Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/40

 

 

 

 

 

 

 

 

2025         06        25                                         2025/ДШМ/.....

 

 

Д.Д, Т.Л нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч: Н.Баттөмөр

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/326 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Оюун-Эрдэнийн эсэргүүцлээр Д.Д, Т.Л нарт холбогдох 000дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, “Б” овогт Тийн Л, 000 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ахын хамт Хөвсгөл аймгийн И сумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

2.Монгол Улсын иргэн, “Х” овогт Дийн Д, 000 оны 0 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн И сумын 0 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.3, 148.1, 261.1 дэх хэсгүүдэд зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200 оны 0 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ХМШЗ/12 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж байсан /регистрийн дугаар РЖ-00/.

Шүүгдэгч Тийн Л нь Д.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын үеэр Хөвсгөл аймгийн Исумын Бгэх газраас иргэн С.Бийн саарал азарга, цэнхэр гүү, хүрэн морь, хээр охин даагыг хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол, Б.Мын 1 тооны хээр зүсмийн хавчиг соёолон морийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол, Б.Гын 1 тооны хонгор зүсмийн 6 настай уялганы морийг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол, Б.Бын буурал гүү хул унагатай, хээр гүү хул унагатай, бараан хээр гүү хээр унагатай, буурал байдсан гүү, хээр зүсмийн хязаалан байдсан гүү, хонгор шүдлэн үрээг хулгайлж, нийт 4,650,000 төгрөгийн хохирол, О.Лгийн бор шүдлэн үрээг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол, П.Бын хээр зүсмийн 3 тооны гүү, дөрвөн шийр цагаан хээр гүү 1, хар зүсмийн 1 үрээ, хонгор зүсмийн 1 даага, хээр зүсмийн 1 даага, хар зүсмийн 1 гүү, дөрвөн шийр цагаан хар хээр 1 тооны гүүг хулгайлж нийт 6,100,000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Дийн Д нь Т.Лтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын үеэр Хөвсгөл аймгийн Исумын Бгэх газраас иргэн С.Бийн саарал азарга, цэнхэр гүү, хүрэн морь, хээр охин даагыг хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол, Б.Мын 1 тооны хээр зүсмийн хавчиг соёолон морийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол, Б.Гын 1 тооны хонгор зүсмийн 6 настай уялганы морийг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол, Б.Бын буурал гүү хул унагатай, хээр гүү хул унагатай, бараан хээр гүү хээр унагатай, буурал байдсан гүү, хээр зүсмийн хязаалан байдсан гүү, хонгор шүдлэн үрээг хулгайлж, нийт 4,650,000 төгрөгийн хохирол, О.Лгийн бор шүдлэн үрээг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол, П.Бын хээр зүсмийн 3 тооны гүү, дөрвөн шийр цагаан хээр гүү 1, хар зүсмийн 1 үрээ, хонгор зүсмийн 1 даага, хээр зүсмийн 1 даага, хар зүсмийн 1 гүү, дөрвөн шийр цагаан хар хээр 1 тооны гүүг хулгайлж нийт 6,100,000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/326 дугаар захирамжаар яллагдагч Дийн Д, Тийн Л нарт холбогдох эрүүгийн 000дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Т.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Д.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюун-Эрдэнэ эсэргүүцэлдээ: “...Хэргийн тухайд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 2024/ШЗ/734 дугаартай захирамжаар 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, нэмэлт ажиллагааг гүйцэтгүүлж, улмаар тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн боломжит байдлаар прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлтийг дахин гардуулан хүргүүлсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасан үндэслэлд хамаарч, дахин урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Д.Д, Т.Л нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтууд хавтаст хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, 6 жил гаруйн өмнө үйлдэгдсэн хэрэгт одоо шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмж гүйцэтгэх ажиллагаа байхгүй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн, болон огт хийгдээгүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа байхгүй. Прокурор гэмт хэрэг үйлдэгдсэн байдлыг өөрийн эрх үүргийн хүрээнд нотолж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, үүнийг тогтоох эсхүл үгүйсгэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл тогтоогдсон уу, үгүй юу гэдгийг гэм буруугийн хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайн үйл баримт тогтоогдсон эсэх талаар бүрэн, бодитой дүгнэлт хийгээгүй байна гэж үзсэн байхад анхан шатны шүүх нь Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай магадлалд дурдсан алдааг зөвтгүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх гэж яг ямар алдааг хэрхэн зөвтгөх, мөрдөн шалгах ямар ажиллагааг хийх, уг хийсэн ажиллагаа нь хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болох нь тодорхойгүй, ойлгомжгүй буюу шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх шаардлага хангахгүй байна.

Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу “шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэсэн заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 2025/ШЗ/326 дугаартай захирамжийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх, түүнийг хэрэгжүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэхгүй байх хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 275а дугаартай яллах дүгнэлтээр “Т.Л нь Д.Дтай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын үеэр Хөвсгөл аймгийн Исумын Бгэх газраас иргэн С.Бийн саарал азарга, цэнхэр гүү, хүрэн морь, хээр охин даагыг хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол, Б.Мын 1 тооны хээр зүсмийн хавчиг соёолон морийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол, Б.Гын 1 тооны хонгор зүсмийн 6 настай уялганы морийг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол, Б.Бын буурал гүү хул унагатай, хээр гүү хул унагатай, бараан хээр гүү хээр унагатай, буурал байдсан гүү, хээр зүсмийн хязаалан байдсан гүү, хонгор шүдлэн үрээг хулгайлж, нийт 4,650,000 төгрөгийн хохирол, О.Лгийн бор шүдлэн үрээг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол, П.Бын хээр зүсмийн 3 тооны гүү, дөрвөн шийр цагаан хээр гүү 1, хар зүсмийн 1 үрээ, хонгор зүсмийн 1 даага, хээр зүсмийн 1 даага, хар зүсмийн 1 гүү, дөрвөн шийр цагаан хар хээр 1 тооны гүүг хулгайлж нийт 6,100,000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг,

Д.Д нь Т.Лтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын үеэр Хөвсгөл аймгийн Исумын Бгэх газраас иргэн С.Бийн саарал азарга, цэнхэр гүү, хүрэн морь, хээр охин даагыг хулгайлж, нийт 3,400,000 төгрөгийн хохирол, Б.Мын 1 тооны хээр зүсмийн хавчиг соёолон морийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол, Б.Гын 1 тооны хонгор зүсмийн 6 настай уялганы морийг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол, Б.Бын буурал гүү хул унагатай, хээр гүү хул унагатай, бараан хээр гүү хээр унагатай, буурал байдсан гүү, хээр зүсмийн хязаалан байдсан гүү, хонгор шүдлэн үрээг хулгайлж, нийт 4,650,000 төгрөгийн хохирол, О.Лгийн бор шүдлэн үрээг хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол, П.Бын хээр зүсмийн 3 тооны гүү, дөрвөн шийр цагаан хээр гүү 1, хар зүсмийн 1 үрээ, хонгор зүсмийн 1 даага, хээр зүсмийн 1 даага, хар зүсмийн 1 гүү, дөрвөн шийр цагаан хар хээр 1 тооны гүүг хулгайлж нийт 6,100,000 төгрөгийн хохирол тус тус учруулан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/326 дугаартай захирамжаар “...прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай магадлалд дурдсан алдааг зөвтгүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх нь зүйтэй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байх тул прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/454 дүгээр шийтгэх тогтоолоор Д.Д, Т.Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Д, шүүгдэгч Т.Лийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нар давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс “....шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэрэг 2018 оны 11 дүгээр сарын хэдний өдөр үйлдэгдсэн нь тогтоогдохгүй байна... 2018 оны 11 дүгээр сарын үеэр үйлдэгдсэн гэх цаг хугацааг нарийвчлан тогтоох нь хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой...” гэсэн үндэслэл зааж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна /3-р хх-ийн 150-158 тал/,

Энэ тохиолдолд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах учиртай бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 1.5-д заасан нөхцөл байдал тогтоогдвол хэргийг прокурорт буцаах зохицуулалттай байна.

Өөрөөр хэлбэл магадлалд дурдсан алдааг зөвтгөсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн дээр шийтгэх тогтоол хүчингүй болсноор Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗ/566 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийн үйлчлэл дуусгавар болох эрх зүйн үр дагавар үүсэх тул прокурорын гаргасан “...шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү буцаахгүй” гэсэн заалтыг хэрэглээгүй...” гэх эсэргүүцэл үндэслэлгүй.

4. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж зааснаас үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар хэргийн бодит байдлыг тогтоох нь мөрдөгч, прокурорын үүрэг байх тул энэ үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/326 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАЯРХҮҮ

                                    ШҮҮГЧИД                                       Б.СОСОРБАРАМ

                                                                                         Л.ЭРДЭНЭБАТ