Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 146/шш2026/00016

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: *******************************нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********************************** холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 981 288.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***************************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

********************* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 2357004873 тоот гэрээ байгуулж 612 795.17 төгрөгийн зээл авсан. ***********************нь зээлээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Иймд *************** үндсэн зээл 612 795.17 төгрөг, үндсэн хүү 324 540.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32 953.179 төгрөг, нотариатын төлбөр 11 000 төгрөг, нийт 981 288.79 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

********************* нэхэмжлэлтэй, хариуцагч *************** холбогдох иргэний хэргийн ***************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 981 288.79 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан шийдвэр өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****************************холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 981 288.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэг 981 288.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ********************** -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******************холбогдох зээлийн гэрээний үүрэгт 981 288.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 101 төгрөгийн тал болох 14 050.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 14 050.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********************************-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА