| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00300/И |
| Дугаар | 150/ШШ2026/00015 |
| Огноо | 2026-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 150/ШШ2026/00015
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ...... дугаар баг, ........ тоотод оршин суух иргэн ....... овогт ........... (РД:............) нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ....... дүгээр баг, ........ тоот ......... овогт ............ (РД:...........) холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, мэдээлэл тараасан шугамаар уучлал гуйлгах, дахин нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараахгүй байхыг даалгах тухай, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан эдийн бус гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч ..........., нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюунхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь хариуцагч *******т холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, мэдээлэл тараасан шугамаар уучлал гуйлгах, дахин нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараахгүй байхыг даалгах тухай, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан эдийн бус гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ:
2022 онд би “.............” ХХК-ийг төрийн өмчид шилжсэний дараа буюу 04 дүтээр сард Хууль эрх зүйн хэлтэст хуулийн мэргэжилтнээр анх томилогдсон цагаас тасралтгүй тус компанид ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 04 дүгээр сараас Хуулийн хэлтсийн даргаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
******* нь 2022-2023 онуудад “..........” ТӨХК-ийн Цементийн үйлдвэрийн дарга, Шуурхай удирдлагын төвийн даргын ажилд томилогдон ажиллаж байгаад “............” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/328 дугаартай тушаалаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “5-Ш” хөтөлбөр, “шүүр” ажиллагааны хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичиг, шаардлагын дагуу Шуурхай удирдлагын төвийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн бөгөөд тус тушаалыг гаргахтай холбоотой сонсох ажиллагаанд миний бие оролцож, тушаалын төслийг боловсруулах, гаргахад хянаж албажуулсан. ******* дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн томилуулах тухай гомдол гаргасантай холбоотой компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 3 шатны шүүх хуралдаанд ******* би оролцож байсан.
Дээрх үйл явдал цаг хугацаанаас хойш ******* нь өс хонзонгийн сэдлээр над руу чиглэсэн олон удаагийн хуурамч мэдээлэл сошиал орчинд тараах, пост, коммент бичих, далд хэлбэрээр сүрдүүлэх, хахууль авсан зэргээр нэр төрд халдаж, ажлаа хийж мэддэггүй, чаддаггүй, Хуулийн хэлтсийг самарч байна гэхчилэнгээр байнгын хувь хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээллүүдийг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд зарлан нийтэлсээр байна. Миний хувьд тэдгээр нийтлэлүүдийн доор ямар нэгэн хариу сэтгэгдэл, коммент огт бичиж байгаагүй, хариу нийтлэл огт сошил орчинд оруулж байгаагүй.
Тэдгээр мэдээллүүд нь хэдийгээр батлагдаж тогтоогдоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл боловч ар гэр, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдийн зүгээс тэдгээр мэдээллийн талаар утас болон чатаар асуух, харилцагч байгууллагуудын төлөөллүүд буруу ташаа мэдээлэл авч ажил хэргийн хувьд эргэлзэх зэргээр байнгын стресс дарамтад орох, улмаар ажил хэргийн нэр хүнд унахад хүргэж маш ноцтой үр дагавруудыг үүсгэж байсан өнөөдөр ч мөн үүсгэсээр байна.
******* нь дараах цаг хугацаануудад өөрийн фейсбүүкийн “..............” гэх хаягаас миний нэр төрд халдсан мэдээ мэдээллүүдийг доорх байдлаар гаргасан.
1. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сэтгүүлч ............. фейсбүүк хаягаас хийсэн шууд лайв дамжуулалтын үеэр Өвөр монгол аялга бүхий хүний зориудаар урьдчилан бэлтгэсэн байж болзошгүй ярианы бичлэг гэх зүйлийг тавьж 2022 оны 7 сард байгуулсан Галд тэсвэртэй, шатаах зуухны доторлогооны тоосго, холбогдох материал худалдан авах гэрээтэй холбогдуулан “............” ХХК-ийн нэр бүхий дарга нарыг хахууль авсан тухай илтэд ор үндэслэлгүй худал мэдээллийг тараасан бөгөөд түүний дунд Хуулийн хэлтсийн дарга ******* намайг БНХАУ-ын “................” ХК-иас 10,000,000(Арван сая) төгрөгийг доллароор хахуульд авсан гэж ******* өөрийн амаар ярьсан. Тус лайвын үеэр зөвхөн намайг төдийгүй бусад “.” ХК, албан тушаалтыг гүтгэсэн тул бид бүхэн тухайн үед .............АТГ-т өөрсдийгөө шалгуулахаар хүсэлт гаргаж, шалгуулсны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад Нийслэлийн прокурорын газрын 18-ны өдөр 16 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
*******ын дээрх үйлдэл болон лайв дээрх яриагаар 2023 оны 07 дугаар сард тухайн ......... иргэн холбогдсон гэрээний нийт үнийн дүнгийн 40 орчим хувийг одоог хүртэл аваагүй гэх боловч 7 дугаар сарын байдлаа гэрээнд заасан төлбөрийн 97 орчим хувьтай тэнцэх төлбөрийг төлсөн байсан болно.
“................” ХХК нь “.............” ХК-тай байгуулсан ХХАГ/22/075 дугаар Гавд тэсвэртэй, шатаах зуухны доторлогооны тоосго, холбогдох материал худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Тус гэрээн оны ий дагуу -ны өдрийн бараа материалыг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд тус тус хүлээн авсан. Гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөр 30 хувь болох 1,800,585,61 юань буюу 852,624,636.34 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гүйцэтгэлийн төлбөр 30 хувь болох 1,800,585,61 юань буюу 852,624,636.34 төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 256,995.56 юань буюу 122,787,914 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 319,506.8 юань буюу 150,168,198.33 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 01 -ний өдөр Г аалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварт 211,185.46 юань буюу 103,058,504.95 төгрөгийг тус тус төлсөн. Тус компани нь бараа нийлүүлэх хугацааг хэтрүүлж, гэрээний техникийн тодорхойлолтод дурдсан бараа материалаас зөрүүтэй, чанарын шаардлага хангаагүй барааг нийлүүлж, гэрээний үүргээ зөрчсөн талаарх мэдэгдлийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/118 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Албан бичиг хүргүүлсний дагуу .............. ХК-иас ерөнхий захирал болон ерөнхий менежер, бусад холбогдох албан тушаалтнууд нь ирж талууд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хамтарсан хурал хийсэн. Тус хамтарсан хурлын тэмдэглэлийн дагуу 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ дүгнэсэн актыг үйлдэж, гэрээний дагуу шаардлага хангасан тоосго нийлүүлээгүй гэх шалтгаанаар 92,566.93 юанийг хасаж тооцон, үлдэгдэл 1,520,526 юанийн төлбөрийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 199,000 юань буюу 101,211,400 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 614,125 юань буюу 300,000,062.50 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 206,100 юань буюу 99,999,720 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 208,463 юань буюу 99,999,701.10 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 209,776 юань буюу 100.0.219.20 төгрөгийг тус тус төлж барагдуулсан буюу гэрээгээр тохирсон 6,001,952 юаниас 5,826,323 юанийг төлсөн, нийлүүлээгүй барааны төлбөр 92,566 юанийг суутгаж, төлбөрийн гүйцэтгэл 97 орчим хувьтай байгаа зэргээс дүгнэхэд илтэд худал мэдээлэл болох нь хангалттай тогтоогдох юм.
Мөн шууд лайвын үеэр явсан бичлэгт ярьсан хүний тухайд компанийн нэр, гэрээний сар, өдөр, гэрээний үнийн дүн, төлбөрүүдийн талаарх мэдээлэл зэрэг гэрээтэй холбоотой ямар ч үнэн гэх мэдээлэл дурдаагүйгээр зогсохгүй *******ын ярьснаар 2023 оны 07 дугаар сард холбогдоход төлбөрийг 2023 оноос хойш огт төлөөгүй мэтээр ярьж байгаа нь илтэд худал байна. Тухайн хүн 2022 онд 2 удаа компани дээр ирсэн тухай ярьсан. Гэвч гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан Монгол дах төлөөлөгч болох .............. болон орчуулагч гэх Монгол залуугийн хамтаар 2022 оны 12 дугаар сараас хойш маш олон удаа компанийн оффис дээр ирж уулзаж, ажиллаж байсан. Мөн тухайн хүн ямар холбоо хамааралтай хэн болохоо танилцуулаагүй зэргээс харахад илтэд худал мэдээлэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
2. 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр "............-ийн хуулийн хэлтсийн чиг үүргийг .......... нь 220.000.000 төгрөг төлж бусдаар гүйцэтгүүлэх ажлыг захиалсан.
Чиний удирдлага дор байгаа хуулийн хэлтэс мөн чи өөрөө чадваргүйгээ энэ үйлдлээрээ харуулж байна. Хуулийн хэлтсийн чадваргүй дарга мэргэжилтнүүдийг 150.0.000 сая төгрөгөөр цалинжуулж үргүй зардал гаргаж байхаар энэ хэлтсийг татан буулгаж хэмнэлт хий. Мөн чи ч гэсэн бүхэл бүтэн хэлтэстэй тэнцэх 108,000,000 төгрөгийн цалингаасаа татгалз чиний хийж байгаа ажилд 1.5 байхад хангалтай хэмнэлтийн хууль хаана байна ........ ..........” гэх нийтлэлийг оруулж Захиргаа, удирдлагын газрын даргын .......... хууль зүйн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар баталсан зургийг олон нийтийн сүлжээнд оруулж, намайг 220,000,000 төгрөгөөр хуулийн зөвлөх үйлчилгээ авсан гэх агуулгатай мэдээллийг нийтэлсэн.
Дээрх зөвлөх үйлчилгээний тухайд "............" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2023 оны 02 дугаар сард хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны зардлын төлөвлөгөөг нэг бүрчлэн хэлэлцэж, тогтоол гаргаж, тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бусдаар гүйцэтгүүлэх ажлын төсөвт 220,000,000 төгрөгөөр мэргэжлийн хуулийн этгээдээс хууль зүйн зөвлөх үйлчилгээ авах шийдвэрийг гаргасан. Энэ ажлын хүрээнд 2023 оны 09 дүгээр сард өмгөөллийн "............." ХХК нь нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж, "............." ХХК-ийн гүйцэтгэх захиралтай хууль зүйн туслалцаа үзүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.
Тус гэрээгээр өмгөөллийн хуулийн этгээд нь ..........д төдийгүй ******* хот, *******, *******, ******* аймгуудад хянан шийдвэрлэгдэж байгаа эрүү, иргэн, захиргаа, арбитрын хэрэг маргаан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд "............." ХХК- ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцох хууль эрх зүйн чиглэлээр шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах, компанийн хэмжээнд дагаж мөрдөх дүрэм журам, гэрээ хэлцэл боловсруулах, эрх зүйн ач холбогдол бүхий бичиг баримтын эхийг боловсруулах, гэрээ хэлцэл байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх зэрэг олон ажлууд тусгагдсаны дагуу холбогдох ажлыг хийж гүйцэтгэн гэрээг 2024 оны 10 дугаар сард дүгнэж, хаасан байдаг.
Энэхүү нийтлэл нь Захиргаа, удирдлагын газрын дарга Ц. руу чиглэсэн мэт боловч мөн дотор нь “Хуулийн хэлтсийн чадваргүй дарга мэргэжилтнүүд...” гэж тодотгосноор хуулийн хэлтсийн дарга ******* миний төдийгүй хэлтсийн ажилчид, хэлтсийн нэр хүндийг хөндсөн, халдсан үйлдэл гэж үзэхээр байна.
3.2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөн ******* нь өөрийн фейсбүүк хаягаас 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд *******ын “...........” ХХК дээр албан томилолт, гэнэтийн шалгалтаар ажиллахдаа ******* намайг үндэслэлгүйгээр буруутгасан маягийн зүйл ярьж, түүнийгээ сошиалд хэсэгчлэн бичлэг хэлбэрээр оруулсантай холбоотой тус бичлэгээс мөн хэсэгчлэн авч ““..........” ХХК-ны хуулийн хэлтсийн дарга гэж нөхөр үнэхээр түлээ хэздаа. Хэлтсийн дарга хийх чадваргүй, хэлтсээ удирдах чадваргүй, хүнээ тогтоож чадахгүй, бүхэл бүтэн хуулийн хэлтэстэй байж үйлдвэрээс өчнөөн сая төгрөг гаргаж хуулийн фирм хөлсөлж ажлаа хийлгэнэ. Ийм хүн бүхэл бүтэн үйлдвэрийг хуулийн талаас мэргэжлийн гаргалгаа, зөвлөгөө өгч чадахгүй нь ойлгомжтой. Хариуцлага тооц зайлуул ийм хариуцлагагүй чадваргүй нөхрөөс болж урдах ажлаа ёс журмын дагуу хийж гүйцэтгэж байгаа бид бүүрлүүлж чичлүүлээд байж чадахгүй” гэсэн нийтлэлийг оруулж, зөвхөн хуулийн хэлтсийн дарга ажлаа мэдэхгүй чадахгүйгээс шалтгаалан үйлдвэр зогссон, түүнээс шалтгаалан ******* болон бусад удирдлагууд чичлүүлсэн мэтээр нийтлэл оруулсан нь 3 жил энэ хэлтсийг босгож, өнөөдрийг хүртэл авч яваа миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан “хуулийн хэлтсийн дарга гэж нөхөр үнэхээр түлээ хэздаа”... “Хэлтсийн дарга хийх чадваргүй, хэлтсээ удирдах чадваргүй”... “бүхэл бүтэн хуулийн хэлтэстэй байж үйлдвэрээс өчнөөн сая төгрөг гаргаж хуулийн фирм хөлсөлж ажлаа хийлгэнэ”... гэхчлэнгээр дайрч, доромжилсон нийтлэлийг оруулсан.
*******ын дээрх удаа дараагийн санаатай үйлдлүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т "Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй... нэр төрийг нь доромжилж болохгүй” гэж, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ. 2/хүний гор төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх" гэж заасан. Өөрөөр хэлбэл хүний нэр төр, алдар хүнд нь ардчилсан нийгэмд Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх юм. Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, “Иргэний гор, гор төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” 21.2 “Иргэний гор, гор төр, алдар хүнд, ажил хэргийн гор хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3 “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ”.
497 дугаар зүйлийн 497.1-д "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн гор хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй." гэж, 511 дүгээр зүйлийн 511.1 “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”. Зэргээр хуульчилж, хуулиар хамгаалсан нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг удаа дараа гутаасан үйлдэл гэж үзэхээр байна.
Тэдгээр мэдээллүүд нь хэдийгээр батлагдаж тогтоогдоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл боловч төрсөн болон хадам эх, эцэг, ар гэр, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутгийн ахан дүүсийн зүгээс тэдгээр мэдээллийн талаар утас болон чатаар асуух, ажлын хамт олон удирдах ажилтнууд илтэд үл тоох, дөлж харьцах, харилцагч байгууллагуудын төлөөллүүд буруу ташаа мэдээлэл авч ажил хэргийн хувьд эргэлзэх, зарим харилцагч нарын төлөөлөл
шууд хахууль санал болгох бүтээгээд өгчих угаасаа авдаг биз дээ гэх зэргээр байнгын стресс дарамтад орох, улмаар ажил хэргийн нэр хүнд унаж маш ноцтой үр дагавруудыг үүсгэж, хувь ******* төдийгүй аав, ээж, дүү нар болон эхнэр хүүхдүүдийн сэтгэл зүйд хүртэл хүчтэй нөлөөлж, гэр бүлээрээ хохирсон тул *******ын дээрх үйлдлүүд миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, мэдээлэл тараасан шугамаар уучлал гуйж, дахин нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараахгүй байхыг даалгаж шийдвэрлэн зөрчигдсөн эрхийн минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* нь 2022 оны 04 дүгээр сард ............. компанийн ........... үйлдвэрийн даргаар томилогдож ажилласан. Ажиллаж байгаад тодорхой шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Тус нөхцөл байдалтай холбоотой миний бие компанийг төлөөлж, хуулийн хэлтсийн чиг үүргийг хэрэгжүүлж, тухайн хэрэг маргаануудад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцсон. Мөн ажлаас чөлөөлөгдөхөд сонсох ажиллагаа хийсэн, тушаалын төслийг хянаж боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой хувийн өс хонзон санаж, удаа дараа сошиал орчинд үндэслэлгүй худал мэдээллүүдийг тараах болсон...
1.2023 оны 11 сарын 11-ний өдөр ............... гэх сэтгүүлчийн фейсбүүк хаягаас, шууд лайваар өвөр монгол аялга бүхий хүний зориудаар худал бэлдсэн байж болзошгүй ярианы бичлэгийг тавьж, 2022 онд Хятад компанитай гэрээ байгуулахад 10,000,000 төгрөг авсан мэтээр нийтэлсэн. Үүнтэй холбоотой ******* миний бие тухайн үед Авлигатай тэмцэх газарт гомдол гаргахад тухайн асуудлыг прокурорын тогтоолоор тогтоогдохгүй байна гэж шийдсэн...
2. Мөн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цемент шохой төрийн өмчит компанийн хуулийн хэлтсийн чиг үүргийг нь 220,000,000 төгрөг төлж бусад бусдаар гүйцэтгүүлэх ажлыг захиалсан байдаг. Энэ асуудалд хуулийн хуулийн хэлтсийн чадваргүй дарга, мэргэжилтнүүдийг 150,000,000 төгрөгөөр цалинжуулж, үргүй зардал гаргаж байгаа зэргээр нийтэлсэн. Энэ нь хуулийн хэлтсийн дарга миний ажил хэргийн нэр хүндтэй шууд холбоотой байгаа тул хөндөгдөж, зөрчигдсөн гэж үзэж байна.
2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Улсын Их Хурлын гишүүн, аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ............ “..............” компани дээр албан томилолт, гэнэтийн шалгалтаар ажиллахдаа ******* намайг үндэслэлгүйгээр буруутгасан мэт зүйл ярьж, түүнийгээ сошиал орчлонд орчинд нийтэлсэн. .......... сайд .......... гэж нэр цохож дурдаагүй байдаг. Тухайн ярилцлагаас хэсэгчлэн аваад ............. өөрийн фэйсбүүк хаяг дээрээ 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “............” компанийн хуулийн хэлтсийн дарга гэж нөхөр үнэхээр түлээ пизда, хэлтсийн дарга хийх чадваргүй, хүнээ тогтоож чадахгүй, бүхэл бүтэн хуулийн хэлтэстэй байж үйлдвэрээс өчнөөн сая төгрөг гаргаж хуулийн фирм хөлсөлж ажлаа хийлгэнэ. Ийм хүн бүхэл бүтэн үйлдвэрийн хуулийн асуудалд мэргэжлийн гаргалгаа, зөвлөгөө өгч чадахгүй нь ойлгомжтой, хариуцлага тооцож зайлуул. Ийм хариуцлагагүй, чадваргүй нөхдөөс болж урдах ажлаа ёс журмын дагуу хийж гүйцэтгэж байгаа бид чичлүүлж чадахгүй гэх нийтлэлийг оруулсан. Энэ нь тодорхой, ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад хуулийн хэлтсийн дарга ........... намайг илтэд гүтгэсэн. *******ын удаа дараагийн үйлдэл миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан байдаг.
Үүнтэй холбоотой хэлтсийн ажилтнууд үл тоох, эвгүйцэх,ажилтнууд илтэд үл хүндэтгэх нөхцөл байдлууд үргэлжилсний дагуу миний бие 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн биеэр өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдсөн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтуудыг үндэслэж нэр төр, алдар, ажил хэргийн нэр хүндэд халдсаны улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, өөр албан тушаал эрхэлж чадахгүй байгаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, үүнийг мөнгөн хэлбэрээр барагдуулахаар 100,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. *******т, ******* миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоож, тараасан шугамаар уучлал гуйхыг даалгаж, эдийн бус гэм хорын хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулахаар тус тус даалгаж шийдвэрлэж өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие тэр Өвөр монгол залуутай уулзахад “...............” ХХК-тай галд тэсвэртэй тоосго худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч тоосгоо манай зүгээс нийлүүлсэн ч одоо болтол мөнгөө авч чадахгүй байгаа, мөнгө авах талаар удирдах албан тушаалтнуудад хандахад зөрүүлж мөнгө нэхсэн гэх асуудал ярьсан. Би түүнд таны энэ ярьж байгаа зүйлийг баримт болгоод бичлэг хэлбэрээр нийтэлж болох уу? гэж зөвшөөрөл авсны дагуу аваад өөрийнхөө фейсбүүк хаягт тавьсан...
.......... сайд танай хуулийн хэлтсийн дарга ******* чадваргүй гэж цохож хэлсэн... 4,8 тэрбум төгрөгийн худалдах, худалдан авах гэрээний гэрээ дүгнэсэн актыг хугацаанаас өмнө хуурамчаар үйлдсэн нь Дотоод хяналтын хэлтсээс шалгагдаж тогтоогдсон. Миний зүгээс гэрч асуулгах гэсэн нь хууль бус гэрээ байгуулж, түүнийхээ хөлсөнд тодорхой хэмжээний мөнгө авдаг, үүнийг мэдсэн мэргэжилтнийг ажлаас чөлөөлдөг зэрэг асуудлыг хөндөх гэсэн явдал юм. Гэрчээр асуулгая гэсэн хүнийг би танихгүй. .......... удирдан зохион байгуулах чадвар, ажлын байрны дарамт шахалт үзүүлсээр байгаад ажлаас гаргачихдаг байдлаас болж хохирсон хохирогчид зөндөө байгаа гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч ............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. ............ хувьд сошиал дээр нийтэлсэн зүйлсийг ямар нэг байдлаар зохиож бичээгүй, бусдын нийтлэл дээр сэтгэгдэлээ хуваалцсан төдий. ............. ХХК нь хуулийн хэлтэстэй, дан эрх зүйч мэргэжилтэй хүмүүс тус хэлтэст ажилладаг. Хуулийн хэлтэс 220,000,000 төгрөгөөр .......... гэх хуулийн фирм хөлсөлсөн нь хэмнэлтийн тухай хуульд нийцэхгүй байна гэсэн зүй ёсны шаардлага тавьсан байна. Энэ мэдээллүүдийн өөртөө хамааруулаад байгааг ойлгохгүй байна...
... ............ хэлсэн үгийг фэйсбүүк дээр тавьсны төлөө миний нэр төрд халдаж байна гэж үзэж болохгүй шүү дээ. 100,000,000 төгрөг нэхэмжилж байгаагаа яаж тодорхойлсон юм бэ? Энийг хэн яаж тогтоосон тодорхойгүй гэв...
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан иргэн *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №ЦШ/202301328-02 тоот гэрээ дүгнэсэн акт, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн №16 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2023 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн №ХХАГ/22/075-01 тоот гэрээ дүгнэсэн акт, ............ гэсэн фейсбүүк пэйж хуудсанд нийтлэгдсэн мэдээ, түүний доор бичигдсэн комментуудын фото зураг, ........... ярилцлага өгч байгаа фото зураг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, *******ын .......... ХХК-ний Захиргаа удирдлагын хэлтэст гаргасан ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийн хуулбар, *******ын ажиллаж байсан үеийн цалингийн тооцоолол,
Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн ............ ХХК-ний гүйцэтгэх захирал ............ гаргасан хүсэлт, ............. ХХК-ний технологийн бодлогын хэлтсээс *******т илгээсэн албан бичиг, 2025 оны бүтээгдэхүүн үйлдвэрлэлт төлөвлөгөөний биелэлт, ажлын байрны тодорхойлолт зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* .......... холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгож, мэдээлэл тараасан шугамаар уучлал гуйлгах, дахин нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж, худал мэдээлэл тараахгүй байхыг даалгах тухай, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* миний нийтэлсэн мэдээлэл үнэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
1. ......... пейж хуудсанд ........ сурвалжлагчид ярилцлага өгч буй зурагний дээд талд 2023 оны 10 дугаар сарын 11-нд ..........-ийн удирдлагууд БНХАУ-ын иргээд их хэмжээний авилга авсан баримтын ил болгож байна. Шүгэл үлээгч .............. гэж оруулсан нийтлэл 140 үзэлттэй, 12 удаа бусдад хуваалцсан байна. (х.х-ийн 26-рт)
Авлигатай тэмцэх газраас .......... ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “.............” ХК-ын ажилтнаас 40.000.000 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 тоот Нийслэлийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэгджээ.
2.УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд *******ын “............” ХХК дээр албан томилолтоор ажиллаж байсан зургийг тавьж 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ........... гэсэн фейсбүүк хаягаас “.............” ХХК-ны хуулийн хэлтсийн дарга гэж нөхөр үнэхээр түлээ хэздаа.
Хэлтсийн дарга хийх чадваргүй, хэлтсээ удирдах чадваргүй, хүнээ тогтоож чадахгүй, бүхэл бүтэн хуулийн хэлтэстэй байж үйлдвэрээс өчнөөн сая төгрөг гаргаж хуулийн фирм хөлсөлж ажлаа хийлгэнэ.
Ийм хүн бүхэл бүтэн үйлдвэрийг хуулийн талаас мэргэжлийн гаргалгаа, зөвлөгөө өгч чадахгүй нь ойлгомжтой. Хариуцлага тооц зайлуул ийм хариуцлагагүй чадваргүй нөхрөөс болж урдах ажлаа ёс журмын дагуу хийж гүйцэтгэж байгаа бид бүүрлүүлж чичлүүлээд байж чадахгүй” гээ оруулсан нийтлэл 19 удаа бусдад хуваалцаж 78 сэтгэгдэл бичигдсэн байна. (х.х-ийн 22-24-рт)
Мөн нэхэмжлэгч ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр “.............” ХХК-ийн Захиргаа удирдлагын газарт “... нотлох баримт үндэслэлгүйгээр бусдыг гүтгэдэг социал орчинд баримтгүй худал мэдээлэл тараадаг байгууллага дотор элдэв цуу яриа тараах зэргээр хувь хүний нэр төрд хэтэрхий халдаж, ажил хэргийн нэр хүндийг унагааж байгаа тэдгээр мэдээлэл нь ар гэрт хүртэл нөлөөлж байгаа зэрэг шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгэхэд маш хүндрэлтэй” гэсэн агуулгаар хуулийн хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. . (х.х-ийн 77-рт)
******* 2022 оны 04-р сараас 2025 оны 9-р сар хүртэл 166,658,771 төгрөгийн цалин авч байсан байна.
Дээрх үйл баримт нь Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн №16 тоот “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол, ........... гэсэн фейсбүүк пэйж хуудсанд нийтлэгдсэн мэдээ, түүний доор бичигдсэн комментуудын фото зураг, Scandal.mn ярилцлага өгч байгаа фото зураг, ,*******ын ажиллаж байсан үеийн цалингийн тооцоолол, *******ын 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр “............” ХХК-ийн Захиргаа удирдлагын газарт гаргасан “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт” зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Фейсбүүк хуудас нь тухайн хаяг эзэмшигч хүний хувийн мэдээлэл хэрэгсэл мэт боловч энд оруулсан аливаа мэдээлэл нь олон нийтэд ил болдог. .
1. ............ пейж хуудсанд ........... сурвалжлагчид ярилцлага өгч буй зурагний дээд талд .............-ийн удирдлагууд БНХАУ-ын иргэд их хэмжээний авилга авсан баримтын ил болгож байна. Шүгэл үлээгч Хүрэлчулуун Угтахбаяр гэж 2023 оны 10 дугаар сарын 11-нд нийтэлсэн байна.
Авилгатай тэмцэх газраас ......... ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “...............” ХК-ын ажилтнаас 40.000.000 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16 тоот Нийслэлийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дүгээр зүйлийн 14-эх хэсэгт “ …гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... “ гэж заасан ба .............. ТӨХК-ийн удирдлагууд мөн хуулийн хэлтсийн дарга *******ыг энэ үйлдэлд шалгасан боловч авилга авсан байдал Нийслэлийн Прокурорын тогтоолоор тогтоогдоогүй тул бодит байдалд нийцээгүй гэж,
2.УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд *******ын “.............” ХХК дээр албан томилолтоор ажиллаж байсан зургийг тавьж 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр .............. гэсэн фейсбүүк хаягаас “..............” ХХК-ны хуулийн хэлтсийн дарга гэж нөхөр үнэхээр түлээ хэздаа.
Хэлтсийн дарга хийх чадваргүй, хэлтсээ удирдах чадваргүй, хүнээ тогтоож чадахгүй, бүхэл бүтэн хуулийн хэлтэстэй байж үйлдвэрээс өчнөөн сая төгрөг гаргаж хуулийн фирм хөлсөлж ажлаа хийлгэнэ.
Ийм хүн бүхэл бүтэн үйлдвэрийг хуулийн талаас мэргэжлийн гаргалгаа, зөвлөгөө өгч чадахгүй нь ойлгомжтой. Хариуцлага тооц зайлуул ийм хариуцлагагүй чадваргүй нөхрөөс болж урдах ажлаа ёс журмын дагуу хийж гүйцэтгэж байгаа бид бүүрлүүлж чичлүүлээд байж чадахгүй гэсэн нийтлэл бичжээ.
Дээрх нийтлэлд “...............” ХХК-ны хуулийн хэлтсийн дарга гэж нөхөр үнэхээр түлээ хэздаа” гэсэн мөн Хэлтсийн дарга хийх чадваргүй, хэлтсээ удирдах чадваргүй, хүнээ тогтоож чадахгүй гэсэн нь хариуцагч өөрөө “...............” ХХК-ын удирдлагын багт ажилладаг мөртлөө өөрийн байгууллагын дотоодод санал, гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байхад, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсгийн 80.1.2-д зааснаар ажилтан мэргэшил мэргэжлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй байхад монгол хэлний үгийн санд байхгүй үгээр доромжлох аястай хандаж, хоорондын таарамжгүй асуудлаас болж олон нийтийн сүлжээнд тараасан мэдээлэл нь бодит байдалтай нийцээгүй гэж тус тус шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Иймд *******ыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “..............” ХК-ын ажилтнаас хахууль авсан гэсэн, “.............” ХХК-ны хуулийн хэлтсийн дарга гэж нөхөр үнэхээр түлээ хэздаа” гэсэн мөн Хэлтсийн дарга хийх чадваргүй, хэлтсээ удирдах чадваргүй, хүнээ тогтоож чадахгүй гэж фейсбүүкт нийтэлж нэхэмжлэгч *******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй мэдээ тараасан гэж дүгнэж уг мэдээг тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн зарим шаардлага хэрэгсэхгүй болгосон талаар:
Хариуцагч *******ын “Чиний удирдлага дор байгаа хуулийн хэлтэс мөн чи өөрөө чадваргүйгээ энэ үйлдлээрээ харуулж байна. Хуулийн хэлтсийн чадваргүй дарга мэргэжилтнүүдийг 150.0.000 сая төгрөгөөр цалинжуулж үргүй зардал гаргаж байхаар энэ хэлтсийг татан буулгаж хэмнэлт хий. Мөн чи ч гэсэн бүхэл бүтэн хэлтэстэй тэнцэх 108,000,000 төгрөгийн цалингаасаа татгалз чиний хийж байгаа ажилд 1.5 байхад хангалтай хэмнэлтийн хууль хаана байна ................” гэх нийтлэлийг оруулж Захиргаа, удирдлагын газрын даргын ******* хууль зүйн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын даалгавар баталсан зургийг олон нийтийн сүлжээнд оруулж, намайг 220,000,000 төгрөгөөр хуулийн зөвлөх үйлчилгээ авсан гэх агуулгатай мэдээллийг нийтэлж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэх үйлдэл нотлогдоогүй,
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.4, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутааж сэтгэл санаанд хохирол учруулсан тул эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр хариуцагчаас 100,000,000 төгрөг нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгч тал нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээд тарааж ажиллах нөхцөлгүй болсон гэсэн агуулгатайгаар ажлаас чөлөөлүүлэх хүсэлтийг ............ ХХК-ийн захиргаанд гаргажээ. Ажлаас чөлөөлөгдсөн талаар баримт, эдийн бус гэм хорын хохирол учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Хариуцагч *******ын 220,000,000 төгрөгөөр хуулийн зөвлөх үйлчилгээ авсан гэх агуулгатай мэдээллийг нийтэлж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэхтэй холбогдох хэсэг,
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.4, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутааж сэтгэл санаанд хохирол учруулснаас үүдсэн эдийн бус гэм хорд 100,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахтай холбогдох хэсгийг тус тус нэхэмжлэгч нэхэмжлэлийг шаардлагаа нотлоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар *******ыг *******ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийх үүргийг хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагаас *******ын 220,000,000 төгрөгөөр хуулийн зөвлөх үйлчилгээ авсан гэх агуулгатай мэдээллийг нийтэлж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасныг тараасан хэлбэр хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэхтэй холбогдох хэсэг, нэр төр ажил хэргийн нэр хүндийг гутааж сэтгэл санаанд хохирол учруулснаас үүдсэн эдийн бус гэм хорд 100,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулах тухай хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэмэгдүүлсэн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.ДЭЛГЭРСАЙХАН
Г.АЛГИРМАА