| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2026/00018/И |
| Дугаар | 146/шш2026/00019 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 146/шш2026/00019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: ******************************************************нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******************************************************** холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 479 659.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********************** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
************************нь ******************2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2340078 тоот гэрээ байгуулж 333 384.12 төгрөгийн зээл авсан. ******************нь зээлээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна. Иймд ************** үндсэн зээл 333 384.12 төгрөг, үндсэн хүү 124 909.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 366.36 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг, нийт 479 659.71 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч ****************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
************************* миний бие *************** нэхэмжилсэн 479 659.71 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********************** нь хариуцагч ******************* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 479 659.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********************нь нэхэмжлэгч ************************нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 479 659.71 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч **********************нь нэхэмжлэгч *********************** нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 479 659.71 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 039.80 төгрөгийн зарим болох 7 519.9 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 100101800941 тоот данснаас 7 519.9 төгрөг, хариуцагч ***************** 7 519.9 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ***********************олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА