| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2438000000384 |
| Дугаар | 2025/ДШМ/38 |
| Огноо | 2025-06-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/38
2025 06 25 2025/ДШМ/38
Ц.Бид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч: Ц.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бид холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн Г овогт Цийн Б, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Исуманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тИорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Исумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд 2015 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн, 2022 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн /регистрийн дугаар ......./.
Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “И” караокены хойд талын хашаанд иргэн М.Батмөнхтэй маргалдаж улмаар түүнийг хашааны банзаар цохиж цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл учруулж хүнийг алах,
2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “А” гурилын дэлгүүрийн гадна иргэн Д.Дгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбИид хүндэвтэр гэмтэл учруулан Самсунг А-50 загварын гар утсыг нь хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гэгээн овогт Цийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг, тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 (арван хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтаар шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасныг баримтлан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нэмж нэгтгэн оногдуулсан 12 (арван хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 (арван хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид оногдуулсан 12 (арван хоёр) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн цагдан хоригдсон 100 (нэг зуу) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Боос 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Эд, 308,590 (гурван зуун найман мянга таван зуун ер) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дд тус тус олгож, хохирогч Д.Д нь сэтгэл санааны болон эмчилгээний хохирол 9,691,410 (есөн сая зургаан зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун арав) төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ц.Боос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.Боос 1,693,288 (нэг сая зургаан зуун ерэн гурван мянга хоёр зуун наян найм) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, Эрүүгийн 000дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0,5 литрийн хэмжээтэй “Хамаг монгол” нэртэй архины шил 1 ширхэг, 0,5 литрийн хэмжээтэй “Хишиг” нэртэй архины шил 1 ширхэг, 167*14.4 см хэмжээтэй банз 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн 11.4-р зүйлийн 1, 17.2-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бИит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
1.Шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч, гэрч Ж.Эрдэнийн мэдүүлсэн мэдүүлгийг бүхэлд нь үнэлэхгүйгээр тИорхой хэсэгт ач холбогдол өгч дүгнээд байна. Шүүх хуралдаан дээр гэрч, иргэний нэхэмжлэгч Ж.Э мэдүүлэхдээ “...би нэг зүйлд эргэлзэж байна өөрөөр хэлбэл надад утас худалдсан хүн маш их гацаж ярьдаг, нэг үг хэлэх гэж гацаад таг болчихдог хүн байсан. Гэтэл өнөөдөр энэ шүүгдэгч огт гацахгүй мэдүүлээд яриад байгаад би гайхаж, эргэлзэж байна. Мөн мөрдөгч таньж олуулах ажиллагааг хийхээс өмнө надад уг хүний зургийг явуулсан, мөрдөгчийн явуулсан уг хүний зураг Иоо ч миний гар утас дээр байгаа...” гэж мэдүүлж байсан мэдүүлгүүдийн хэсгийг шүүх үнэлж дүгнэсэнгүй.
...Хохирогч Д.Дгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн царайг айсандаа болоИ хараагүй, биеийн ерөнхий байдал, өндөр нам, өмссөн хувцсаар нь дүрсэлж мэдүүлж байгааг мөн л шүүх үнэлж дүгнэсэнгүй.
2.Мөрдөгчийн тэмдэглэлд камерын бичлэгт /хх-н 169-177/ үзлэг хийсэн боловч бичлэгийг бичлэг хэлбэрээр хуулбарлан хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэх боломжгүй /яагаад ямар шалтгаантай хуулбарлах боломжгүй байгаа нь тИорхойгүй/ гэж тэмдэглэгдсэн байдаг. Гэтэл шүүх хуралдаан дээр хохирогч Д.Д, гэрч иргэний нэхэмжлэгч Ж.Э нар мэдүүлэхдээ “...камерын бичлэгийг мөрдөгч өөрийн гар утас дээр хуулагдсан байсныг бичлэгээр үзүүлсэн, мэдүүлэг авсан, бид камерын бичлэгийг үзсэн /мөрдөгчийн гар утас дээр бичлэг байсан/...” гэж мэдүүлснээр мөрдөгчийн дээрх тэмдэглэл үгүйсгэгдсэн тул камерын бичлэгт үзлэг хийсэн нотлох баримтуудыг хасуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй.
3.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн гэрч Ц.Быг оролцуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй.
... “Алтандуулга” гурилын дэлгүүрийн гадна Д.Д дээрэмдүүлсэн тухай гэмт хэргийг шалгахдаа мөрдөгч нь уг гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Ц.Б хаана амьдарч байсан, эрүүл мэндийн байдал ямар байсан талаар огт мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй, энэ талаар тИруулж холбогдох асуулт, тайлбарыг гэрч Ц.Баас огт асууж мэдүүлэг аваагүй байгаа нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүхийн тогтоолд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Ц.Бийг Исумын хүн эмнэлгийн эмч дуудлагаар үзэж, дуудлагаар очсон эмнэлгийн машинаар шүүгдэгч Ц.Б нь биеийн байдал хүнд ах Нэргүйн гэрээс дүү Ц.Бы гэрт тээвэрлэгдэн хүргэгдсэн талаарх эмнэлгийн баримтыг мөн анхан шатны шүүх үнэлж дүгнэсэнгүй.
...Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гар утсыг нь хууль бусаар авсан гэх үйлдлийн талаар мэдэхгүй байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.
ТИОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Прокуророос шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “И” караокены хойд талын хашаанд иргэн М.Батмөнхтэй маргалдаж улмаар түүнийг хашааны банзаар цохиж цээж хэвлийн хавсарсан битүү гэмтэл учруулж хүнийг алах,
2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “А” гурилын дэлгүүрийн гадна иргэн Д.Дгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж түүний бие махбИид хүндэвтэр гэмтэл учруулан Самсунг А-50 загварын гар утсыг нь хууль бусаар авч 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт нь гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн бИитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Уг зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бИит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг … яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зохицуулсан.
Анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн бИит байдалд нийцсэн эсэхийг өөрийн дотоИ итгэлээр үнэлж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх дүгнэлт хэргийн бИит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах гомдлын тухайд:
1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг, худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулан мэдүүлэг авсан байх ба хохирогч Д.Д, гэрч Ж.Э нар шүүгдэгчийг хэрхэн таньж буй талаараа мэдүүлснийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийг таньж олуулах ажиллагааг гэрэл зураг ашиглан явуулж, тэмдэглэл үйлдсэн, тэмдэглэлд хохирогч, гэрч нар шүүгдэгчийг нэрлэн заасан талаар тусгасан байх ба уг ажиллагааг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.Шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтийг хүлээн авах эсэх, хэрхэн шийдвэрлэх нь тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээний асуудал учир өмгөөлөгчийн “...нотлох баримтуудыг хасуулах хүсэлт”-ийг хүлээж аваагүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.
4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бын хохирогч Д.Дгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулж, Самсунг А-50 загварын гар утсыг хууль бусаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан байдлыг хангалттай шалгаж тИруулсан байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын давж залдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ