| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00362/И |
| Дугаар | 150/ШШ2026/00029 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 150/ШШ2026/00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ....... аймгийн .......... сум, ......... баг ........ тоотод оршин суух хаягтай, ......... овгийн ........... (РД:.............) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ..........., гэрч .........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* миний бие нь хэрэгт цугласан нотлох баримтад үндэслэн 1982 оны 11 дүгээр сарын 25-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүртэл ......... сумын ТМС-д ажилчнаар, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүртэл “............” САА-д радистоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1982 оны 08 сард ......... аймгийн ......... суманд шилжин ирж тус сумын харьяат ............ гэр бүл болж, 1982 оны 11 дүгээр сараас ......... сумын ХАА-н Техник мэргэжлийн сургуулийн жижүүрээр ажилд орж ажиллаж байгаад 1984 онд жирэмсний амралт авсан болно.
Үүнээс хойш 1992 оны 05 дугаар сар хүртэл ажиллаж амьдарч байгаад өндөр настай эцгээ асрахаар ......... хот руу шилжсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материал бүрдүүлсэн боловч 1986 оны хуучнаар “..........” ....... аж ахуйн даргын мөн 1992 оны Ус цаг уур байгаль орчны газрын ажлаас чөлөөлсөн тушаалууд олдохгүй байгаа тул ......... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу тус сум дундын шүүхэд хандаж өргөдөл гаргаж байна. Иймд шийдвэрлүүлж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Ардын боловсролын яамны харьяа ........ аймгийн .......... дахь хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1984 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн №25 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, ******* аймгийн ******* сумын АХД-ийн гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн №14 тоот “Ажилд томилох тухай” захирамж, ******* аймгийн ******* сумын АХД-ийн гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №68 тоот “Ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” захирамж, ******* аймгийн *******н сангийн аж ахуйн даргын 1984 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн №154 тоот “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, ******* аймгийн *******н сангийн аж ахуйн даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №189 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, Ус, цаг уурын албаны удирдах ерөнхий газрын ******* аймгийн социалист хөдөлмөрийн Ус, цаг уурын товчооны даргын 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №61 тоот “Илүү цагийн хөлс олгох, ажилд авах тухай” тушаал, ******* аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн №34 тоот архивын магадалгаа, гэрч ........... нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж
Иргэн .......... нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор 1982 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүртэл ******* аймгийн *******н Сангийн аж ахуйн техник мэргэжлийн сургуульд дотуур байрны ажилчнаар, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүртэл ******* аймгийн *******н Сангийн аж ахуйд радистороор ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс дүгнэхэд:
******* нь 1982 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүртэл ******* аймгийн *******н Сангийн аж ахуйн техник мэргэжлийн сургуульд дотуур байрны ажилчнаар,
1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүртэл ******* аймгийн *******н Сангийн аж ахуйд радистороор тус тус ажиллаж байсан байдал нь:
Ардын боловсролын яамны харьяа ******* аймгийн ******* дахь хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1984 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн №25 тоот “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, ******* аймгийн ******* сумын АХД-ийн гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн №14 тоот “Ажилд томилох тухай” захирамж, ******* аймгийн ******* сумын АХД-ийн гүйцэтгэх захиргааны даргын 1984 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №68 тоот “Ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” захирамж, ******* аймгийн *******н сангийн аж ахуйн даргын 1984 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн №154 тоот “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаал, ******* аймгийн *******н сангийн аж ахуйн даргын 1986 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №189 тоот “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, тушаалын хавсралт, Ус, цаг уурын албаны удирдах ерөнхий газрын ******* аймгийн социалист хөдөлмөрийн Ус, цаг уурын товчооны даргын 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №61 тоот “Илүү цагийн хөлс олгох, ажилд авах тухай” тушаал,
гэрч .......... “...Миний бие тухайн сангийн аж ахуйд Паз автобусны жолоочоор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад ******* нь 1982 онд тогооч, жижүүрээр ажиллаж байсан. ******* нь намайг ажиллаж байх хугацаанд .......... гэх хүнтэй гэр болон хамт амьдарч байсан. Дундаасаа 2 хүүхэдтэй. Манай хүүхдүүдтэй ойролцоо настай. ******* нь ******* сангийн аж ахуйд тогооч, жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч ............ “...Миний бие *******тай 1982 онд гэр бүл болсон. Тухайн үед ******* нь 1982 оны 11 дүгээр сараас ******* сумын ХАА-н Техник мэргэжлийн сургуулийн жижүүрээр ажилд орж ажиллаж байгаад 1984 онд жирэмсний амралт авсан. Би тухайн үед холбоонд ажиллаж байсан. Сангийн аж ахуйд даргын нарийн бичиг хийж байсан...” гэсэн мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар 1982 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүртэл ******* аймгийн *******н Сангийн аж ахуйн техник мэргэжлийн сургуульд дотуур байрны ажилчнаар, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүртэл ******* аймгийн *******н Сангийн аж ахуйд радистороор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ......... овогт ............ 1982 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 25-ний өдөр хүртэл ******* аймгийн *******н Сангийн аж ахуйн техник мэргэжлийн сургуульд дотуур байрны ажилчнаар, 1986 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 10-ний өдөр хүртэл ******* аймгийн *******н Сангийн аж ахуйд радистороор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА