| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/02354/И |
| Дугаар | 191/ШШ2026/00500 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2026/00500
| 2026 01 08 | 191/ШШ2026/00500 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч Н.Гантуяа, шүүгч Л.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байранд байрлах, ******* ******* ******* ХК/РД: *******/-д холбогдох,
Хадгаламжийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06 төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., П., иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.8 дахь заалтыг үндэслэн ******* ******* *******наас хадгаламжийн хүүгийн зөрүү 20,937,827.00 /хорин сая есөн зуун гучин долоон мянга найман зуун хорин долоон/ төгрөгийг гаргуулах.
2008/10/30-2009/10/29 хооронд ******* надад олго ёстой хүүгийн төлбөрөөс дутуу олгосон 5,343,320/таван сая гурван зуун дөчин гурван мянга гурван зуун хорин/ төг тул энэ мөнгийг -наас гаргуулахаар нэхэмжилж байна.
Хэрэв тухайн үед ******* ******* ******* хууль хэрэгжүүлсэн бол шүүгч, хуулийн хүрээнд ажлаа хийсэн бол би 2013/03/01-нд хохирлоо бүрэн барагдуулж тэр мөнгөө ******* ******* *******инд хугацаатай хадгаламжид хадгалуулах байсан. Ингэсэн бол 2012/03/01-2022/06/08-ны хооронд 15,594,507.0/арван таван сая таван зуун ерэн дөрвөн мянга таван зуун долоон/ төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдсан тул энэ мөнгийг БАС -наас гаргуулахаар нэхэмжилж байна.
Би 2008/10/30-нд ******* ******* *******ны салбар дээр тус *******ин дахь өөрийн эзэмшлийн тоот, охин О. тоот хадгаламжийг тус бүр нэг жилийн хугацаатай сунгуулсан. Тэр үед 1 жилийн хугацаатай хадгаламжийн хүү 16,8 хувь байсан тул 2008/10/30-2009/10/29-ний хооронд ******* надад 10,733,793.51 төгрөг олгох ёстой байсан. Гэтэл *******ны ажилтан Б. нь хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргасны уршгаар би 5,343,320 төгрөгийн хадгаламжийн хүү дутуу авч чадалгүй хохирсон.
Банкны ажилтан Б. нь өөрийн алдаатай үйлдлээ нуухын тулд гүйлгээний баримтыг зассан. Үүнийг ******* ******* *******ны Хуулийн газар нь шалгаад миний хохирлыг барагдуулахаар болсон. Би мөнгөө авах гэж байх яг тэр мөчид *******ны дотоод хяналтын газрын дарга П. нь гэнэт оролцож, захирлуудынхаа хооронд яс хаяж, хуулийн газрынхаа шийдвэрийг өөр нэг дэд захирлаараа хүчингүй болгуулсан, дараа нь хуулийн газрын шийдвэрээс илүү мөнгө олгуулна гэсэн, би авах ёстой мөнгөө л авъя гэхэд тэр намайг илт дарамталж эхэлсэн тул би хохирлоо барагдуулахаар дүүргийн шүүхэд хандсан. дүүргийн шүүх нь ******* ******* *******наас нотлох баримтыг шаардан гаргуулах үүргээ огт биелүүлээгүй. Миний нэхэмжлэлийг хэлэлцээд 2011/06/06-ны өдрийн №837 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Үүнийг би эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандсан.
дүүргийн шүүхийн 837 тоот шийдвэр нь ИХШХШТХ-ийн 44.2, 44.4, 118 дугаар зүйлийн 118.4 зөрчих зэргээр хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны горимыг ноцтой зөрчсөн шүүхийн ажиллагааг үндэслэж шийдвэр гаргасныг Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хурлаар тогтоож, 2011/10/13-ны өдрийн 668 тоот тогтоолоор 837 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэрэг Улсын Дээд шүүхээс дүүргийн шүүхэд буцаж ирснээс хойш хууль зөрчсөн үйлдлүүдээ залруулах, ******* ******* *******наас нотлох баримтуудыг гаргуулахыг би шүүхээс шаардаж байсан боловч шүүгч Ц.Алтанцэцэг, туслах Т. нар нь хариуцагчаас нотлох баримт гаргуулах талаар хангалттай ажиллагаа явуулаагүй, цаг нөхцөөж миний оролцоогүй, нотлох баримтгүйгээр шүүх хурал хийхийг удаа дараа оролдсон. Мөн хэргийг улс төржүүлж, миний амь насанд заналхийлсэн тохиолдол гарч эхэлсэн зэрэг аргагүй байдалд орсон тул би шүүгчээс татгалзсан, Т.гийн зөвлөсний дагуу нэхэмжлэлээ татсан. Үүний дараа дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2012/01/23-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хэргийг шийдвэрлэлгүй буцаасан юм байна. Хэрэг шийдэгдээгүй үндсэн шалтгаан нь:
1. нь нотлох баримтыг гаргаж өгдөггүй,
2. Асуудлыг улс төржүүлж, шүүхэд нөлөөлдөг,
3. Шүүх хурлын зар, тогтоолыг надад хүргүүлдэггүй,
4. Намайг айлган сүрдүүлж, амь насанд заналхийлж нэхэмжлэлээ татахаас өөр аргагүй байдалд оруулсан үйлдлийн цаана ******* ******* ******* эсвэл хууль зөрчсөн үйлдэл нь ил болсон шүүгч, шүүгчийн туслах нар байж болзошгүй зэрэг үйлдлүүд мөн.
Дээрх шалтгаанаар хэргийг шийдвэрлээгүй буцаасан тул би хохирлоо барагдуулахаар нэхэмжлэл гаргах эрхийнхээ дагуу би ******* ******* *******наас нэхэмжилж байгаа мөнгөний нэг хэсэг болох 5,343,320 төгрөгийг нэхэмжилж байна.
Иймд 2008/10/30-2009/10/29-ний өдрийн хооронд ******* надад олгох ёстой хүүгийн төлбөрөөс дутуу олгосон 5,343,320 төгрөгийг гаргуулна.
Эцэст нь дээр дурдсан 2008/10/30-2009/10/29 хооронд олгох ёстой хүүгээс дутуу олгосон 5,343,320 төг, 2012/03/01-2022/06/08 хооронд олох ёстой байсан хүү 15,594,507 төг-ийн нийлбэр болох нийт 20,937,827/хорин есөн сая есөн зуун гучин долоон мянга найман зуун хорин долоон/ төгрөгийг -аас гаргуулж өгнө үү.
Мөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,639/хоёр зуун жаран хоёр мянга зургаан зуун гучин ес/ төгрөг, шүүхийн нэгдсэн архиваас баримт гаргуулж, хувилуулахад төлсөн 20/хорин мянга/ төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.
Хэрэв тухайн үед ******* ******* ******* хууль хэрэгжүүлсэн бол шүүгч, хуулийн хүрээнд ажлаа хийсэн бол би 2013/03/01-нд хохирлоо бүрэн барагдуулж тэр мөнгөө ******* ******* *******инд хугацаатай хадгаламжид хадгалуулах байсан. Ингэсэн бол 2012/03/01-2022/06/08-ны хооронд 15,594,507.0/арван таван сая таван зуун ерэн дөрвөн мянга таван зуун долоон/ төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдсан тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
******* ******* *******инд байсан миний тоот хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгийг авснаас хадгаламжийн мөнгөө бүрэн авч чадахгүй байгаа тул тухайн үед дутуу олгогдсон 5,343,320 төгрөг болон түүний уршгаар 2012/03/01-2022/05/15-ны өдрийн хооронд нийт 15,123,266.12 төгрөгийн хүүгийн орлого олох боломжоо алдсан тул үүнийг ******* ******* *******наас нэхэмжилж байна" гэж өөрчилж байгаа нь дараахь шалтгаантай. Үүнд:
№ дугаартай Эрүүгийн хэргийн тухай, Би анх хадгаламжийн мөнгө дутуу байгаа тухай олж мэдээд *******инд хандахад хүүгийн зөрүү гээд хүү зөрүүтэй байгаа нь та анхнаасаа хүсэлтээ ингэж өгсөн гэж тайлбарласан. Би түүнийг нь эс зөвшөөрсөн боловч үнэхээр хүү бодох хугацааг буруу тооцсоноос үүссэн гэж андуурч хөтлөгдсөн байсан. Цагдаад гомдол гаргахад, ******* ******* ******* нь одоо мэдүүлж байгаа шигээ хадгаламжийн хүүг гэрээний дагуу бодож олгосон гээд үүнийг нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэн гарган өгч Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор А.гийн шийдвэрээр эрүүгийн хэргийг хаалгаж байсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч хэрэгт авагдсан баримтуудыг дахин шалгуулахад хариуцагч нотлох баримтуудыг "хуурамчаар үйлдэхдээ (А.) хадгаламжийн дэвтэрт өмнө нь бичигдсэн гүйлгээг дутуу орхисон, (В.) Нягтлан бодох бүртгэлтийн тухай хуулийн 14-р зүйлд заасан дэс дарааллыг алдагдуулсан (С.) Гэрээний нөхцлийг алдаатай шивсэн, (D.) Гүйлгээ хийхдээ аль сүлжээнээс хандсан болохоо нууцалсан (Е5.) Хадгаламжийн дансанд хийсэн орлогын гүйлгээний анхны баримтыг гаргаж өгөөгүй зэрэг нь бүрэлдэхүүнтэй шүүхийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул эрүүгийн хэргийг дахин сэргээж шалгасан. ******* ******* ******* миний хадгаламжийн дансны мөнгө мөнгө дутсан/данснаас мөнгө авсан гэх дүгнэлтийг эсэргүүцээгүй, зөвшөөрсөн. Миний хадгаламжийн данснаас мөнгө гаргасан гүйлгээний баримтуудыг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөхгүй байсан. Өнөөдрийг хүртэл гаргаж өгөлгүй хууль зөрчсөөр байна. Эрүүгийн хэрэг шалгаж байсан мөрдөн байцаагч нь ******* гүйлгээний баримтыг гаргаж өгөхгүй байгааг тайлбарлахдаа шинжээчийн дүгнэлт гарсан, *******инд таны хадгаламжийн мөнгийг дутуу олгосон гэх асуудлаар маргахгүй байгаа учраас энэ баримт чухал биш" гээд П.ыг сэжигтнээр, Б.г гэрчээр татсан. П. УЕП-д програм хангамжид нэвтрэх эрхгүй учраас гүйлгээ хийх боломжгүй" гэх агуулгатай гомдол гаргадаг ба өөрөөр хэлбэл тэр хэрэгт өөрийгөө хамаагүй гэснээс миний хадгаламжийн мөнгийг дутуу олгосон гэх хэргийг үгүйсгээгүй. Товчдоо № дугаартай Эрүүгийн хэргийг шалгах явцад миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх үйлдэл нотлогдсон.
Иргэний шүүхэд анх гомдол гаргахдаа "*******ны миний хадгаламжийн дансанд байсан мөнгийг дутуу олгосон гэх агуулгатай гомдол гаргахаар хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзаж байсан. Саналыг хүлээн авсан нэг өмгөөлөгч ...ажилтны хайхрамжгүй байдлаас хүүг буруу бичсэнээс зөрүү үүссэн гэж гомдол гаргая. Шүүхийн шийдвэр баримт болоод үлдэнэ. Тэгэхээр ******* хадгаламж эзэмшигчийнхээ данснаас мөнгө авсан гэх шүүхийн шийдвэр гаргахгүйн тулд асуудал үүсгэнэ. Эрүүгийн хэргийн явцад нотлогдсон асуудал байх тул эвлэрэх боломжтой. Гол нь хохирлоо барагдуулах асуудал учраас хэн хэндээ амар хэлбэрийг сонгоё'' гэж зөвлөснөөр анхны нэхэмжлэл бичигдсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тэр өмгөөлөгч дахин холбогдоогүй алга болсон. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд нэхэмжлэлийн агуулгыг өөрчлөх боломжгүй болсон. Дараа нь гүйлгээний нотлох баримтыг гаргуулах шаардлага удаа дараа хүргүүлсэн боловч ******* шүүгчтэй хуйвалдаад нотлох баримтыг гаргаж өгөөгүй, дараа нь миний амь насанд заналхийлж байгаад хэргийг татуулсан.
Шүүхэд хандахаас өмнө ******* ******* *******инд хандаж хохирлоо барагдуулах гэсэн боловч хэрэг хаагдсан тул хохирлыг барагдуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Утсаар тайлбарлахад хэрэв хэрэг нээлттэй бол бид хохирлыг барагдуулахаас татгалзахгүй байсан гэх агуулгатай зүйл ярьсан. Хэлснийх нь дагуу хэргийн материалыг авч үзэхэд Чингэлтэй дүүргийн шүүгчидтэй хуйвалдан миний биеийг гүтгэсэн баримт бүрдүүлээд хэргийг буцаасан байлаа. Би 1992 онд энэ *******ийг анх байгуулж байсан хун нь надад ажлын санал тавьж мэргэжлийн зөвлөгөө өгсөн хүн байдаг. Тэр хүний зөвлөсний дагуу би ажил мэргэжлээ зөв зохицуулсандаа үргэлж талархаж явдаг учраас мөн л энэ *******ны талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл гаргахаас зайлсхийж өмнөхийн адил *******ны буруу биш харин *******ны ажилтны хайхрамжгүй алдаанаас шалтгаалан мэдээлэл буруу бичигдсэнээс гэх агуулгатай гомдол гаргасан. Гэтэл *******ны зүгээс мөн л № дугаартай Эрүүгийн хэргийг шалгах явцад гаргаж өгөөд хуурамч гэдэг нь тогтоогдсон баримтуудаа дурдан эсэргүүцэж эхэлсэнд эхлээд гайхсан. Учир нь Эрүүгийн хэргийн материал авч үзвэл *******ны ярьж байгаа зүйлс нь үндэслэлгүй болох нь тогтоогдох атал яагаад ингэж байгааг эхлээд ойлгоогүй. Тэгээд зарим баримтыг эргэн үзвэл 2012 онд хууль зөрчиж байгаад надтай биеэр таарч байсан, Чингэлтэй дүүргийн шүүгчидтэй хуйвалдан иргэний хэргийг будилаантуулсан, сүүлдээ миний амь насанд заналхийлсэн хэргийг зохион байгуулсан болзошгүй тухайн үед *******ны хуульч байсан Ц. гэгч нь одоо захирал болчхоод дахин шүүхийг басамжлан хууль зөрчиж байгааг олж мэдлээ. Түүнтэй маргахгүйн тулд № дугаартай Эрүүгийн хэргийн материалыг үзэх гэтэл Нийслэлийн Прокурорын архиваас хэргийн материалыг биетээр нь авч устгаад энэ ул мөрөө баллахын тулд Прокурорын архивын мэдээллийн санд хууль зөрчин нэвтэрч бүртгэлийн нэг бүрчлэн устгасан бүлэг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдлоо. Үүнийг захиалагч нь ******* ******* ******* байх боломжтой гэж хардах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шалгагдаж байхад П. нь хэд хэдэн удаа хэргийн материалтай танилцаж хуулж авч байсан баримт байх боловч дүүргийн шүүхэд өгсөн баримт устгагдсан хэргийн 2012 оны 1 сард буцаасан байхад 5 сард УЕП-ын газраас татан авч байсан баримт байсан. Ц. нь тухайн үед хэргийг хий улс төржүүлж үүнийг ******* ******* *******ны захирал Б.гийн сонгуульд орох ажилтай хутгахыг оролдож байв. Миний хувьд энэ асуудал нь улс төрийн асуудал биш дээр нь Б. миний хүндэлж явдаг *******ируудын нэг тул үнэхээр буруу ойлголт гарч болзошгүй гэсэн болгоомжлол төрсөн тэр үеийн Чингэлтэй дүүргийн шүүгчид ямар ч ёс суртахуунгүй, хууль ёсыг уландаа гишгэсэн хүмүүс байсан учраас хэргээ түр татаж байлаа. Ингэхдээ би Б.гийн сонгуулийн ажил дууссаны дараа гомдлоо дахин сэргээлгэх тухай ярьж байсан. Гэтэл Эрүүгийн хэргийн материалыг сонгуультай өрсөн 2012/05/12-ны өдөр хулгайлуулсан байж болзошгүй нотлох баримт олдоод байна.
2022/05/15-нд нэхэмжлэл гаргахдаа ******* ******* *******ны дутуу олгосон мөнгө болох 5,343,320 төгрөг дээр нь 2012/03/01-2022/05/15-ны хооронд миний мөнгөнд бодогдох хүү 15,594,507 төгрөг, эдгээрийн нийлбэр болох нийт 20,466,582.00 төгрөг нэхэмжилсэн байсан. -ны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан шүүх процесс гацсан тул алдагдсан боломжийн өртгийг 2024.04.26-ны өдрөөр шинэчлэн тооцон нийт 27,041,122.06/хорин долоон сая дөчин нэгэн мянга, нэг зуун хорин хоёр төг 06 мөнгө/ төгрөг болгон өөрчилж байна. ******* ******* *******ны буруугаас шүүх процесс гацсан гэх үндэслэл нь маргаж байгаа асуудлаар өмнө нь дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад миний хадгаламжийг бүрэн өгөлгүй хохироосон нь тогтоогдсон. Эрүүгийн хэргийг шалгах явцад эхний удаад *******ны одоогийн гаргаж өгсөн баримтууд дээр үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Гэвч дараа нь *******ны гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтууд нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас хэрэгсэхгүй болсон шийдвэрийг хүчингүй болгож сэргээн шалгаад миний хадгаламжид гүйлгээ хийж мөнгө дутааснаас миний мөнгийг бүрэн олгоогүй гэмт буруутай нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл надад дутуу олгосон мөнгө нь хадгаламжийн хүүг буруу тооцсон зүйл биш харин хадгаламжийн дансанд хууль бус гүйлгээ хийж мөнгө авсан үйлдэл болох нь тогтоогдсон юм.
******* ******* *******ны Гүйцэтгэх захирлын орлогч Ц. нь энэ хэргийн талаар маш сайн мэдэж байгаа. Тэр өмнө нь шүүгчтэй үгсэн хуйвалдаж хууль зөрчин нотлох баримтыг гаргаж өгөлгүй шүүх хурал хийлгэх гэсэн, миний амь насанд заналхийлж байгаад хэргийг татуулж байсан. Дараа нь нэр бүхий шүүгчид үгсэн хуйвалдаж шүүх хурал хийсэн гэх хуурамч материал бүрдүүлэн хэргийг буцаахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг устгасан нь тогтоогдож байна. Эрүүгийн хэргийн материалыг Прокурорын архиваас хууль бусаар авч устгасан, ул мөрөө баллах зорилгоор Прокурорын мэдээллийн цахим сангийн бүртгэлийг давхар устгасандаа эрдэж шүүхэд худал мэдүүлэг өгөөд байгаагаас хэрэг шийдэгдээгүй байна.
2023/11/11-ний өдөр хуульд заасан эрхээ эдлэн Эрүүгийн хэрэгт шалгагдсан байдлаар нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хүргүүлсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл хууль хэрэгжүүлэхгүй, тайлбараа ирүүлэхгүй, шүүхийн үйл ажиллагааг гацааж байгаагаас хугацаа сунжирч, тэр хирээр мөнгөн хохирол нэмэгдсээр байгаа тул нэмэгдсэн хугацаанд ноогдох алдагдсан боломж/хүүг нэмж нэхэмжилж байна. Б. дээр очсон чинь 6 сар байсан гэж би буруу бичсэн байна 1 жил байсан гэж өөрөө хэлдэг, дотоод хяналтын алба 6-н сарын дараа шатлалтай болгосон.
Тооцоог тайлбарлах нь
А. 2012/03/01-2022/05/15-ны өдрөөр тооцсон алдагдсан боломжийн өртөг/хүү 15,594,507.00 төгрөг байсан. Үүнээс хойшхи хугацаа буюу 2022/05/16-2024/04/16 ны хооронд нэмж 6,103,295.06 төг-ийн хүү олох боломжоо алдсан. Ингээд 2012/03/01-2024/04/26-ны хооронд ******* миний мөнгийг шаардсан хугацаанд олгоогүйгээс 21,697,802.06 төг-ний хүү олох боломжоо алдсан байна. Хүү тооцсон хугацаа, Нийт бодогдох хүү 2012/03/01-2022/05/15 хүртэл 15,594,507.00 төгрөг, 2022/05/15-2024/04/26 хүртэл 6,103,295.06 төгрөг, нийт хүү 21,697,802 төгрөг.
2012/03/01-ны байдлаар миний хадгаламжаас дутуу олгосон үнийн дүн 5,343,320 төгрөг хэвээр байна. Дээрх дүнгийн нийлбэр нь 27,041,122.06 төгрөг болж байгаа бөгөөд энэ нь миний нэхэмжилж байгаа нийт дүн болно. гэв.
Хариуцагч ******* ******* *******" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбар болон хүсэлтийг гаргаж байна. А/ Иргэн С.*******ын тоот хадгаламжийн дансны тухайд: Тус *******анд иргэн С.******* нь 2006 оны 09 сарын 25-ны өдөр тоот хадгаламжийн дансыг 2 жилийн хугацаагаар нээлгэж, уг хугацаа дууссаны дараа 2008 оны 10 сарын 30-ны өдөр тус *******ны салбар дээр өөрийн биеэр ирж, тоот хадгаламжийн дансны хугацааг 6 сараар сунгуулахаар Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт-д гарын үсэг зурж баталгаажуулж, Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ (цаашид гэрээ гэх)-г байгуулсан. Тус ******* нь хадгаламжийн хугацаа дуусч байгаа талаар харилцагчид мэдэгдэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй боловч 2009 оны 04 сарын 30-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусч байгаа талаар иргэн С.*******т мэдэгдсэн. Харин иргэн С.******* нь тус хадгаламжийн хугацааг 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусаж буйг мэдсэн боловч хадгаламжаа сунгуулах хүсэлтийг *******анд гаргаагүй тул хууль болон гэрээнд заасны дагуу тоот хадгаламжийн дансыг хугацаагүй хадгаламж руу шилжүүлсэн байдаг. Ийнхүү хугацаатай хадгаламж нь 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж, иргэн С.*******тай 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнд заасны дагуу хугацаатай хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 15.44% (сарын 1.203%)-ийн хүүгээр тооцож 4,256,776.64 төгрөг, хугацаагүй хадгаламж руу шилжүүлсэн 2009 оны 04 сарын 30-ны өдрөөс 2009 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагүй хадгаламжийн хүүгийн тооцооллыг жилийн 6.0%-ийн хүүгээр тооцож 2,274,160.83 төгрөг, нийт 6,530,937.47 төгрөгийн хүүг тоот хадгаламжийн дансанд хууль болон гэрээнд заасны дагуу тус тус олгосон болно.
Б/Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Иргэний хуулийн 454.8 дахь хэсэгт Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж заасан. Иргэн С.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлтэй танилцахад тэрээр тус *******анд хадгалуулсан мөнгөө шаардаагүй, харин хүүгийн зөрүүг шаардсан байна, Ийнхүү зөрүү хүү шаардах эрх бий болгох харилцаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байна. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч С.******* нь гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан байдаг. Харин 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн шүүхийн Нэхэмжлэлийг буцаах тухай тогтоол гарснаас хойш аль хэдийн 3 жил өнгөрсөн байх тул уг нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон байна. Иймд, Нэхэмжлэгч С.*******ын хадгаламжийн хүүгийн зөрүү шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Хэрэгт авагдсан *******ны хуулга, архиваас авсан хавтаст хэрэгт байгаа нотариатаар баталгаажуулсан хадгаламжийн дэвтрийн бичилтүүд зэргээс харахад сар болгон хүүгийн бичилт хийгдэж явсан. Анхнаасаа гэрээ болон хугацаа сунгуулах хүсэлтдээ 6 сар гэдгийг хүлээн зөвшөөрч харилцагч өөрөө гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр тэр зурсны дагуу бид 6 сарын хугацаанд хугацаатайгаар, үлдсэн хугацаанд хугацаагүй хадгаламж руу шилжүүлж тус тус хүүг тооцоолж олгосон. Энэ олгосон харилцаан дээр харилцагч өөрөө маргаагүй. Түүнчлэн үүнтэй холбоотой, *******ны ажилчидтай холбоотой эрүүгийн хэрэг нь эхлээд хэрэгсэхгүй болгоод, хэрэгсэхгүй болсныг хэрэгсэхгүй болгоод явсан ч хамгийн сүүлд 2011 оны 1 сарын 5-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож дуусгасан. Банкны хувьд анхнаасаа 6 сарын хугацаатай хадгаламжаар тохирч гэрээ байгуулж, гэрээний дагуу харилцагч маань сар бүр хадгаламжийн дэвтэр дээрээ бичилт хийлгэж хүүг нь олгож явсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учир гэм хорын дагуу *******ны зүгээс хууль бусаар хадгаламжийн данснаас мөнгө авсан үйл баримт тогтоогдохгүй зөвхөн нэхэмжлэгчийн амаар өгч байгаа тайлбараар яригдаж байгаа. Анх мөнгөн хадгаламжийн гэрээ гэж шаардсан боловч хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал яригдмагц гэм хороор шаардсан. Гэм хор нь ямар нэг бодитоор нотлогдсон бичмэл нотлох баримтаар гэрчлэгдсэн зүйл байхгүй. Иймд гэм хороор харилцагчид ямар нэг хохирол учруулаагүй. Зөвхөн мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу тухайн харилцагчтай харилцаа тогтоож, хадгаламжийн харилцаа дууссан. Тухайн харилцагчийн хадгаламжийн дэвтрийн бичилтээс харахад тухайн хадгаламжаа 2009 оны 12 сарын 30-ны өдөр татан авсан байдаг. Мөн тухайн хэрэг нь 2011-2012 оны хооронд 3 шатны шүүхээр хэлэлцээд явахад эхний 2 шатанд хэдийгээр хүчингүй болсон ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй орхисон. Дээд шатны шүүхийн дүгнэлтээр дурдагдаад байгаа хуулбар байсан, хуульд заасан шаардлага журмын шаардлагыг ноцтой зөрчөөд хуульд заасан шаардлага хангаагүй баримт гэж үнэлсэн боловч бусад хэрэгт авагдсан баримтууд нь шаардлага хангасан, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, хадгаламжийн дэвтрийн бичилт, түүнчлэн шинжээчийн дүгнэлт, дээд шүүхээс буцаад анхан шатанд ирээд Сангийн яам болон Монгол *******наас тодруулга авсан бичиг зэргээр нотлогдож байгаа. 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2 жилийн хугацаатай хадгаламжийн хугацаа нээлгэсэн. Тухайн үед энэ хадгаламжийн хугацааг 6 сарын хугацаатай, 2008 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөнгөө байршуулаад таны хадгаламжийн хугацаа дууссан байна гэж *******наас мэдэгдсэн. 2013 оны өдөр тухайн хадгаламж дахь мөнгөө аваад дансаа хаасан.
Иймд баримтуудын хүрээнд ******* одоо нэхэмжилж байгаа шаардлагын хүрээнд хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна. гэв.
Иргэдийн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч ******* нь ******* ******* *******инд мөнгө хадгалах гэрээ байгуулж мөнгөө авах үед нь хүүг нь дутуу бодож олгосон ******* нь миний амь насанд заналхийлж хүнд сурталыг *******ны зүгээс гаргасан гэх боловч сэтгэл санааны хохирлоо нэмэлгүй дутуу бодогдсон хүүгээ нэхэмжилж байна гэж үзэж байна. Тухайн хэрэгт хамааралтай ажилтан албан тушаалтныг төлөөлсөн хөндлөнгийн хүмүүс учир хэргийн талаар үнэн бодитой ярьж чадахгүй байна. ******* ******* байгууллагын зүгээс ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн ч үүнд дөрөөлж мөнгө шамшигдуулсан байж болзошгүй. Банкны зүгээс ажилтандаа анхаарал хандуулж хөгжиж дэвшихэд сэтгэхүй тал дээр хяналт тавьдаггүй учраас маш удаан. Бүх салбар нь удаан үйлчилгээтэй гэж дүгнэж байна. Тийм учраас алдаа гаргасан алдаагаа нууж дарахыг хүсэж хуйвалдаж мөнгө шамшигдуулсан байх магадлалтай. Цаасан дээр байгаа баримтыг үгүйсгэж өөрсдийн эсрэг ашиглаж байна. Нэхэмжлэгчийн талаас гаргаж буй нэхэмжлэл шаардлагыг үнэн зөв гэж үзэж байна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан Хэрэг шийдвэрлэгдээгүй буцаагдсан шалтгаан(тайлбар,нотлох баримт ), С.*******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа, дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолын хуулбар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 668 дугаар тогтоолын хуулбар, дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар албан бичгийн хуулбар, дүүргийн шүүхийн Мэдэгдэх хуудасны хуулбар/1-р хавтас, хх-26-27/, дүүргийн Ерөнхий шүүгчээр уламжлан шүүгч н.Алтанцэцэгт гэсэн албан бичгийн хуулбар/1-р хавтас, хх-28, 31-34/, дүүргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолын хуулбар, дүүргийн шүүхэд 2011 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.*******ын Хүсэлт, дүүргийн шүүхийн хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсан тухай баримт, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/445 дугаар албан бичгийн хуулбар, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн № дугаар тогтоолын хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Мэдээллийн баазыг засварласан гэх гарчигтай 2 хуудас баримтын хуулбар, Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № дугаар тогтоолын хуулбар, Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай Улсын ерөнхий прокурорын орлогчийн 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №8 дугаар тогтоолын хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 64 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/445 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбар, Ерөнхий прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 8/1940 дугаар албан бичиг, 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай прокурорын № дугаар тогтоолын хуулбар, ******* ******* ******* ХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн № дугаар Албан бичгийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн дугаар албан бичгийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн № Албан бичгийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн № дугаар Албан бичгийн хуулбар, 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн № Албан бичгийн хуулбар, 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ******* ******* ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 06 дугаар тогтоолын хуулбар,
Хариуцагч талын баримтаар гаргасан ******* ******* ******* ХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* *******ны гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаал түүний хавсралтын хуулбар/1-р хавтас, хх-73-79/, ******* ******* *******ны гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаал түүний хавсралтын хуулбар/1-р хавтас, хх-80-82/, С.*******ын дансны хуулга/2008.10.30-2009.10.30/,
Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн ******* ******* ******* ХК-иас 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ******* ******* *******инд О. гаргасан тоот гэрээг сунгуулах хүсэлтийн хуулбар, 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № дугаар хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээний хуулбар, Дээрх сунгуулах хүсэлтийн дагуу хадгаламжийн хугацааг сунгасан гүйлгээний баримт/1 хх-ийн 83х/, Шүүхийн тусгай архиваас гаргуулсан С.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ХК-д холбогдох нийт 3 хавтас, 565 хуудас хэрэг/ХИ-522, ХИ-523, ХИ-524/, ******* ******* ******* ХК-иас ирүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 6/6040 дугаар албан бичиг, С.*******ын дансны хуулга/2008.01.01-2022.11.30/, С.*******ын Депозит дансны хуулга/2006.01.01-2025.09.11/, ******* ******* ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаар тогтоолын хуулбар, ******* ******* ******* ХК-иас ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичиг, ******* ******* ******* ХК-ийн дүрмийн хуулбар, ******* ******* ******* ХК-ийн Гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагааны журмын хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдуулан хүүгээс дутуу олгосон 5,343,320/таван сая гурван зуун дөчин гурван мянга гурван зуун хорь/ төгрөг, олох байсан хүүгийн орлогод 21,697,802.06/хорин нэгэн сая зургаан зуун ерэн долоон мянга найман зуун хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг, нийт 27,041,122.06/хорин долоон сая дөчин нэгэн мянга нэг зуун хорин хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000/хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* ******* ******* ХК нь баримтуудын хүрээнд ******* одоо нэхэмжилж байгаа шаардлагын хүрээнд хариуцлага хүлээх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маргасан.
Иргэдийн төлөөлөгч нь дүгнэлтдээ нэхэмжлэгчийн талаас гаргаж буй нэхэмжлэл шаардлагыг үнэн зөв гэж үзэж байна гэв.
Шүүх бүрэлдэхүүн дор дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчид О. Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх тухай хүсэлт, нэхэмжлэгчийн Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт гаргасан болох нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх тухай хүсэлтүүдийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчтай № Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан болох нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ий 1, 2 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр мөнгөн хөрөнгийг хадгалах, хугацаатай мөнгөн хадгаламжийн хүү бодож нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч нь зарлагын гүйлгээ гаргахгүй хадгалуулах үүргийг тус тус хүлээсэн болох нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-т Мөнгөн хадгаламжийн гэрээгээр ******* ... хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан олгох, нэхэмжлэгч нь хадгалуулах үүргийг тус тус хүлээсэн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн № Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан Мөнгөн хадгаламжийн гэрээ-ий шинжтэй байна.
Маргаан бүхий Гэрээний 2-ын 2.1-т МNT 6 сарын хугацаатай, сарын 1,208 хувийн хүүтэй гэжээ.
Нэхэмжлэгч нь Гэрээний хугацааг 6/зургаа/ сарын хугацаатай байгуулаагүй, Гэрээг 1/нэг/ жилийн хугацаатай сунгуулахаар хүсэлт гаргаж өгсөн боловч *******ны ажилтан Б. нь гэрээ сунгах хүсэлт болон гэрээний маягтуудад зөвхөн дээд хэсгийг бөглөж гарын үсэг зурж өгөх хэрэгтэй, сунгалтын талаарх мэдээллийг компьютерт оруулж, нягтлан үзсэний дараа өөрөө бөглөнө гэж хүлээн аваад, дараа нь хадгаламжийн хугацааг сунгахдаа алдаа гаргасны уршгаар буюу хадгаламжийн 1/нэг/ жилийн хугацааг 6/зургаа/ сараар сунгасны улмаас үлдэх 6/зургаа/ сарын хугацаанд бодогдох ёстой буюу авах ёстой байсан хүү, олох ёстой байсан хүүгийн хохирол учирсан, *******ны ажилтан Б. нь өөрийн гаргасан алдаатай үйлдлээ нуухын тулд гүйлгээний баримтыг зассан болох нь тогтоогдсон гэж маргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч болон Б.гийн гаргасан гэх дээрх үйлдлийн талаар 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан болох нь 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Өргөдөл гаргагчид хууль сануулсан тухай тэмдэглэлийн болон С.*******ын 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдөр дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.
дүүргийн Цагдаагийн хэлтсээс С.*******ын гаргасан гомдлын хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай саналыг 2010 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр прокурорт гаргаж, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр С.*******ын гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь 2010 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн болон 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналын хуулбар, 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргасан байх ба хэрэг бүртгэлтийн явцад хийгдвэл зохих шаардлагатай зарим ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, дутуу шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн № Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн П., Б. нарт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан болох нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн № Прокурорын тогтоолын хуулбар, Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5/777 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Дээрх мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт, Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ зэрэг баримт дээрх бичвэрүүд нь С.******* болон Б. нарын хэн алиных нь гараар бичигдсэн болох, дээрх баримтууд дээрх цифрүүд нь С.*******, Б. нарын хэн алиных нь гараар бичигдсэн болох, С.*******ын хадгаламжийн хугацаа сунгах хүсэлтэд зурагдсан 6-н цифр С.*******, Б. нарын хэнийх нь гараар зурагдсан болохыг тогтоолгох шинжээч томилсон болох нь 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Шинжилгээ хийлгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № Шинжээчийн дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх 2 ширхэг хүсэлт дээрх , 452391615 гэсэн бичвэрээс бусад гар бичмэлүүд нь С.*******ын бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ, хүүхдийн мөнгөн хадгаламжийн гэрээ гэсэн маягтуудыг нөхөж бичсэн Хадгалуулагчийг төлөөлж, гэсэн үгийн дор байх С.*******... С.******* ... гэсэн бичиглэлүүд нь С.*******ын бичгийн хэвийн загваруудтай тохирч байна. Дээрх 2 ширхэг хүсэлт болон гэрээнүүдийн бусад гар бичмэлүүд нь Б.гийн бичгийн хэвийн загваруудтай тохирч байна С.*******ын хадгаламжийн хугацаа сунгах хүсэлтэд сараар сунгах гэсэн үгийн урд талд бичигдсэн 6 гэсэн бичвэр С.*******ын бичгийн хэвийн загвартай тохирч байна гэжээ.
Нэхэмжлэгчийн хариуцагчид гаргасан 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх тухай хүсэлт дэх 6 гэсэн бичвэр нь нэхэмжлэгчийн бичгийн хэв загвартай тохирсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № Шинжээчийн дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 02-р сарын 03-ны өдрийн № Таны 2010.01.29-ний өдрийн дугаар бүхий хүсэлтийн дагуу шинжилгээнд ирүүлсэн А5 хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээрх хөх өнгийн будагч бүхий бичгийн хэрэгсэл ашиглан бичсэн гар бичвэр нь миний бие, овогтой, хүсэлт гаргасан гэсэн үгнүүдийн ард байрлах гар бичвэрийг шинжилгээнд харьцуулах, загвар болгон хугацаатай хадгаламжийн гэрээ гэсэн баримтын баруун доод буланд байх иргэн С.******* бичсэн гэх гарын үсгийн загвартай харьцуулан шинжилж үзэхэд бичгийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Харин шинжлэгдэж буй 6 гэсэн цифртэй харьцуулах загвар ирүүлээгүй байх тул шинжилгээ хийх боломжгүй байна. Жич: Загвар хангалттай ирүүлбэл шинжилгээ хийхээс татгалзах зүйлгүй гэх албан бичгийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № Танайхаас ирүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт гэх баримт дээрх шинжлэгдэж буй тоо нь харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын бичсэн гэх тооны бичвэрүүдтэй тохирохгүй байна гэх Албан бичгийг нотлох баримтаар гарган өгчээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № Албан бичигт танайхаас ирүүлсэн 2008 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт гэх баримт дээрх шинжлэгдэж буй тоо нь харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын бичсэн гэх тооны бичвэрүүдтэй тохирохгүй байна гэсэн байх боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № Шинжээчийн дүгнэлт нь Хадгаламжийн дансны хугацаа өөрчлөх хүсэлт, Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээнд бичигдсэн бичвэрүүдийн талаарх сүүлийн дүгнэлт байх ба зохигчид энэ үйл баримтын талаар дахин болон нэмэлт шинжилгээ хийсэн гэх тайлбар гаргаагүй болно.
Зохигчид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн № Шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Б.д холбогдох эрүүгийн № дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 ... дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын ОЛСОН нь: хэсэгт ... ******* ******* *******ны харилцагч С.******* нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *******тай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацааг 1 жилийн хугацаагаар сунгуулахаар гэрээ хийснийг тус *******ны теллер Б. 6 сар гэж гараар бичсэнээс болж надад 3.723.410 төгрөгийн хохирол учруулсан уг 6 гэсэн цифрийг би бичээгүй гэсэн гомдол гаргасныг дүүргийн Цагдаагийн хэсгийн хэрэг бүртгэгч а/х А. шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт ирүүлснийг, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А. материалыг хянаад 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзаж шийдвэрлэсэн байна.
Дээрх прокурорын шийдвэрийг иргэн С.******* эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасны дагуу тус газраас эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзаж шийдвэрлэсэн материалыг хянаад дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.гийн 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан дугаартай тогтоолыг хүчингүй болгож П., Б. нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Иргэн П. нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж гомдол гаргасны дагуу түүнд холбогдох хэргийг тус газраас татаж хянаад *******ны дотоод программ хангамжид нэвтэрч компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, сүйтгэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр прокурорын тогтоолын Тогтоох хэсгийн П.д холбогдох хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг гэсэн тогтоолд өөрчлөлт оруулсан байна. Б.д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянахад ******* ******* *******ны харилцагч С.******* нь 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр *******тай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний хугацааг сунгуулахдаа 1 жилийн хугацаагаар сунгуулахаар гэрээ хийснийг тус *******ны теллер Б. 6 сар гэж гэрээнд гараар бичсэнээс болж 3.723.410 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад *******ны дотоод программ хангамжид нэвтэрч компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон, сүйтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Нөгөөтэйгүүр ******* ******* *******ны теллер Б. нь эд хөрөнгийн болон бусад ашиг олох эрэлт хэрэгцээгээ хангах зорилгоор компьютерийн мэдээлэл, төхөөрөмжийг өөрчилсөн, эвдэлсэн, гэмтээсэн, сүйтгэсэн шунахайн сэдэлт тогтоогдоогүй байна ... гэсэн үндэслэл заажээ.
Эрүүгийн дугаартай хэргийн мөрдөн байцаалтын явцад мөнгөн хадгаламжийн гэрээний хугацааг сунгуулахдаа 1 жилийн хугацаагаар сунгуулахаар гэрээ хийснийг хариуцагчийн теллер Б. 6 сар гэж гэрээнд гараар бичсэн үйл баримт тогтоогдоогүй байна.
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-т Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй., мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ ... дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь Б. хариуцагчид хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар учирсан гэм хор нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаантай холбоотой, мөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учирсан байх шаардлагатай.
Маргаан бүхий хугацаатай хадгаламжийн хугацааг сунгуулахад нэхэмжлэгч нь 1/нэг/ жилээр сунгуулсан, хариуцагчийн ажилтан Б. нь 6/зургаа/ сараар сунгасан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч болон хариуцагчийн ажилтны хууль бус дээрх үйлдлийн улмаас гэм хор учирсан, өөрт учирсан хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон байх боловч хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас буюу гэрээний бус зөрчлийн улмаас нэхэмжлэгчид 5,343,320/таван сая гурван зуун дөчин гурван мянга гурван зуун хорь/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид 5,343,320/таван сая гурван зуун дөчин гурван мянга гурван зуун хорь/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 21,697,802.06/хорин нэгэн сая зургаан зуун ерэн долоон мянга найман зуун хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй байх тул нэхэмжлэгчээс гарсан зардал гэх 20,000/хорин мянга/ төгрөгийг хариуцагч хариуцах үндэслэлгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь Нийслэлийн Прокурорын архиваас хэргийн материалыг биетээр нь авч устгаад энэ ул мөрөө баллахын тулд Прокурорын архивын мэдээллийн санд хууль зөрчин нэвтэрч бүртгэлийн нэг бүрчлэн устгасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж маргасан боловч хэргийн баримтаар хариуцагчийг гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
Нэхэмжлэгч хариуцагч нь хадгаламжийн дансыг шатлалтай болгосон, хүүгээс хүү бодох ёстой, нөхцөлт мөнгөн хадгаламжийн гэрээ гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь Монгол*******ны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Аргачлал батлах тухай тушаалын "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ын 1 дүгээр хавсралт Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцоололд заасан хүүгийн хэмжээг бодох, тооцох тухайлсан аргаар буюу нийлмэл хүүг тооцох арга зэрэг тухайлсан журамд заасан аргаар хүүг тооцох ёстой гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
Шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч ******* ******* ******* ХК-иас хадгаламжийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06/хорин долоон сая дөчин нэгэн мянга нэг зуун хорин хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000/хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.*******ын хариуцагч ******* ******* ******* ХК-иас хадгаламжийн дутуу олгосон хүү, түүнээс олох ёстой байсан орлого 27,041,122.06/хорин долоон сая дөчин нэгэн мянга нэг зуун хорин хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг, баримт хувилуулахад гарсан зардал 20,000/хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ
ШҮҮГЧИД Н.ГАНТУЯА
Л.ЗОЛЗАЯА