Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 146/шш2026/00018

 

 

 

 

 

 

НэхэХариумжлэгч нэхэмжлэлээсэ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ****************************************** нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***************************************холбогдох

 

266 200.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

**********************нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 44529553 тоот зээлийн гэрээ байгуулж Өрхийн интернет болон VOO үйлчилгээний төхөөрөмжийг худалдан авсан. *************** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс зээлийн гэрээгээ зөрчиж эхэлсэн.

Иймд ****************** хэрэглээний төлбөрт 127 200.57 төгрөг, зээлээр худалдан авсан төхөөрөмжийн төлбөрт 139 000 төгрөг, нийт 266 200.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

*******************манай нэхэмжилсэн 266 200.57 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэр өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******************нь хариуцагч ****************холбогдуулан 266 200.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүрэг 266 200.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч төлж барагдуулсан үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар*****************нэхэмжлэлтэй, хариуцагч **********************холбогдох 266 200.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8 636 төгрөгийн тал болох 4 318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 4 318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****************** олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА