| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00520/И |
| Дугаар | 150/ШШ2026/00051 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 150/ШШ2026/00051
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ....... аймаг, ......... сум, ....... эрэг ..... дугаар баг, .......... төвийн байранд байрлах “...........” ХК-ны ......... салбарын (РД:........) нэхэмжлэлтэй ......... аймаг, ......... сум, ......... дугаар ......... тоотод оршин суух иргэн ........... (РД:...........) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,164,266.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“.............” ХК-ний ........ салбарын ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Зээлдэгч ........... ............1 / нь 2024 оны 12-р сарын 10-ны өдөр ......... банктай ЗГ4325139674 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 10,000,000 \ Арван сая \ төгрөгийн дижитал цалингийн зээлийг 25 сарын хугацаатай жилийн 21 %-ийн хүүтэй авсан. .......... нь ЗГ4325139674 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж хугацаа хэтрэлт үүсгэж Жич: хугацаа хэтэрч эхэлсэн өдрөөс зээлийн төлөлтөө хийхийг сануулж утсаар болон мэдэгдэх хуудас гардуулан сануулж байсан болно. зээлийн төлөлт хийгдээгүй байгаа нь банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 11-р сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,164,266.82 (есөн сая нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуун жаран зургаан төгрөг наян хоёр мөнгө), улсын тэмдэгтийн хураамжийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ............ шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ........... нь ....... ...... ХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 9,164,266.82 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“.............” ХК-ны .......... салбар нь иргэн ............... зээлийн гэрээний үүрэгт 9,164,266.82 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .......... нь “..........” ХК-ний ......... салбарын нэхэмжилж буй 9,164,266.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 22-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “.........” ХК-ний ........ салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,578 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ............. төлөх улсын тэмдэгтийн хураамж 161,578 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“...........” ХК-ний ......... салбарын нэхэмжлэлтэй ............. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,164,266.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХК-ний ......... салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,578 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............... улсын тэмдэгтийн хураамжид 80789 төгрөг, орон нутгийн орлогоос 80789 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.................” ХК-ний ........ салбарт тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА