| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00514/И |
| Дугаар | 150/ШШ2026/00048 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 150/ШШ2026/00048
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......... хот, ........ дүүрэг, ...... дугаар хороо, ........ гудамж, ...... тоот “............” ХХК-ний (РД:........) нэхэмжлэлтэй ....... аймаг, ...... сум, ..... дүгээр баг, ...... тоотод оршин суух иргэн .......... (РД:............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 834,918.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.............” ХХК-ний гүйцэтгэх захирал .......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 42727 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж . ........ тоот дансанд 210,000 төгрөгийн зээлийг Unipay зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч ......... удаа дараа зээлээ төлөхийг шаардаж ........ дугаараа холбогдож сануулсан огт төлөлт хийхгүй өдийг хүрсэн болно гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* нь ........... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 474,152.66 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“............” ХХК-нь ........ зээлийн гэрээний үүрэгт 474,152.66 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь “М................” ХХК-ний нэхэмжилж буй 474,152.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 27-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.” ХХК-ний улсын тэмдэгтийн хураам...........жид төлсөн 14,874.59 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .......... төлөх улсын тэмдэгтийн хураамж 14,874.59 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“.................” ХХК-ний нэхэмжлэлтэй ............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 474,152.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “..............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,874.59 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. улсын тэмдэгтийн хураамжид 7,438 төгрөг, орон нутгийн орлогоос 7,438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.............” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА