Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 150/ШШ2026/00021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа  даргалж,  шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ......... хот, ....... дүүрэг, ....... дугаар хороолол, ........ өргөн чөлөө гудамж, ........ байр ........ оршин суух ....... овогт ........... (РД:.........)  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ........ аймгийн ........ сумын ....... дүгээр багийн ...... сувгийн дэнжийн...... тоотод оршин суух ...... овгийн ......... (РД:............) холбогдох гэм хорын хохиролд 18,910,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан гэм хорын хохиролд 18,910,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл  гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

“...Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн ........ улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр 2 хүүхдийн хамт ....... аймгаас .......... аймаг руу явж байхад ...... аймгийн ........ сум .......... дугаар багийн нутаг дэвсгэрт хариуцагч ******* нь ...... ..... маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад хажуу талаас ирж мөргөж зам тээврийн осол гаргасан. Дээрх ослын улмаас компьютер томографт харуулахад эхнэр ......... сав доргисон, толгой нь хөдөлчихсөн байна гэсэн тул уламжлалт эмчилгээ хийлгэсэн. 2 хүүхэд зүгээр байсан ба ...... дух нь хавдчихсан байсан. Уг ослыг дагуу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 46-71/158 тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсан ба дүгнэлтүүдээр хариуцагч *******ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж тогтоосон. ******* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар миний тээврийн хэрэгсэлд 14,880,000 төгрөг хохирол учирсан гэж тогтоосон. Уг зам тээврийн ослын улмаас осол гарсны дараа Ослын газраас ******* рүү, *******өөс ******* руу, *******аас ******* рүү машинаа ачсан ба нийт 3 удаагийн машины ачилтанд тус бүр 300,000 төгрөг төлсөн. Мөн *******өөс ******* хот руу машинаа ачсан бөгөөд машины ачилтанд 1,100,000 төгрөг төлсөн. Нийт машины ачилтанд 2,000,000 төгрөгийг өөрийн зүгээс төлсөн. Автомашины үнэлгээ   гаргуулах үнэлгээчний   зардалд   1,120,000 төгрөг,  явах   эд   ангийн   оношилгоонд   100,000 төгрөг, шатахууны   зардалд   300,000   төгрөг,   ..........   аймгаас   *******   хот руу автобусаар явсан зардал 90,000 төгрөг, уламжлалт эмчилгээний зардалд 420,000 төгрөг нийт 4,030,000 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч *******оос 2025 оны  04  дүгээр  сард  хохирол төлбөрөө   гаргуулах  талаар холбогдоход  хохирлоо өөрсдөө  хариуцая,  миний  бие  өвдчихсөн байгаа, хоёулаа  цагдаагаараа  явъя  гэж хэлсэн  Хариуцагч  ******* нь хохирол төлбөрт нэг  ч төгрөг төлж  барагдуулаагүй, *******ын буруутай   үйлдлийн   улмаас эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирч байхад 1 удаа ч холбогдож уучлалт гуйгаагүй, хохирол төлбөрөө ч төлөөгүй маш их хохироож байна. Иймд хариуцагч *******оос тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 14,880,000 төгрөг, ослын улмаас гарсан зардлууд 4,030,000 төгрөг нийт 18,910,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгуулж өгнө үү....” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн ...... улсын дугаартай .......... маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгаас .......... аймаг руу явж байхад ........ аймгийн ........н сум .......... дугаар багийн нутаг дэвсгэрт хариуцагч ******* нь ..........маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад хажуу талаас ирж мөргөж зам тээврийн осол гаргасан. Дээрх ослын улмаас компьютер томографт харуулахад эхнэр ын сав доргисон, толгой нь хөдөлчихсөн байна гэсэн тул уламжлалт эмчилгээ хийлгэсэн. 2 хүүхэд зүгээр байсан ба ын дух нь хавдчихсан байсан. Уг ослыг дагуу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 46-71/158 тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсан ба дүгнэлтүүдээр хариуцагч *******ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж тогтоосон. ******* ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар миний тээврийн хэрэгсэлд 14,880,000 төгрөг хохирол учирсан гэж тогтоосон. Уг зам тээврийн ослын улмаас осол гарсны дараа Ослын газраас ******* рүү, *******өөс ******* руу, *******аас ******* рүү машинаа ачсан ба нийт 3 удаагийн машины ачилтад тус бүр 300,000 төгрөг төлсөн. Мөн *******өөс ******* хот руу машинаа ачсан бөгөөд машины ачилтад 1,100,000 төгрөг төлсөн. Нийт машины ачилтад 2,000,000 төгрөгийг өөрийн зүгээс төлсөн. Автомашины үнэлгээ   гаргуулах үнэлгээчний   зардалд   1,120,000 төгрөг,  явах   эд   ангийн   оношилгоонд   100,000 төгрөг, шатахууны   зардалд   300,000   төгрөг,   *******-Уул   аймгаас   *******   хот руу автобусаар явсан зардал 90,000 төгрөг, уламжлалт эмчилгээний зардалд 420,000 төгрөг нийт 4,030,000 төгрөгийг тус тус төлсөн. Хариуцагч *******оос 2025 оны  04  дүгээр  сард  хохирол төлбөрөө   гаргуулах  талаар холбогдоход  хохирлоо өөрсдөө  хариуцъя,  миний  бие  өвдчихсөн байгаа, хоёулаа  цагдаагаараа  явъя  гэж хэлсэн  Хариуцагч  ******* нь хохирол төлбөрт нэг  ч төгрөг төлж  барагдуулаагүй, *******ын буруутай   үйлдлийн   улмаас эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирч байхад 1 удаа ч холбогдож уучлалт гуйгаагүй, хохирол төлбөрөө ч төлөөгүй маш их хохироож байна. Иймд хариуцагч *******оос тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 14,880,000 төгрөг, ослын улмаас гарсан зардлууд 4,030,000 төгрөг нийт 18,910,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 03 дугаар сарын 04-ны өдөр ******* хотоос ирж яваад тухайн зам тээврийн осол болсон. Тухайн үед хөдөлгөөн бүгд нэг цуваанд орчихсон явж байсан. Осол болсны дараа “А” цэгийг буруу тогтоож, намайг 12 см давсан гэсэн дүгнэлт гарсан. Уг зам тээврийн осол болоход миний жолоодон явсан тээврийн хэрэгслийн урд гуперт ямар нэгэн гэмтэл гараагүй. Эсрэг урсгалд зорчиж явсан тээврийн хэрэгслийн жолооч өөрөө миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын зүүн талын дугуйг мөргөж обуд дугуй хагарсан.

Тухайн ослын улмаас миний 3 нуруу хугарч эмнэлгийн байгууллагаар одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нэмэлт шинжилгээ хийлгэхээр ............ сумын Цагдаагийн хэлтсийн албан хаагч нарт хүсэлт тавьсан боловч миний хүсэлтийг хүлээн авахгүй байсан. Прокурорт энэ талаар гомдол гаргах гэсэн боловч гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн аваагүй. Миний урд сууж явсан зорчигч болохоор таны урдаас ирж мөргөчихлөө, та тулдаа зогслоо гэж осол болоход хэлсэн мөртөө мэдүүлэг өгөхдөө унтаж явсан гэж мэдүүлсэн байсан. Миний хувьд төлбөрийн чадваргүй, төлөх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед эмнэлгийн байгууллагаас анхан шатны тусламж үзүүлэхэд бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Тэгсэн атал сүүлд нь эмчилгээ хийлгэсэн зардлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Хариуцагч ******* буруутай байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, *******гээс *******ад олгосон итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, *******т холбогдох 2533000090 тоот зөрчлийн хэргийн материалын хуулбар, “..........” ХХК-ний 2025 оны 03 дугаар сарын 08-ний өдрийн №415 тоот хохирлын үнэлгээний тайлан, 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн №0122033 тоот шийтгэлийн хуудасны хуулбар, ......... банкны мөнгөн шилжүүлгийн  баримтууд, кассын орлогын ордер, зэрэг нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэм хорын хохиролд 18,910.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагаас 18,370,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 540,000  төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал   шаардах эрхээ:

Уг хэрэгт Зөрчлийн 2533000090 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, *******ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болохыг тогтоосон ба Зөрчлийн тухай хуулийн 14.7 дуугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн хэргийн улмаас хохирогчид 18,910,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан тул *******оос  нэхэмжилнэ гэж,  

Хариуцагч  тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ.

...Тухайн ослын улмаас миний 3 нуруу хугарч эмнэлгийн байгууллагаар одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нэмэлт шинжилгээ хийлгэхээр ......... сумын Цагдаагийн хэлтсийн албан хаагч нарт хүсэлт тавьсан боловч миний хүсэлтийг хүлээн авахгүй байсан. Прокурорт энэ талаар гомдол гаргах гэсэн боловч гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр гомдлыг хүлээн аваагүй. Миний урд сууж явсан зорчигч болохоор таны урдаас ирж мөргөчихлөө, та тулдаа зогслоо гэж осол болоход хэлсэн мөртөө мэдүүлэг өгөхдөө унтаж явсан гэж мэдүүлсэн байсан. Миний хувьд төлбөрийн чадваргүй, төлөх боломжгүй гэжээ.

 Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим .......... аймгийн ......... сум .......... . дугаар багийн нутаг дэвсгэрт хариуцагч ******* нь ...........маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн .......... улсын дугаартай ............ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөж зам тээврийн осол гаргажээ

Энэ үйлдэлд 2533000090 дугаарын зөрчлийн хэрэг үүсгэн шалгахад ......... маркийн ........... улсын дугаартай автомашиний жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дүгээр зүйл дэх заалтыг зөрчиж  зам тээврийн осол гаргаснаар иргэн *******гийн эзэмшлийн ............. улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгсэлд 14,880,000 төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчдийн дүгнэлтүүдээр нотлогдсон гэж Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан дүгнэж 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0122033 дугаарын шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар *******ыг 100,000 төгрөгөөр торгож, 14,880,000 төгрөг  гаргуулж  хохирогч *******д олгохоор шийдвэрлэжээ.  

Торгох шийтгэлийн  50,000 төгрөгийг холбогдогч ******* төлсөн байна. (х.х-ийн 108-рт)

Дээрх үйл баримт нь *******т холбогдох 2533000090 тоот зөрчлийн хэргийн материалын хуулбар, “.............” ХХК-ний 2025 оны 03 дугаар сарын 08-ний өдрийн №415 тоот хохирлын үнэлгээний тайлан, 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн №0122033 тоот шийтгэлийн хуудасны хуулбар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтаар нотлогдож байна.  Дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0122033 дугаарын шийтгэлийн хуудас  хүчин төгөлдөр  болсон байх ба тухайн шийдвэрийн  зөрчлийн хэргийн улмаас учирсан хохирол   14,880,000 төгрөгийг холбогдогч *******оос  гаргуулж хохирогч Б.Балгансүрэнд олгохоор шийдвэрлэсэн хэсэг биелэгдээгүй байна.

 Иймд шүүх нэхэмжлэлд дурдсан үйл баримт хариуцагчийн гэм буруугийн талаар  14,880,000 төгрөгт холбогдох хэсэгт хүчин төгөлдөр шийдвэртэй байна гэж дүгнэлээ.

 Харин Зөрчлийн хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 4030,000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байгаагаа  нэхэмжлэгч тал:

1. Ослын газраас ******* рүү, *******өөс ******* руу, *******аас ******* рүү машинаа ачсан ба нийт 3 удаагийн машины ачилтад тус бүр 300,000 төгрөг төлсөн. Мөн *******өөс ******* хот руу машинаа ачсан бөгөөд машины ачилтад 1,100,000 төгрөг төлсөн. Нийт машины ачилтад 2,000,000 төгрөг

2. Автомашины үнэлгээ   гаргуулах үнэлгээчний   зардалд   1,120,000 төгрөг,  3. явах   эд   ангийн   оношилгоонд   100,000 төгрөг,

4. шатахууны   зардалд   300,000   төгрөг,

5. .........  аймгаас   *******   хот руу автобусаар явсан зардал 90,000 төгрөг,

6. уламжлалт эмчилгээний зардалд 420,000 төгрөг нийт 4,030,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

- Ослын газраас ******* рүү, *******өөс ******* руу, *******аас ******* рүү машинаа ачсан ба нийт 3 удаагийн машины ачилтад тус бүр 300,000 төгрөг төлсөн. Мөн *******өөс ******* хот руу машинаа ачсан бөгөөд машины ачилтад 1,100,000 төгрөг төлсөн. Нийт машины ачилтад 2,000,000 төгрөг төлсөн нь 2025 оны 03 дугаар сарын 05-ны ......... банкны  өдрийн шилжүүлгийн баримтууд, “............. ХХК-ийн кассын орлогын ордер зэрэг нотлох баримтаар  ( х.х-ийн 69-72-рт)

 

- Автомашины үнэлгээ   гаргуулах үнэлгээчний   зардалд   1,120,000 төгрөг,  явах   эд   ангийн   оношилгоонд   100,000 төгрөг,  *******-Уул   аймгаас   *******   хот руу автобусаар явсан зардал 90,000 төгрөг, бинзений зардалд 180,000 төгрөг төлсөн нь хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, .........гэсэн санхүүгийн шилжүүлэгийн  баримт,  2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ........ банкны шилжүүлгийн баримтууд  зэрэг нотлох баримтаар   тус тус  нотлогдож байна гэж  дүгнэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас автомашинд зорчиж явсан эхнэр ын бариа засалд орсон 420,000 төгрөгийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжилсэн үндэслэлээр , бинзений зардалын 120,000 төгрөгийг нотлогдоогүй  үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болголоо.   ( х.х-ийн 40-42-43, 69-рт)

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчийн  18,910,000 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 14,880,000 төгрөг  бусад зардалд 3,490,000 төгрөг нийт 18,370,000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 252,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр 249,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******оос зөрчлийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 18,370,000 төгрөг гаргуулж ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр 249,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц   хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г. САРАНТУЯА

                            

                                                  ШҮҮГЧ                         Г.ДЭЛГЭРСАЙХАН

                                                     

                                                  ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА