| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/06693/И |
| Дугаар | 191/ШШ2026/00198 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2026/00198
| 2025 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 191/ШШ2026/00198 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод байрлах, ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
509,895,025 төгрөг гаргах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, орчагч Б.*******, гэрч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон төлөөлөгч Ч.*******, өмгөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хь тогтоомжид заасны дагуу " " ХХК /цаашид Б тал гэх/ болон "" ХХК-ийн /цаашид А тал гэх/ хооронд 2023.10.13-ны өдөр , " байгагдсан. Уг гэрээгээр аймгийн суманд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй Хөөвөр" нүүрсний ил н 1 талбайд хөрс халт, нүүрсний давхаргын тээвэрлэлт, гүний ус шахах, зайлах нүүрс цэвэрлэх, /нүүрс олборлох, тээвэрлэх, овоолох/ олборлолтын явцад нүүрсний дунд зэргийн бохирдсон давхаргыг цэвэрлэх, нүүрсийг ангилан овоолох, ажлын талбайд зам барих, овоолго хийх замын усалгааны болон бусад ажлыг гүйцэтгэх явцад хоёр талын хооронд үүсэх үүрэг хариуцлагыг энэхүү гэрээгээр зохицна.
Дээрх гэрээ нь 2023.10.12-ны өдрөөс 2024.10.11-ны өдрийг хүртэл хугацаатай бөгөөд хөрс халтын ажлын 1м.кв 8 юань байна тооцоолол нь Монгол төгрөг дээр үндэслэсэн бөгөөд ханшийг тухайн шилжүүлэг хийсэн өдрийн Олон Улсын ханшаар тооцоолж бодно. " " ХХК гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлж байсан бөгөөд харин " ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024.06.03-ны өдөр нийт хийсэн ажлын тооцооны тулгалт хийж манай компани албан ёсоор ажлын талбайгаас гарсан. Үүнээс хойш гэрээнд заасан хугацаа 80 хоногоор хэтэрсэн тул мэдэгдэл хүргүүлсэн. Удаа дараа шаардаж байж 2024.08.23-ны өдөр хоёр талын захирал болон нягтлан нарын хамт тооцоо нийлж 477,415,438 /дөрвөн зуун далан долоон сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийн баримт үйлдэж гарын үсэг зурж тамга дарж баталгаажсан.
Дээрх 477,415,438 төгрөгнөөс " ХХК 200,000 юань төлж тухайн шилжүүлсэн өдрийн ханшаар 95,000,000 төгрөг болсон бөгөөд нийт үнийн дүнгээс хасагдаж 382,415,438 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Гэрээний 9- дүгээр зүлийн 9.1-д Хэрэв нэг тал гэрээгээ зөрчсөн бол үүргээ биелүүлээгүй тал зөрчөөгүй талдаа гэрээний үнийн дүнгийн 20 хувийн алданги төлнө. Мөн 9-дүгээр зүйлийн 9.3-д гэрээний аль нэг тал гэрээг зөрчсөн тохиолдолд гарах зардлыг гэрээ зөрчсөн тал хариуцахаар заасан ба энэ заалтанд өмгөөлөгчийн ажлын хөлс багтсан болно. Эдгээр заалтыг үндэслэл болгож гэрээний үүргийн биелэгдээгүй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх алданги 76,483,087 төгрөг өмгөөлөгчийн ажлын хөлс 19,120,771 төгрөг нийт 478,019,296 төгрөг болж байна. Гэрээний 10-дугаар зүйлийн 10.1-д заасан Энэхүү гэрээтэй холбоотой бүх маргааныг найрсаг хэлэлцээрээр шийдвэрлэнэ. Хэрэв зөвшилцөлд хүрээгүй бол Монгол Улсын хь тогтоомжийн дагуу Арбитрын шүүхэд шилжүүлнэ. Хэрэв хоёр талын гэрээ нь , Монгол хэлээр хийгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр нь хэлийг баримтална. Энэ заалт нь Монголоор алдаатай орчагдаж Арбитрын шүүхэд шилжүүлнэ гэсэн байх тул энэ заалтыг хэлнээс баталгаат орчгын газраар орчж Монгол Улсын хь тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхийн байглагад шилжүүлнэ. Хоёр талын гэрээ нь Монгол хэлээр хийгдсэн бөгөөд шүүхийн шийдвэр нь Хятат хэлийг голчилно/ хавсаргав
Иймд: " ХХК 2023 оны 10-р сарын 13-ны өдөр байгагдсан " , " -ний үүргээ биелүүлээгүй тул 478,019,296 төгрөгийг гаргж " " ХХК-д олгож өгнө үү.
Монгол Улсын хь тогтоомжид заасны дагуу ХХК /цаашид Б тал гэх/ болон "" ХХК-ийн /цаашид А тал гэх/ хооронд 2023.10.13-ны өдөр " хөөвөр ил нүүрсний н хөрс хах, олборлолтын ажлын гэрээ-ний байгагдсан. Уг гэрээгээр аймгийн суманд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй " Хөөвөр" нүүрсний ил н 1 талбайд хөрс халт, нүүрсний давхаргын тээвэрлэлт, гүний ус шахах, зайлах нүүрс цэвэрлэх, /нүүрс олборлох, тээвэрлэх, овоолох/ олборлолтын явцад нүүрсний дунд зэргийн бохирдсон давхаргыг цэвэрлэх, нүүрсийг ангилан овоолох, ажлын талбайд үам барих, овоолго хийх замын усалгааны болон бусад ажлыг гүйцэтгэх явцад хоёр талын хооронд үүсэх үүрэг хариуцлагыг энэхүү гэрээгээр зохицна.
Дээрх гэрээ нь 2023.10.12-ны өдрөөс 2024.10.11-ны өдрийг хүртэл хугацаатай бөгөөд хөрс халтын ажлын 1м.кв 8 юань байна тооцоолол нь Монгол төгрөг дээр үндэслэсэн бөгөөд ханшийг тухайн шилжүүлэг хийсэн өдрийн Олон Улсын ханшаар тооцоолж бодно. " " ХХК гэрээний үүргээ цаг хугацаандаа биелүүлж байсан бөгөөд харин "" ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024.06.03-ны өдөр нийт хийсэн ажлын тооцооны тулгалт хийж манай компани албан ёсоор ажлын талбайгаас гарсан. Үүнээс хойш гэрээнд заасан хугацаа 80 хоногоор хэтэрсэн тул мэдэгдэл хүргүүлсэн. Удаа дараа шаардаж байж 2024.08.23-ны өдөр хоёр талын захирал болон нягтлан нарын хамт тооцоо нийлж 477,415,438 /дөрвөн зуун далан долоон сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийн баримт үйлдэж гарын үсэг зурж тамга дарж баталгаажсан.
Дээрх 477,415,438 төгрөгнөөс "" ХХК 200,000 юань төлж тухайн шилжүүлсэн өдрийн ханшаар 94,950,000 төгрөг болсон бөгөөд нийт үнийн дүнгээс хасагдаж 382,415,438 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Гэрээний 9- дүгээр зүлийн 9.1-д Хэрэв нэг тал гэрээгээ зөрчсөн бол үүргээ биелүүлээгүй тал зөрчөөгүй талдаа гэрээний үнийн дүнгийн 20 хувийн алданги төлнө. Мөн 9-дүгээр зүйлийн 9.3-д гэрээний аль нэг тал гэрээг зөрчсөн тохиолдолд гарах зардлыг гэрээ зөрчсөн тал хариуцахаар заасан ба энэ заалтанд өмгөөлөгчийн ажлын хөлс багтсан болно. Эдгээр заалтыг үндэслэл болгож гэрээний үүргийн биелэгдээгүй үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх алданги 76,483,087 төгрөг өмгөөлөгчийн ажлын хөлс 19,120,771 төгрөг болсон байна.
Нэмэгдүүлсэн шаардлагын 31,875,729 төгрөгийг гаргах үндэслэл нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д хөрс халтын ажлын 1м.кв тутмын нэгж үнэ 8 юань байх ба тухайн өдрийн Монгол улсын Төв банкны зах зээлийн үнийн дагуу тооцно гэж заасан. Талууд гэрээний төлбөрийг валютаар тохиролцсон бөгөөд 2024.08.23-ны өдрийн тооцоо тулгалтын актаар юань болон төгрөгөөр тооцоогоо гаргасан. Өөрөөр хэлбэл 2024 оны 08 сарын 27-ны өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 824,124 юань, төгрөгөөр 382,415,438 төгрөг үлдсэн байна. Нэмэгдүүлсэн шаардлагын ханшийн зөрүү нь 2025.11.12-ны өдрийн байдлаар Монгол банкны юаний ханш 502.65 төгрөг байх ба үлдэгдэл 824,124 юанийг төгрөгт шилжүүлбэл 414,291,167 төгрөг зөрүү нь 31,875,729 төгрөг болсон байна.
Иймд: " ХХК 2023 оны 10-р сарын 13-ны өдөр байгагдсан хөөвөр ил нүүрсний н хөрс хах, олборлолтын ажлын гэрээ цуцлагдсантай холбоотой 509,895,025 төгрөгийг гаргж " " ХХК-д олгож өгнө үү.
найх хөрс халтын ажил хийсэн. Тооцоо нийлсэн гэрээ үүссэн байна. Тооцоо тулгалтын баримт дээр захирлын гарын үсэг дээр хариуцагч тал маргадаг боловч доод талын нягтлан бодогчийн гарын үсэг, тамганы тал дээр маргаагүй. ******* ХХК-ийн захирал хоёр компанийн захирал харилцсан ви чат байдаг.
Алдангийн 20 хувь гэдгийг Гэрээгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжилсэн.
Өмгөөлөчийн ажлын хөлс 19,000,000 төгрөг хангагдах үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Гэрээ дээр юаниар байгаа шүүх дээр маргаан удаан үргэжилсэн учраас Монгол Банкны сайтад нээллтэй байдаг мэдээллэлд үндэслэж шаардаж, хариуцагчийн хариу тайлбарт энэ тооцооллыг үндэслэж хариу тайлбар гаргаж байгаа манай тооцоолол нь үндэслэлтэй нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа. гэв.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ХХКомпанийн 2025 оны 11 дүгээр сарын 12 өдрийн Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Талууд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр " хөөвөр ил нүүрсний н хөрс хах, олборлолтын ажилын гэрээ" байгсан. Нэхэмжлэгч тал гэрээний дагуу хөрс хах, нүүрс олборлох явцдаа нүүрсийг хөрстэй, шороотой хольж овоолсон, н доголын өндөр болон хажуугийн налууг ын ажлын төлөвлөгөөний дагуу хийгдээгүй, гадаргын усыг шавхдаггүй, ажлын байранд зам тавиагүй, замын хажуугийн налууг стандартын дагуу хийгдээгүй, ХАБЭА-ийн ажилтан байдаггүй, Аюулгүй ажиллагааны анхан шатны зааварчилгаа, ажлын байрны давтан зааварчилгаанд ажилчиддаа хамрдаггүй, Аюулгүй ажиллагааны өдөр тутамын зааварчилгаа өгөх, гарын үсгээр баталгааждаггүй, Засвар үйлчилгээг нэгдсэн хатуу хучилттай цэгтэй болгож тухайн газраа засвар үйлчилгээ хийх, кемпийн ойр орчинд тавьсан техникийн багаж зэвсэгээ цэгцэлдэггүй, н замыг байнга усалгаатай байлгадаггүй, 2024 оны ын ажлын төлөвлөгөөний дагуу ажилдаггүй байсан бөгөөд удаа дараа албан шаардлага бичгүүдийг өгч байсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 07-нд эрх бүхий төрийн байглагаас шалгалт орах талаар удирдамжийг өгсөн бөгөөд уг удирдамжийг тэнд ганцхан хариуцаж байсан өвөр монголд өгөөд яаралтай, хурдан зөрчлүүдийг, хийх ёстой ажлаа гүйцэт чанартай хийхийг хэлж зааварчлахад, ер манайх шалгалтаас өмнө бүрэн гүйцэт хийж чадахгүй гээд гэрээнээс татгалзаж 2025 оны 06 сарын 13 наас ажлаа зогсоож, хүмүүсээ авч явсан. Шалгалтаас ирсэн төрийн албан хаагчид ******* ХХКомпанинд зөрчлийг арилгах шаардлага хүргүүлж, торгийн арга хэмжээ авсан болно. Хариуцагч талын дээр 10-иад хүн ажиллаж байсан бөгөөд хүн хүч нь хүрэхгүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллж байсан бөгөөд ХХКомпани нь эцэст нь өөрсдөө ажиллаж чадахгүй гэдгээ мэдсэн учраас гэрээнээс татгалзсан бөгөөд ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй явсан болно.
ХХКомпаниас болж ******* ХХКомпани нь ажлаа 10 хоног зогсоож алдагдалд орсон.
Иймд ХХКомпанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан ******* ГХОХХК-ийн дугаар хийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хулбар, ******* ГХОХХК-ийн дүрмийн хбар, хөөвөр ил нүүрсний н хөрс хах, олборлолтын ажлын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ/1-р хавтас, хх-9-21/, Тооцоо тулгалт гэх баримт, зураг/, 1-р хавтас, хх-23-25/, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 202 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ГХОХХК-ийн дугаар хийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хбар, Уул хүнд үйлдвэрийн яамны хяналт шалгалтын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар удирдамжийн хбар, Ил н үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны хбар, Шалгалтын 021 дугаар тэмдэглэлийн хбар, аймгийн Засаг даргын тамгын газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 06-28-06/037/16 дугаар албан шаардлагын хбар, Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахах тухай гэх баримтын хбар, Мемориалын баримт/1-р хавтас, хх-61-65/, Хаан банкны илжүүлгийн мэдээллийн хбар, ******* ГХОХХК-ийн ******* ГХОХХК-д хүргүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 24/57 дугаар албан бичиг, ******* ГХОХХК-ийн ******* ГХОХХК-д 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн шаардлага №01/2024 гэх баримт, ******* ГХОХХК-ийн ******* ГХОХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлсэн шаардлага №01/2024 гэх баримт, Ажил гүйцэтгэх 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ, зураг/, 1-р хавтас, хх-177-178/,
Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр бүрдүүлсэн ******* ХХК-ийн өргөдөлтэй, ******* ХХК-д холбогдох 478,019,296 төгрөг гаргах өргөдлийн шаардлага бүхий Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны баримт/1-р хавтас, хх-226-240/,
Шүүхийн журмаар хариуцагч талын хүсэлтээр бүрдүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлаад,
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдан үлдэгдэл 414,291,167/дөрвөн зуун арван дөрвөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга нэг зуун жаран долоо/ төгрөг, алданги 76,483,087/далан зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга наян долоо/ төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 19,120,771/арван есөн сая нэг зуун хорин мянга долоон зуун далан нэг/ төгрөг, нийт 509,895,025/таван зуун есөн сая найман зуун ерэн таван мянга хорин тав/ төгрөг гаргах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ХХК нь ажил хүлээлцсэн акт үйлдээгүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй явсан болно, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хөөвөр ил нүүрсний н хөрс хах, олборлолтын ажлын гэрээ байгсан болох нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хөөвөр ил нүүрсний н хөрс хах, олборлолтын ажлын гэрээ-р тогтоогдож байна.
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хөөвөр ил нүүрсний н хөрс хах, олборлолтын ажлын гэрээ-ий 1-ийн 1.1, 3-ын 3.1, 4-ийн 4.1, 4.3-т зааснаар нэхэмжлэгч нь хөөвөр нүүрсний ил н I талбайд хөрс халт нүүрсний давхаргын тээвэрлэлт, гүний ус шахах, зайлах, нүүрс цэвэрлэх/нүүрс олборлох, тээвэрлэх, овоолох/, олборлолтын явцад нүүрсний дунд зэргийн бохирдсон давхаргыг цэвэрлэх зэрэг ажил гүйцэтгэх, хөрс халтын ажлын 1 м.кв тутмын нэгж үнэ 8 юань байхаар, хариуцагч нь хэмжилтийн ажил дууссанаас хойш ажлыг 5 хоногийн дотор төлбөрийг нэхэмжлэгч талын Хаан банкны дансанд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хөөвөр ил нүүрсний н хөрс хах, олборлолтын ажлын гэрээ-р тогтоогдож байна.
Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасныг ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ/-ий шинжтэй байна.
Гэрээ нь Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хөрс халтын ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нийт 414,291,167/дөрвөн зуун арван дөрвөн сая хоёр зуун ерэн нэгэн мянга нэг зуун жаран долоо/ төгрөг гаргахаар нэхэмжилж байх ба хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний үндсэн ажлын хэсэг болох зам тавих, ажлын талбайн замыг засаж сайжрах, газрын гүнээс гарсан усыг шавхах, нүүрсийг ангилан овоолох зэргийг ажлыг хийгээгүй, хөрс халтын төлбөр 5 юань, бусад ажлын төлбөр 3 юань, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
Зохигчийн байгсан Гэрээний 4-ийн 4.1-т хөрс халтын ажлын 1 м.кв тутмын үнэ 8/найм/ юань гэж заасан байх тул хөрс халтын ажлын 1 м.кв-ын хөлс 8/найм/ юань гэж үзнэ.
Гэрээний 3-ын 3.1-т зааснаар зохигчид Гэрээний хугацааг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл байгжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр ажлын талбайгаас гарсан гэж тайлбар гаргаж байна.
Хариуцагч нь Уул , хүнд үйлдвэрийн яамнаас Төлөвлөгөөт бус шалгалт хийхээр болсонтой холбоотой нэхэмжлэгч нь талбайгаас гарсан гэж маргаж байна.
Уул , хүнд үйлдвэрийн яамнаас 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай дугаар Хяналт шалгалтын удирдамж баталсан болох нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Хяналт шалгалтын удирдамжийн болон түүний Хавсралт хүснэгт-1-ийн хбараар тогтоогдож байна.
Уул , хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Хяналт шалгалтын удирдамжийн Хавсралт хүснэгт-1-т шалгалтад хамрагдах аж ахуй нэгжийг тусгасан байх ба уг жагсаалтад нэхэмжлэгч байглага тусгагдаагүй байна.
Гэрээний 4-ийн 4.2, 4.3-т ажил дууссаны дараа Монгол Улсын мөрдөж буй стандартын дагуу хэмжилтийн ажлыг талууд гүйцэтгэж, хэмжилтийн ажил дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөрийг төлөхөөр заажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын үлдэгдэл хөлсийг шаардаж байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Гэрээний үүргээ биелүүлээгүй тул ажлын талбайгаас гарсан гэх тайлбар үндэслэлтэй байна.
Зохигчид гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалт баримтаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ нотлогдоно гэж маргаж байна.
Хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалт гэх баримт дээрх хариуцагчийн захирлын гэх гарын үсэг хариуцагчийн захирлын гарын үсэг биш гэж маргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээчээр томилогдсон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Шинжээчийн дүгнэлтээр 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалт гэх баримтын ХХК гэсний ард зурагдсан байх ханз үсгээс бүрдсэн гарын үсэг нь хариуцагчийн гүйцэтгэх захирал -ийн гэх ханз үсгээс бүрдсэн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байгаа болох нь тогтоогджээ.
Компанийн тухай хийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь ... компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явна. гэж заасан.
Компанийн тухай хийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох хариуцагчийн гүйцэтгэх захирал Ma овогтой Yukun хариуцагчийн хариу тайлбарт гарын үсэг зурж тус шүүхэд хариу тайлбарыг ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 37 дугаар зүйлийн 37.2-т Хэргийн нотлох баримт нь зохигч тайлбар үзлэг, туршилт, таньж олах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцан үзсэний үндсэн дээр ... өөрийн дотоод итгэлээр үнэлнэ., 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв ... талаас нь үнэлнэ. гэж заасан.
2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалт баримт дээрх гарын үсэг хариуцагчийн гүйцэтгэх захирлын гэх ханз үсгээс бүрдсэн гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байх боловч хариуцагч нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалт баримт дээрх байглагын тамга, санхүүгийн тэмдэг хариуцагч байглагынх мөн эсэх болон хариуцагчийн нягтлан бодогч тухайн баримт дээр гарын үсэг зурсан талаар маргахгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалт болон хариуцагчийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарыг тал бүрээс, үнэн зөв, эргэлзээгүй талаас бодитойгоор харьцан үзэж тус нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Гэрээгээр гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон үлдэгдэл төлбөрийн хэмжээ тогтоогдож байна гэж үзэв.
Хариуцагчийн тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарт нэхэмжлэгч нь 273,862.60/хоёр зуун далан гурван мянга найман зуун жаран хоёр зууны жар/ кубметр хөрс хсан гэсэн байх ба 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалтад мөн 273,862.60/хоёр зуун далан гурван мянга найман зуун жаран хоёр зууны жар/ кубметр гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар болон 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалтаар нэхэмжлэгч нь Гэрээний дагуу нийт 273,862.60/хоёр зуун далан гурван мянга найман зуун жаран хоёр зууны жар/ кубметр хөрс хсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нийт 273,862.60/хоёр зуун далан гурван мянга найман зуун жаран хоёр зууны жар/ кубметр хөрс хах ажил хийж, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 477,415,438.9/дөрвөн зуун далан долоон сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун наян гурав төгрөг есөн мөнгө/ төгрөгөөс хариуцагч нь 200,000/хоёр зуун мянга/ юань буюу 95,000,000/ерэн таван сая/ төгрөгийг төлсөн болох нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалт, нэхэмжлэгчийн тайлбар болон Төрийн банк ХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Мемориалын баримтаар тогтоогдож байна гэж үзэв.
Зохигчид 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалтад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг 477,415,438.9/дөрвөн зуун далан долоон сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун гучин найман төгрөг есөн мөнгө/ төгрөг гэсэн байх ба хариуцагч тал 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Тооцоо тулгалтад заасан Бүгд Найрамдах Ард Улсын мөнгөний нэгж юанийг Монгол Улсын мөнгөний нэгж төгрөгт шилжүүлсэн тооцооллын талаар маргаагүй ба нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших юанийн ханшийн зөрүү гэх 31,875,729/гучин нэгэн сая найман зуун далан таван мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг хариуцагчаас гаргахаар нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Монгол Банкнаас зарласан валютын ханшийн лавлагааг нотлохоор баримтаар гаргаж өгөөгүй байх тул хариуцагчаас юанийн ханшийн зөрүү гэх 31,875,729/гучин нэгэн сая найман зуун далан таван мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргах үндэслэлгүй байна.
Иргэний хийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 382,415,438/гурван зуун наян хоёр сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гарган нэхэмжлэгчид олгон, үлдсэн 31,875,729/414,291,167-382,415,438=31,875,729/ /гучин нэгэн сая найман зуун далан таван мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 76,483,087/далан зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга наян долоо/ төгрөг гаргахаар нэхэмжилж байна.
Гэрээний 9-ийн 9.1-т гэрээг зөрчсөн бол үүргээ биелүүлээгүй тал зөрчөөгүй талдаа гэрээний үнийн дүнгийн 20 хувийн алданги төлнө гэжээ.
Иргэний хийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.
Зохигчийн байгсан Гэрээний 9-ийн 9.1 нь Иргэний хийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх ба алдангийг Гэрээний үнийн дүнгийн 20/хорь/ хувиар тооцох хь зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчаас алдангид 76,483,087/далан зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга наян долоо/ төгрөг гаргах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 19,120,771/арван есөн сая нэг зуун хорин мянга долоон зуун далан нэг/ төгрөг гаргахаар нэхэмжилжээ.
Гэрээний 9-ийн 9.3-т аль нэг тал гэрээг зөрчсөн тохиолдолд үүргээ биелүүлээгүй этгээдийн эсрэг эрхээ нэхэмжлэхэд гарсан бүх зардлыг хариуцна, үүнд өмгөөлөгчийн хөлс гэжээ.
Иргэний хийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Гэрээний 9-ийн 9.3-т зааснаар аль нэг тал Гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд зөрчсөн тал шүүхэд гарсан зардал буюу өмгөөлөгчийн хөлсийг хариуцахаар заажээ.
Нэхэмжлэгч тал өөрийн өмгөөлөгчид өмгөөллийн хөлсөд 19,120,771/арван есөн сая нэг зуун хорин мянга долоон зуун далан нэг/ төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 19,120,771/арван есөн сая нэг зуун хорин мянга долоон зуун далан нэг/ төгрөг гаргах үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хийн 219 дугаар зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 382,415,438/гурван зуун наян хоёр сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гарган нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдсэн 127,479,587/нэг зуун хорин долоон сая дөрвөн зуун далан есөн мянга таван зуун наян долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,865,429 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 45 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,070,027 төгрөгийг гарган нэхэмжлэгч ******* ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хийн 219 дугаар зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас нийт 382,415,438/гурван зуун наян хоёр сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөг гарган нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдсэн 127,479,587/нэг зуун хорин долоон сая дөрвөн зуун далан есөн мянга таван зуун наян долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 2,865,429 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 45 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,070,027 төгрөгийг гарган нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ