хувь болох 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 10/арав/ хувь болох 36,200,000/гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг, 10/арав/ хувь болох 36,200,000/гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн талаар зохигчид маргахгүй байна.
Гэрээний 3-ын 3.5, 3.5.1, 3.5.2, 3.5.2.1, 3.5.2.2, 3.5.2.3, 3.5.2.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх төлбөрүүдийг гэрээ хүчин төгөлдөр болж, нэгдүгээр хавсралт болох ажлын төлөвлөгөөнд заасан Нэгдүгээр үе дууссаны дараа, нэгдүгээр хавсралт болох ажлын төлөвлөгөөнд заасан Хоёрдугаар үе дууссаны дараа, нэгдүгээр хавсралт болох ажлын төлөвлөгөөнд заасан Гуравдугаар үе дууссаны дараа, үе тус бүрийн хийсэн ажлын тайланг хариуцагчид танилцуулж, хариуцагч тайланг хүлээн зөвшөөрч, акт үйлдэн хүлээлгэн өгсөн өдрөөс хойш ажлын 3/гурав/ хоногийн дотор шилжүүлэх үүрэг хүлээсэн байх ба хариуцагч нь тус төлбөрүүдийг нэхэмжлэгчид төлсөн байх тул нэхэмжлэгч нь Гэрээ болон нэгдүгээр хавсралтад заасан Нэгдүгээр үе, Хоёрдугаар үе, Гуравдугаар үе-ийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт төлбөрийн үлдэгдэл 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Гэрээний 3-ын 3.5, 3.5.2.5, 11-ийн 11.1-т нийт төлбөрийн үлдэгдэл 20/хорь/ хувь болох 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гэрээг хүчин төгөлдөр болсноос 16/арван зургаа/ сарын дараа буюу хариуцагчаас зөвлөх үйлчилгээний хүрээнд тодорхойлогдсон баримт бичгийн агуулгын 50/тавь/ ху*******ас доошгүй ху*******йг хэрэгжүүлсэн төслийг зах зээлд нэвтрүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор шилжүүлнэ, Гэрээ нь талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Гэрээний 11-ийн 11.1-т зааснаар 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тус Гэрээнд зохигчийн гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурж, тамга дарснаар тус Гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Гэрээний 3-ын 3.5, 3.5.2.5, 11-ийн 11.1-т зааснаар Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 16/арван зургаа/ сарын хугацаа өнгөрсөн байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчид нийт төлбөрийн үлдэгдэл 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөөгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэж маргаж байна.
2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ******* ******* ******* консал*******нг ХХК болон ******* *******-ны хооронд байгуулсан тоот зөвлөх үйлчилгээний гэрээ дүгнэсэн актын 6-д төсөлд хамаарах бүхий л баримт бичгийн цахим болон цаасан ху*******лбаруудыг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар тусгажээ.
Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан ажлын үр дүнг хариуцагчид хүлээгэн өгсөн болох нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ******* ******* ******* консал*******нг ХХК болон ******* *******-ны хооронд байгуулсан тоот зөвлөх үйлчилгээний гэрээ дүгнэсэн акт, тоот гэрээ дүгнэсэн актын хавсралтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчид Төслийн файлуудыг хүлээлгэж өгсөн болох нь энэ талаарх тоот гэрээ дүгнэсэн актын хавсралтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь Гэрээ дүгнэсэн акт нь ямар ажил хүлээн авч байгаа нь тодорхой бус, ойлгомжгүйгээс агуулгын хувьд зөрчилтэй гэж маргаж байна.
2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ******* ******* ******* консал*******нг ХХК болон ******* *******-ны хооронд байгуулсан тоот зөвлөх үйлчилгээний гэрээ дүгнэсэн актын 4-т нэхэмжлэгч нь Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-5.4-т заасан эрхээ эдэлж, үүргүүдээ бүрэн биелүүлсэн гэжээ.
Гэрээний 5-ын 5.1-т Гэрээний хугацаанд гэрээт ажлыг хууль, дүрэм, журам, стандартын хүрээнд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх гэжээ.
2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дугаар ******* ******* ******* консал*******нг ХХК болон ******* *******-ны хооронд байгуулсан тоот зөвлөх үйлчилгээний гэрээ дүгнэсэн актын 4-т зааснаар нэхэмжлэгч нь Гэрээний хугацаанд гэрээт ажлыг хууль, дүрэм, журам, стандартын хүрээнд чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ.
Хариуцагч нэхэмжлэгч нь хариуцагчийн ажилтан Б.тэй эхнэр, нөхөр байсан, ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж тайлбарлаж байх боловч Б. нь гэрлэсний бүртгэлгүй болох нь 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар Гэрлэсний бүртгэлгүй лавлагаагаар тогтоогдож байх ба зохигчид Гэрээг байгуулах үед ашиг сонирхлын зөрчилтэй байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь гэрээний үүргийг шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх заалтад заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлйин 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан.
Гэрээний 3-ын 3.5.2.5-д нийт төлбөрийн үлдэгдэл 20/хорь/ хувь болох 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Гэрээг хүчин төгөлдөр болсноос 16/арван зургаан сая/ сарын дараа төлөх тухай заажээ.
Гэрээг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан байх ба нийт төлбөрийн үлдэгдэл 20/хорь/ хувь болох 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөх хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлйин 76.2-т ... шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн ... гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байсан учраас 2025 оны 5 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь 2025 онд эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэрээний 3-ын 3.5, 3.5.2.5-д нийт төлбөрийн үлдэгдэл 20/хорь/ хувь болох 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг зөвлөх үйлчилгээний хүрээнд тодорхойлогдсон баримт бичгийн агуулгын 50/тавь/ ху*******ас доошгүй ху*******йг хэрэгжүүлсэн төслийг зах зээлд нэвтрүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан байх боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй тул хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 36,200,000/гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Гэрээний 6-ийн 6.3-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3/тэг аравны гурав/ ху*******йн алдангийг төлөх тухай заажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 ху*******ас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
Гэрээний 6-ийн 6.3 нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
Гэрээний 3-ын 3.5, 3.5.2.5-д зааснаар нийт төлбөрийн үлдэгдэл 72,400,000/далан хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гэрээг хүчин төгөлдөр болсноос 16/арван зургаа/ сарын дараа төлөхөөр заасан байх боловч хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг уг хугацаанд төлөөгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлйин 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 ху*******ас хэтэрч болохгүй. гэж заасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 36,200,000/72,400,000х0,3=217,200, 217,200х365=79,278,000, 72,400,000:2=36,200,000/ /гучин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХК-иас нийт 108,600,000/нэг зуун найман сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* консал*******нг ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэг*******йн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* консал*******нг ХХК-ийн улсын тэмдэг*******йн хураамжид урьдчилан төлсөн 700,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас улсын тэмдэг*******йн хураамжид 700,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* консал*******нг ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХК-иас нийт 108,600,000/нэг зуун найман сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* консал*******нг ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэг*******йн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* консал*******нг ХХК-ийн улсын тэмдэг*******йн хураамжид урьдчилан төлсөн 700,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас улсын тэмдэг*******йн хураамжид 700,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* консал*******нг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ